Шинэхэн долоо хоногийн мэндийг бүгдэд хүргэе!!! Эхлэн буй шинэхэн долоо хоногтоо эвээр жаргал, инээмсэглэлээр гоёл хийгээд шижигнүүлж амьдарна шүү бүгдээрээ.
Эрэн сурвалжлагдаж, эрж хайгдах хүртэл ээ сураг алдарсан би бээр өнгөрсөн өдрүүдийг үүрээс эхлээд үдшийн бүрий болтол асар завгүй өнгөрүүлж блогдох битгий хэл бондгорхон дүү нартаа бараа зүсээ ч харуулах завгүй гадуур шогшин өнгөрүүллээ. Ар араасаа ундарсан завгүй их ажлууд аз жаргалтай төгсгөлөөр төгссөн, гэхдээ энэ аз жаргалд миний оруулсан хувь нэмэр туйлаас бага.
Ямартай ч завгүй өнгөрсөн тэр өдрүүдэд олон олон бодол хөвөрч, олон олон ухаан нэмсээн. Шударга шулуухан үгтэй хөөрхөн эгч минь миний амьдралыг зад шүүмжилж, хүний амьдарвал зохих ёстой шугамны альхан хэсэгт явааг минь тод томруунаар ойлгуулсан. Болоод л байна гэж бодсон бодол минь яльгүй эндүүрэл байсныг тэгэхэд л мэдлээ. Гэхдээ болно гэсэн итгэл хангалттай надад үрслэгдсэн, баяртай байна аа.
Энэ хорвоог сайн хүмүүсээр дүүрэн гэдгийг би мэддэг гэхдээ сайн хүмүүс миний боддогоос ч илүү их байдаг байх юм. Эргэн тойрон хүрээлэх бүхэн, үгээрээ үйлдлээрээ намайг хайрлаж, хүндэтгэж байхад чухам яаж би аз жаргалгүй амьдрах билээ, аз жаргал гэдэг надаас эхэлж бусдад хүрч, бусдаас дамжин надад ирж байх гинжин хэлхээ, энэ гинжин хэлхээг таслахгүй байх үүргийг уншигч та ч бас хүлээх ёстой юм шүү.
Амс хийх завдал өгөхгүй цуварсан их ажил, аз жаргалыг харамгүй надад бэлэглэж чимэх чимэхээр гундаж байсан сэтгэлийг минь дахин төрсөн мэт шинэхэн саруулхан болгосон, яг л нар шиг дулаахан бас халуухан. Ийм сэтгэлтэй болсон би хүсэж байснаараа шижигнүүлж амьдрахаар сэргэлэн цовоо сууна. Нэг л тийм сайхан, нэг л тийм гоё юмаа " Амьдрал бас Хүн та "
Блогийн нүүр » Дүв дүүрэн сэтгэл
2009-08-10 11:24:58

Сэтгэгдэлүүд:
Сэтгэл дүүрэн байна гэдэг тэнгэр цэлмэг байхтай л адил..
Урагшаа хамтдаа..
neg l gol yumaa orxigduulaad bna...
Аз жаргалын гинжин хэлхээ гэж яасан сайхан зүйрлэл вэ. Хүнд аз жаргал бэлэгвэл өөрөө ч жаргана...Энэ бичлэг үнэхээр сайхан санагдав, Цасааг уншихад үнэхээр урамтай шүү, баярлалаа дүү минь
Жиргээ аниа-д Баярлалаа та ч бас. Юу орхигдуулсан юм бол????
Алтаргана аниа-д Өглөөг сайхан угтах нэг нэгэн сайхан жаргал шүү дээ, тийм сайхан жаргалыг эхлэлийг танд мэдрүүлсэндээ баяртай байна. Бодоод л байхад бид ийм л гинжин хэлхээнд амьдардаг юм байна аа аниа минь.
Чуупс-д Сэтгэлээрээ бүхнийг шижигнүүлэнэ шүү дээ хонгор минь.
Солонгон-д Тийм гэж үү баярлалаа.
Uneheer bainga chinii bichlegiig unshij huch oroh yum.
Bayrlalaa Tsasaaa
Ulam ih amjilt husie naiz mini
Завгүй байна гэдэг нэг бодлын их сайхан зүйл шүү,хамаг юм мартагдаад.Чи надад Баяраа ахаа хүүхэн гэж битгий бичиж бай! бүсгүй гэж бай гэж хэлсэн чинь мартагдаггүй юм,за тэгээд шижигнүүлээд бай даа
Өөдрөг сайхан мэндчилгээг чинь өөрт чинь бас хүргэе.
өөдөөс сайхан үгээр угтаж
сэргээсэн чамд ч бас баярлалаа...
Аагий-д Сайхан зүйлсийг та бүхэндээ бэлэглэж байвал чадан ядан бичиж суугаагын минь утга учир тэр болно , үнэхээр их баярлалаа. Чамдаа ч бас амжилт хүсье!!!
Апабст-д Баярлалаа, амьдрал ийм л сайхан гэгээхэн байна аа.
Эмбий агаа-д Аз жаргалын амтанд сэтгэл баясаад сайхан байнаа агаа минь.
Агай-д Баярлалаа, чамд ч бас амжилт хүсье!!!
Баяраа агаа-д Сайн сайн уу агаа? Харин ойрд үнэхээр завгүй л байлаа. Хэ хэ хэ хүүхэн гэж дуудах чинь муухай ш дээ.
Болор7эрдэнэ-д Баярлалаа танд.
Баяраа агаа-д Хэ хэ хэ баярлалаа агаа минь.
Фрийстайл-д Тиймээ нүдэнд харадсан ертөнц сэтгэлд зураглагддаг юм. Баярлалаа
Наашаа-д Зүгээр ээ
Гогоши-д Зүгээр ээ, уншсан танд ч бас баярлалаа. та ч бас шижигнүлээд байгаарай.
Ээнээ-д Уучлаарай, бичих их хүсэл байх ч зав үнэхээр болохгүй байлаа. Гэхдээ завгүй байсан ч сэтгэлд энэ л ягаахан блог минь бодогдоод л байсан. Тэгэхээр та нар л бодогдсон гэсэн үг дээ. Чамдаа ч бас жаргал бүхний дээдийг хүсье!!!
Ловэр-д Амьдрал үргэлж сайхнаараа.
Оюунаа-д Нээрээ тийм шүү.
Myrlin-д Сайхан инээмсэглэл үлдээсэн танд баярлалаа.
Сарнайха-д Сайхан бас үнэн үг байна даа.
Бялзуух-д Сайхан өгүүлбэр үлдээсэн чамд ч бас баярлалаа.
Луза-д Тийм ээ, түүн шиг сайхан жаргал алга даа.
Эрхэм-д Баярлалаа. Тиймээ тэр хэцүү биш, би бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэдэг болсон, бас аймхай зангаасаа салж байгаа. Танд үнэхээр их баярлалаа
Сэтгэгдэл үлдээх: