" Шижигнүүлж амьдрахсан "'
Шинэхэн долоо хоногийг шижигнүүлээд эхлэх эрч хүчит төлөвлөгөөг минь нойр гэх дурсгүй нөхөр талаар болгов. Сүүлийн үед энэ нойр арай л хэтэрч байна аа, аавын хэлдэг " Нойрыг сэрж баpна " гэдэг үгийг хэдэнтээ давтаад ч тусыг эс олох боллоо. Эрт сэрж, шижигнүүлэн амьдрахыг туйлаас их хүсэх тул " Хүмүүс яагаад чамаас илүү байна гэж үү? Учир нь тэд чамайг унтаж байхад ажиллаж байдаг юм " гэх ухаантны үгийг өөртөө хэлээд үүрийн таван жингээр босох тухай мэргэн арга олж чухам түүндээ баясан догдолсоор давсанд харайлгав. Өглөө хэдийн болж, дүү нар сургууль соёл гээд бараа сураггүй алга болж харин би л өнөөх нойр найзтайгаа нам гүмхэн өрөөнд үлдэж, босох тухай хэдэнтээ бодов ч өндийх шинж үнэхээр алга. Арга мухардан бодож болгоосон өнөөх сайхан үгээ өөртөө хэллээ, хариуд нь " Тиймээ тэд ажиллаж байгаа, А гэхдээ тэд намайг ажиллаж байхад унтаж л байдаг шүү дээ " гэж жишим ч үгүй хэлчихээд дуг нойрондоо дуржирах энэ тэнэгхэн бүсгүй, нойр хоёрыг яааяа даа байз...
" Хуурайшилтаас аврах найман аяга ус "
Арьс үсэнд минь надаас ч илүү анхаарал тавьж, хуурайшиж, хугарч байгаад нь халаглах улс цөөнгүй тэд бүгд л энгийн хэрнээ ихэд хэрэг болох зөвлөмж өгнө. Үнэндээ бол чийглэг дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа болохоор хуурайшилт энэ тэр явагдана гэж боддог ч үгүй байж. Гэвч чийглэг дулаан байх тусмаа илүү ихээр хуурайшдаг бололтой. Үс хуурайшин хугарч, арьс таталдана, уруул бүр ч хэрэг байхгүй хагарч, омголтоод хөөрхий би царай алдсан гэж тоймгүй. кккк
Үнэтэй чамин тосноос илүүтэйгээр энэ их хуурайшилтыг эдгээн илааршуулах эрдэнэ нь " Ус " хэмээн олон айлдав. Өдөрт найман ( 8 ) аяга ус заавал уу гэж мэргэн ард тушаасан ч ууж идэхдээ ургаа хад шиг би яаж ч хичээгээд өдөрт найман аяга ус ууж барахгүй юм. Ихээр бодоход л таван аяга ус уугаад л энэ жижигхэн биеийн норм гүйцэж тулаад явахгүй нь яашигтай. Гэхдээ яахав гоё сайхан харагдах гүйээмөн их дуртай болохоор яаж ийж байгаад найман аяга ус ууна гэж бодож байгаа. Үс, арьс, уруул чинь минийх шиг хуурайшиж холцруутаад, хугарч нугараад байгаа бол надтай хамт өдөрт найман ( 8 ) аяга буцалсан усны норм тогтоогоорой тануус минь.
" Онигоо бас бус Банталт "'
Хоёр дугаар ангид билүү дээ, гадаа цас орж байна гэх сургаар цонхон дээр очиж харахаас залхуурсан уу яасан голын салааны эхний ширээнд суудаг би сандал дээрээ босож зогсоод гадаахыг харуулдав. Цэвэрлэгч эмээ цас ч юмуу цаас ч юм уу шүүрдэж байхыг хараад буцаж суух санаатай тонгойтол хажууд суудаг хүүгийнхээ толгой дээр сууж ангиар нэг дуу шуутай инээд түгээж, шооч хөвгүүдийн аманд багтаж, өнөөх хүүтэйгээ тэр дороо эхнэр, нөхөр болон холбогдсон нь энэ хүний анхны онигоо.
Бага жаахан байхад мэр сэр онигоонд орох ч нэг их явуургүйгээр тэгс гээд намжих болохоор одоо санаанд үлдэх онигоо үнэндээ алга. Харин хорин насыг хэдийн давчихсан үедээ айхтар бантаж билээ. Найз бүсгүй хүнтэй сууж, хурим найр хийгээд удаагүй байсан үе болохоор шинэхэн хүргэнээс жаахан бэргэшингүй талдаа. Нэг өдөр найз бүсгүйн хамтаар гэрлээд удаагүй байх найзындаа зочилсонд шинэхэн хүргэн гэртээ байж таарав. Хүргэний дэргэд их л даруухан, төв царайлж суух ч дотроо бол гадагш гарахыг нь хүлээж, алхах гишгэхийг нь тоолоостой. Тэгж тэгж хаалга дуугарч нөхөр нь гарах шиг болоход " Ёоох ингэж нэг эрх чөлөөг мэдрэх гэж " гээл босоод ирсэн юу вэ ард нөхөр нь ахтайгаа хамт хоёулаа болчихсон зогсож байдаг байгаа. Ядаж шинэ хүргэний ах гэж аюулын аштайхан агааг хэлэх үү, түүний дэргэд тийм тэнэг байдалд орсон доо нүүрээ хийх газаргүй болж, дэмий л уруулаа хазалж, хуруугаа оролдож суусан сан, халуухан байсан шүү тэгэхэд ч. хэ хэ хэ
Энэ явдлаас хойш онигоонд оролгүй овоо явсан би өчигдөр ёстой нүүрээ түлэв. Ажил дээр ирдэг Дөрөв дүгээр сар ( April ) нэртэй бүсгүй Формула1-ийг үзэж суухдаа захиралтай хуурсан гоймон авч идэх үү, ямар порцоор авах уу, хувааж идэх хүн байвал лааржаар ( Large ) авъя гээд л ярихыг нь сонсонгоо тэмцээн үзэж, дугуй нь салсан ч обудан дээрээ давхисаар засварын газраа ирэх чадварлаг тамирчинг биширч суулаа. Харах, сонсох мэдрэмж зэрэг зэрэг ажиллаад завгүй байтал Дөрөвдүгээр сар " Эрхцасаа би өлсөөд, хуурсан гоймон... " гэж хэлж дуусаагүй байхад нь Өө баярлалаа, би идэхгүй ээ гэтэл бүсгүй тас тас хөхөрч, сүүлдээ бүр намайг тэвэрч аваад бараг нулимсаа гартал инээв, учрыг ойлгосон би, өө шээтээ надаар утасдуулж захиалуулах гэсэн санаатай байж гэж мэдээд ёстой нэг бантав. Ямар тэнэг хүн шиг дагаж инээгээд суултай биш, би явж өнөөдрийн зарлага бодож, тооцоог нь гаргая гэсээр тэднээс холдоод уулгамчилж дуугарсан өөрийгөө баахан шоолов.
За энэ мэтээр нойрыг сэрж дийлдэг болохсон, хуурайшилтыг усны тусламжтай арилгахсан гэх олон бодлын дунд завтай ч юм шиг завгүй ч юм шиг би нь гоймон моймонхоноос болж онигоонд орсон шиг амьдарсаар байна даа.
Блогийн нүүр » Миний тухай шар мэдээ
2009-07-27 15:57:55

Сэтгэгдэлүүд:
босоод сурчихвал тэгээд л болно доо
тэхээр хуурай газар шиг ангайсан арьс болохымуу..
эрт босоод сурчихвал хэвшчихдэг шд уг нь
hoonii zahialaganii bantaltiin neriig haraad dahin dahin unshibaa hehe
тэр усны тухайд бол барахгүй асуудал болчоод байнаа, миний ходоод өвдөөд бас ус их уу гээд байх юм. Уг нь тэрний тоонд цай, жүүс мэтийг оруулж болдог гэсэн, "сайн яривал" шар айраг ч орж магадгүй, хэхэ
унтах гэж ургэлжилсэн зохиомж кино узсээр сэрдэг болчооод удаж бна.
унтий гээд хичээхээр нуд аяндаа босчихоод байдаг болчихож энэ насных уу? хэхэ
Бантах ер нь бол сайхан шүү.
Дорой Монголчуудийг ГАДНЫХАН дээрэлхээд байгааг хараад дуугүй холуур өнгөрөх үү?
Ядаж АРД тумэнийх нь зовхи өөдөө бол тэд Монголын Төр засгийг ч хахуульдаж чадахгуй шүү дээ....
Гадаадад байгаа Монголчуудаа!!!Бид өөрсдөө л хийхгүй юм бол бидний төлөө хэн юу хийх вэ??? Орон гэртээ харьж юу сурсан, мэдсэн, үзсэн, харсан, дуулсан, хийснээ Монгол Улс орныхоо хөгжилд зориулах болоогүй гэж үү???? Нэг жил гадаад орноор хэрэн тэнэхэд хангалттай мэдлэг хуримтлуулна шүү дээ...Соёлын үрийг Монголдоо, ^бүдүүлэг зэрлэгээрээ^ гайхагдаад байгаа эх газартаа үлдсэн Монголчууддаа тарих сэтгэл та бүхэнд БАЙХГҮЙ гэж үү?
Хүн цангаад бие организм шаардлагатай үедээ дохио өгдөг энэ нь "цангах үзэгдэл" гэсэн. Цангаагаа тайлтлаа л уухад хангалттай гэсэн шүү.
наад үнэтэй тоснууд ихэнх нь худлаа дөө. Яг л өөрийн арьсандаа тохирсыг авахгүй бол... би ч зөндөө экспермэнт хийж үзсэн. Одооч хийж байна. Одоогоор хэт хуурай арьны тос л их таараад байгаа ш тээ апотекээс авсан хэхэхэ
нөгөө муу Японы сайн сайн л гээд байдаг Шизейдо, Анаяаки энэ бол шал худлаа миний арьсны хувьд ямар нэмэргүй юм билээ...
нойр дутах бас дэмий л дээ сайхан амарч байсан нь дээрээ...
Ingexed noir, xuuraishilt 2 namaig bas dairaad bainaaa
тэст-үүд дуртайгаа сонгоод хий... Гудамж мээтэрлэж, архи дарс эргүүлж явахаар!!!!!!! Монголын залуучууд Харвард-ын дипломгүй ч гадныхантай англиар ана мана үзэлцдэг болох/байх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!
http://www.english-test.net/esl/english-language-proficiency-test.html
Банжигт маань уйдаад чамаар жаахан дамшиглах шиг болсон шүү, би хараад баахан инээсэн ш д. хэ хэ хэ
Хань-даа Уншсан хүнд бол хөөрхөн л санагдана, биеэр бантах надад бол юуны хөөрхөн байхав, ёстой нүүр хийх газаргүй болж байгаам чинь.
Хань нь эрт сэрэхийн уг нь, даанч тэгээд жаахан хэвтэе гээд л тас.
Санаа-д Чанга байна аа чанга байна, гэхдээ би бага багаар сурч байгаа, овоо дасаж байна шүү. Хүн ер нь цагаа тулахаар өөрийгөө их хайрладаг юм байна аа.
Хэ хэ хэ ангайх нь ч юу юм, гэхдээ л арьс өнгө болоод, толигор байдлаа алддаг гээд байна. Энд нэг их гоё аниа байдаг юм, түүний гоо сайхны нууц нь УС л гэнэ, гайхалтай шүү.
Сайн сайн, чамайг санаад л байсан шүү.
Чинхүсэл-д Хэ хэ хэ, чи тэгвэл ямар байдгийг нь мэдэрсэн байх нь ээ, халуухан шүү тэ. Одоо бол тэр хүргэнтэй их сүрхий болсоон, хааяа намайг шоолоод баахан инээлддэг юм.
Хань-даа Хүүе хань энд бас биччихсэн байна ш д. За хань нь буцаад хэвшүүлнээ.
Болорка-д Өмнө нь бид оройтох ч эрт босоод болдог л байсан даа, тийм үедээ л буцаад очмоор байна аа. Хэ хэ хэ
Бялзуух-д Баярлалаа
Ээнээ-д Хэтрүүлэхээр барах уу даа, намайг ямар тэнэг байдалд орсон гэж санана, бодохоор л нүүр халуу оргидог юм.
Хийлди-д Анх сонсоод санаанд багтахгүй л байсан, одоо бол бага багаар уугаад дасаж байна аа. Харин тиххх Масса ч нуруу нугасандаа нилээн гэмтэл авсан байж магадгүй шүү. Гэхдээ өчигдөр тамирчидын хувцас ямар материалаар яаж хийгддэг тухай нэвтрүүлэг гараад байсан, хамгаалалтын дээд зэргийн түвшинд хийгддэг юм байна лээ. Гэхдээ л тэгж хүчтэй мөргөсөн юм чинь нуруу, тархи нь нилээн гэмтсэн байж магадгүй. Зүгээр л байгаасай бурхан минь.
Дудука-д Баярлалаа. Энэ хүнд гэхдээ хөөрхөн биш, ичээд үхчихмээр л санагдаж байсан юм даа. кккк
Бомбэрдэр-д Өө тийм үү, нэрийг нь ч анзаараагүй, ядаж яг тэр үеэр эвгүй бантсан болохоор тамирчин хэн байв гэдгийг ч сонсох мантай, ухаан манараад явчихсан юм. хэ хэ хэ
Болор7эрдэнэ-д Хэ хэ хэ, харин тиймээ, мангар хүн шүү би.
Хохотушка-д Өөөш та хоёр барагтай байгаарай, танай тэр дөрүүн сар аниа чинь намайг шоолоод нулимсаа гартал инээсэн. кккк
Ашита-д Харин тийм гэнэ, ямар ч байсан их хуурайшдаг гэнэ ээ, одооноос эхлээд ус их уух болсоон.
Гогоши-д Шижигнүүлж амьдрахын эхний алхам нь эрт босох, эр босоод сурчихвал ч бага багаар шижигнүүлээд байна даа. Болгоноо хоёулаа за.
Алтаргана аниа-д Харин тиххх, очих очиж түүний толгой дээр суугаад байхдаа яахав дээ.
Би уг нь өглөөд кофе, өдөр рэдбүл, тэгээд л жүүс л уугаад байдаг юм, тэгсэн болохгүй цэвэр буцалсан ус л сайн гээд байх юм. Хэт чихэрлэг бас гашуун шингэн хүний арьсанд муу гэнэ ээ. Харин пивоор үсээ угаах сайн гэсэн шүү. би өнөөдөр турших гээд л сууж байна.
Цэц31-д Баярлалаа уншсанд.
Амор аниа-д Ав л даа, авч болдог бол ав. Өгч болдог бол дуртайяа өгөхсөн, үнэхээр нойрноос их зүйл алгаа. Хэсэг тэгдэг юм шиг байна лээ, таны сэтгэл ямар нэгэн зүйлд зовиноод байна уу? тийм үед нойр хүрэхээ байгаад унтаа сэрүүний хооронд шөнийг бардаг юм билээ шүү.
Анжелик агаа-д Зөндөө зөндөө арга бий, гэхдээ хамгийн тохиромжтой нь ус уух л юм байна. Аа бас хуурайшилтын эсрэг өнгөлөгч тос байж болох юм. кккк
К-д Оюу толгойн асуудал дээр үнэхээр миний мэдлэг бодол дутаж байгаа. Энэ асуудал үнэхээр шийдэхэд хэцүү санагддаг, тэгье гээд зөвшөөрөх хэцүү учир нь цаасан дээр мянга гэрээ хэлэлцээ байгуулсан ч манайх шиг хуультай орны цоорхойг нь ажиглаад бүр ч асуудлыг хүндрүүлэх талтай юм шиг санагддаг. Миний бодлоор заавал тэрийг гадаадын хөрөнгө оруулагчдад түрээслүүлэх хэрэггүй мэт, хэн нэгэн ухаж хөндөхгүй бол тэр эрдэс баялаг байгаа газартаа байсаар л байх болно. Түүнийгээ дагаад эх орны байгаль цаг уур тогтвортой л байна. Бид бас энэ чигтээ дорой ядуу байгаа ч уу үгүй ч үү, өөрсдөө чадалтай болоод өөрийн гэсэн сэтгэлээр хэрэглэх цаг ирнэ шүү дээ. Алсыг харж шийдвэр гаргаж чадахгүй бол, байгаа зүйлсийг байгаа чигт нь үлдээх нь л хамгийн зөв байх.
Эх орондоо буцахын тухайд бол өөрийн дураар, зөвхөн өөрийгөө боддог бол одоо ч гараад явчихмаар л байна, гэхдээ бас энэ биеэ бодоод байж болохгүй л байна даа. Би буцна аа, хэсэгхэн хугацааны дараа л буцна.
Апабст-д Би ч уг нь өдөрт 3 аяга шингэн уучихаад л байдаг юм, гэхдээ түүнийг хангалтгүй гэнэ ээ. Өө би тэр тос мос сонирхохгүй байгаа, зуун насттай архиараа арчаад, оройдоо сүүн шингэнээр цэвэрлэж, өглөөд шингэн савангаар угаагаад л ер нь болчихдог юм.
Оюунаа-д Өчигдөр бараг 9 аяга ус уусан, нээрээ 00 зөндөө явсан, ядаж өчигдөр энд нилээн сэрүүхэн байсныг хэлэх үү даараад.
soulmate -д Хэ хэ хэ бантах үүүүнэн мангар. Миний ч нойр ер нь дутахгүй байхоо энэ янзаар. хэ хэ хэ
Оогийноо-д Хоёулаа энэ хоёр дайснаас салах цаг болжээ.
K-d Баярлалаа
Noirnii huvid bol minii huvid l gehed noiroor l aldagdsan erch huchee nuhdug yum shig sanagddag ba bur medregddeg.Teheer honogtoo yadaj 8 tsg unthad gemgui baihoo.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.
вэб хаяг: togloom.net
улам унтуулах гээд наасан хэхэхэ
сайн уу хө
Ядын нам унтаал сэрээ л шижигнүүлчих
Сэтгэгдэл үлдээх: