Холын замд

Урт удаан үргэлжлэх холын аян биднийг хүлээнэ. Энэ аянд ганцаар явах аргагүй тул хань болгон хэн нэгнийг сонгоно. Хүмүүс хэлэхдээ бурхан бүхнийг зохицуулсан гэх, гэвч бурхан хэнийг хэнд зориулан бүтээснийг олж мэдэх тун ч төвөгтэй, яг л хариуг нь эс олж чадах нууц оньсого шиг бурхaны зурлага илхэн атлаа нууцлаг аж. Оньсого мэт нууцлаг тэр л зурлагын учгийг зүрх сэтгэл л мэдэрч олдог гэнэм. Тиймээс сэтгэлийг чагнах хэрэгтэй, холын замд үнэн ч нөхөр байж чадах нэгнийг олох сэтгэл уужимхан бас цэлмэг байх хэрэгтэй. Уужуу тайван сэтгэл яг л өөр шиг ээ эсвэл өөртэйгөө зохицох тийм нэгнийг олох нь гарцаагүй.

Учирсан бүхэн холын аянд хэзээ гарах талаар лавлан надаас асууна, зарим нь яаруулан шавдуулна, нас чинь оройтож гэж шогширно. Хааяа тэднийг дагаж сэтгэл гэгэлзэнэ, хаагуур юу хийж намайг олохгүй яваа юм бол гэж түүнд тунирхана, больё хэнтэй ч хамаагүй ханьсаад холын тэр аянд дөрөөлье гэж ч зүггүйтнэ. Гэвч холын тэр аянд чихэнд сонсогдсон сайхан бүхэнд итгэж догдолсон сэтгэлээр гарч үл болно. Бие жиндэхэд би тэсээд гарах ч сэтгэл жиндэн, харц гуниглаж, гэгээхэн инээмсэглэл минь надаас дайжвал би тэсэхгүй бас тэвчихгүй би ийм л эмзэгхэн нэгэн. Тиймдээ ч над шиг эмзэгхэн дээ гэж бусдыг би хайрлахдаа ойртон дотносож чаддаггүй, энэ миний алдаа бас оноо.

Зураг төөрөг, хувь заяаны эзэн болж төрсний учир холын аянд гарах минь гарцаагүй, гарахдаа ганцаараа байхгүй минь ч тодорхой. Олон дундаас урт холын аянд ханьсах нэгнийг би сонгоно. Сонгохдоо ухаант нэгэн багшийн сургаалийг чиг болгон баримтлахыг хүснэ. Ухаант багш:
Холын аянд гарахдаа өөрөөсөө ухаантай нэгнийг сонго, ухаантан олдохгүй бол өөр шиг ээ нэгнийг сонго, тэнэгийг эс сонго, тэнэгтэй явснаас ганцаараа явсан нь дээр гэж сургадаг юм. ( яг үг бүрээр нь санадаггүй ээ, гэхдээ ийм л санааг илэрхийлсэн өгүүлбэр " Бурхан багшийн сургааль " номонд байдаг ) 
Зөв сургаалийг дагаж, зөв л аянд гарна. Эрт орой нь хамаагүй ээ гол нь зөв л хүнийг олж богинохон ч гэсэн сэтгэл жаргалтай зөөлөн, зөв амьдралаар амьдаръя.

Гэрээс гарч цэнгээний газар хүрээд тэнд хэсэг зугаацан суухаас тэс ондоо болохоор тийм ч амар шийдэж, хэн таарсантай нь явчихаж болохгүй нь ээ урт холын аянд. Энэ бие минь одоо ганц ч эргэх цагийн аясаар " Матрёшка " эгээ шиг л үржинэ. кккк Нас нэмж үржигдэхийн хүрдээр амьдрах нь сайхан ч түүнтэй зэрэгцэн хасагдахын үйлдэл явагдахыг мартаж үл болно. Миний сонгосон сонголт, миний амьдрах амьдрал энэ биеийн минь үндэс суурь болсон хүмүүст сэтгэлийн жаргал, амирлал бэлэглэх ёстойн учир би зөв амьдралд хүрэхээр алсын замд гарах учиртай.

Сэтгэгдэлүүд:

1. 3apaa (зочин) | 2009-08-14 08:13:27
Бурхан багшийн сургааль үг лаг санагдлаа...
2. ЗОРИГТ8 | 2009-08-14 08:25:06
Зөв амьдралд хүрэх ёстой юу...
Зүгээр л жолоогоо жоохон мушгиал болох ёстой юу
3. Agai | 2009-08-14 10:36:57
үнэхээр сайхан бичжээ охин минь
4. gutliin horhoiton (зочин) | 2009-08-14 12:13:12
goyo bichjee, yag minii dotood setgeliig harsan met
5. turuu (зочин) | 2009-08-14 12:51:28
tsasxanii maani songolt mergen bx boltugai gej. xexe ajil amidral bie setgel bix zvil sn bzde nz mini.oiriin xugatsaand songoltoo xiix geel bnaa da yanz n. vrjix sxn shv de xexe uur shigee oxin nuxur shigee xvvtei boloxgvi yu doo.
6. nuudelchin_mgl (зочин) | 2009-08-14 13:09:56
Холын аянд хамтдаа гарах уу... Би бол хөлөг онгоцны сайн ахмад шүү...
Сайн ахмадтай хөлөг хэзээ ч хэцүү бүхнийг даван туулах чадвартай байдаг
7. m2 | 2009-08-14 13:30:57
Бүсгүй энэ тухай хөндөж байхыг бодоход шийдвэр гаргах салаа замын уулзвар дээр зогсож байгаа бололтой. Цаг нь ирвэл зүрх чинь хэлээд өгнө гэж нэгэн хүн хэлсэн нь бий. Харин зүрх үнэн хэлж буй эсэхийг шалгадаг тестэрийг одоо хэр нь зохион бүтээгээгүй бололтой юм билээ. Хэрэв бүтээгдсэн бол хамгийн эрэлттэй эд байх байсан нь дамжиггүй.
8. gogoshi (зочин) | 2009-08-14 13:57:50
алсын аянд чинь амжилт хүсье
9. Erhem (зочин) | 2009-08-14 15:28:00
Yag zov, naad zorig gedeg yum chin l chamd heregtei baisiim. Egch chin ch chamd tuuniig helsen baih. Hun ooriigoo hen be gedgee medeh ni amjiltand hureh undsen suuri. Gehdee ter zorig, uhaan, tevcheer 3-g zov hosluulah heregtei gedgiig chi medej baigaa. Husej bui zuildee unench, tuuniigee olno gedegtee itgeltei bai, itgel-hamgiin chuhal, gehdee buu yar.
P.S. neg medsen neh tom surgamjlagch garaad irsen bn hehe
10. Галдан | 2009-08-14 15:39:12
Зам хамт гарах гэж буй хүн надтай цуг пийв уугаад чамруу яаран одон билээ. Их ухаалаг байрын чих зөөлөнтэй хүү байна лээ. Надыг гэрт хүргэж өгнө гэхээр нь би Цасандаа шалав од хүлээж суугаа гээд явуулсан шүү.
11. LuZa | 2009-08-14 15:51:50
ухаантны хэлсэн үгнээс болоол би ганцаараа яваадынгаан байна ш дээ хихи
12. Silent (зочин) | 2009-08-14 15:58:31
Аялгуу та хоёр ихэд таалагдсан болно.. :)
Удахгүй холын аяны хүнтэйгээ таарах байхаа, хаа нэгтээ бас хайгаал яваа.
13. Агаа (зочин) | 2009-08-14 16:05:33
10
11
12 гурав өөрсдийгөө хичээ Таанууд . Нээх хүнд заасан улсууд хэхэ
14. Silent (зочин) | 2009-08-14 16:11:44
13, haha.. goy bichleg umshaad saihan bolood garcheehad untraagaa haychihiin chiodoo
15. Агаа (зочин) | 2009-08-14 16:13:42
Яаж унтраасын. 14 өө
16. Silent (зочин) | 2009-08-14 16:20:29
Саййхан дуу сонсоод намуухан суужээгаад, гээв гэнэт загнуулахаар ямар санагдах уу айн?
17. Агаа (зочин) | 2009-08-14 16:27:49
Загнасым уу Заасан шүү дээ Айн.
18. Silent (зочин) | 2009-08-14 16:33:00
Зөөзө, загнажийна гэжодоол өмөлзөөд ирлээ харин хэхэ, за хичээеөө Агөөөө, хэхэ
19. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-14 16:34:47
bodoj bichih ch amarhan l daa
20. Жулиа (зочин) | 2009-08-14 16:45:43
Холын аянд мэдээж найдвартай, замын дундаас хаяад гүйчихгүй хүн л хэрэгтэй дээ. Сайн сайхныг хүсье.
21. Mongol_Jargal | 2009-08-15 01:08:16
Xoliin zamd xani boloh xuniig Burhan tand songoj ugne, tegehdee ta Burhanaas guival shuu dee.
Good luck!
22. amor | 2009-08-15 01:49:07
хэтэрхий яарч хэн нэгнийгээ үүрд алдах, хэтэрхий назгайрч бас л хэн нэгнийгээ алдах..
нүдээ олсон хайрыг тархи бас зүрхээр шийднэ гэдэг ховорхон байх шиг санагдааад байдаг юм.
тавилангаараа л та яаж шийднэ тэрүүгээр урдах зам урсах амьдрал харагдах байх доо..
23. balea (зочин) | 2009-08-15 06:12:45
uurt chin toxirox xyn baibal xelnee ,amai dajgui zaluu bishyy xo
24. balgaa (зочин) | 2009-08-15 06:39:27
aan odoo l zubuur unshigdaj b,a xoliin zamd chin ta nart amjilt
25. zochin (зочин) | 2009-08-15 06:47:15
balgaa xair ch bas xychtei shyy
26. erhtsas | 2009-08-15 07:46:52
Зараа агаа-д Харин тийм, үнэхээр бодож явууштай сайхан сургааль.

Зоригт8-д Хүн болоод төрсөн юм чинь болж л өгвөл зөв замаар зөв л амьдралд хүрэх ёстой санагдана.

Агай-д Баярлалаа

Гутлын хорхойтон-д Бид тэгвэл адилхан л бодолтой улс юмаа.

Төрөө-д Ерөөл бат оршиг ээ. Бүх зүйл маш сайн байгаа. Хэ хэ хэ сонголт хийнэ ээ гэхдээ ойрын үед бол биш ээ, зүгээр л хэзээ гэрлэх гэж байна?, хэзээ, хэзээ?? гэж асуугаад байгаа хүмүүст л юу бодож явдаг болоод яагаад одоо болтол гэрлэхгүй яваад байгаагаа л хэлсэн юм. Үржих сайхан ч асар их хариуцлага ирдэг юм шиг санагдаад байгаа. Хариуцлага үүрэх чадвартай болохоороо л үржинэ дээ. кккк

Нүүдэлчин-д Аянд гарах арай л болоогүй байна, гэхдээ уулзаж учирсан нэгнийг битүүхэн ажиглаад л харчихдаг гэвч одоогоор энэ л надад сайн хань болох нь гэсэн хүн гарч ирээгүй л байна. Хэ хэ хэ тантай аялалд гарах өөр сайхан бүсгүй, хаа нэгтээ байгаа.

М2-д Үгүй ээ шийдвэр гаргаж, сонгож, шилээд байх хүн одоогоор алга л байна. Зам зуурт түр ханьсах нэгэн бол олон л байх, харин замын дундаас буцахгүй аяан дуустал надтай үүрд хамт байх нэгнийг хараахан би мэдрээгүй, таниагүй л байгаа. Зүгээр л гэрлэлтийн тухай юу гэж боддог оо л бичсэн хэрэг. Хэ хэ хэ нээрээ тийм тестэр байдаг бол гоё шүү.

Гогоши-д Баярлалаа, чамд ч бас

Эрхэм-д Тиймээ надад үнэхээр зориг хэрэгтэй байгаа юм, бага багаар би зоригтой болж, юм юманд өөрийгөө хамаатуулахаа больж байгаа. Хүнтэй суух гэж яарахгүй байгаа, гэхдээ хүнтэй суу гэж яаруулаад байдаг хүмүүст л чухам юуг бодож, ямархан шалгуураар яаж тэр хүнээ олж харахыг хүсдэг ээ л мэдрүүлэх гэхдээ энэ тухай бичсэн юм. Би сэтгэл тайван, сайхан амьдралыг л хүсдэг тийм амьдралд хүрнэ гэдэгтээ ч итгэдэг, тиймээ итгэл хамгийн чухал нь. Чин сэтгэлийг чинь үгсийг надад заасан сургааль бус, надад сайхныг хүссэн чин сэтгэл чинь гэдгийг би мэдэрч байна аа.Танд үнэхээр их баярлалаа.

Га-д Хэ хэ хэ нэг пиво задлаад талыг нь л ууж байгаа биз, тэгнэ ээ тэгэх л учиртай тэгээд надад бас охиндоо яарах ч агааг гэрт нь хүргээд өгье гэж байгаа биз, тиймээ тийм л сайхан хүн миний замыг зааж холын аянд надтай ханьсах юм. ккк

Луза-д Зөв үгийг дагавал зөв л амьдрана шүү дээ бүсгүй минь.

Силэнт-д Баярлалаа. Эрт орой нь хамаагүй ээ хамгийн гол нь хэн хэнээ богинохон ч гэсэн дүүрэн сэтгэлээр жаргааж л байвал болох нь тэр. Тэр минь ч бас намайг хайгаад л яваа тэ. кккк

Багтайшүү-д Хааяа бодох амархан ч бичнэ гэдэг хэцүү байдаг. Бас хааяа бичих амархан ч бодох бас л хэцүү байдаг. Гэхдээ бодож нүүсэн нүүдэл нэг их алддаггүй шиг л санагддаг юм.

Жулия-д Тиймээ, тийм нэгнийг олтол оо би холын замд гарахгүй ээ, гарах гэж ч яарахгүй. Баярлалаа чамд ч бас сайхан бүхнийг хүсье!!!

Монгол_жаргал-д Ойлголоо. Би сэтгэлдээ үргэлж залбирах болно оо. Баярлалаа танд

Амор аниа-д Яарахгүй бас назгайрахгүй л явна аа дүү нь. Сэтгэлд нэг тийм мэдрэмж төрөх үед холын замд гарах хугацаа минь болжээ гэж бодох болно оо.
27. Degi (зочин) | 2009-08-16 02:00:45
Цасхан минь дээ, бичлэг бүрээрээ уярааж бишрүүлэх юм даа нээрээ. Бурхнаас хайрласан сайхан уран яруу сэтгэдэг тархитай хүүхэд шүү гүй мөн. Холын аяны ханьтайгаа тохироо бүрдсэн сайхан цагт учирч, урт бөгөөд дардан замаар Матрешкагийн шийрийг хатааж аялаарай гэж ерөөе чамдаа.
28. peace_uchral (зочин) | 2009-08-16 03:36:17
erhtsasaa amjilt husie uneheer mundag shoo tanii blogoor aylahaar neg l goy tiim hund negiig bodogduulsan gogo bichlegnuud hiideg shoo
29. aawiih bor ohin (зочин) | 2009-08-16 08:36:06
UDRIIN MEND. BURHAN SETGEL SAITAI HUN CHANARTAI ULSUUDAD MAASH IH HAIRTAI BDAG YUMAA.HAIRLAH UEDEE HAMGIIN TOM HAMGIIN MUNDAG AZ JARGAL BOLOH SETGELIIN AMAR AMAGLANG HARAMGUI ILGRRDRG YUM BNLEE.
30. aawiih bor ohin (зочин) | 2009-08-16 08:40:24
UU ALDAATAI BICHSEN BN ZASCHIHAY.HARAMGUI ILGEEDEG YUM.TER UED SETGEL AMAR AMGALAN BHAD YU YU HEREGTEI BDAGIIH MARTALGUI BUGDIIG TOO ESOORN ILGEEDEG YUM BNLEE ZA TEGEED AMJILT HUSEI SHAN AMIDARNAA CHI ITGELTEI BN.
31. zochin (зочин) | 2009-08-16 08:48:29
ushuu ilyy goy zuil yrgeljluulj bicheerei
32. duduka | 2009-08-17 11:57:12
oo yasan xoorxon bichleg vee
33. Заяа (зочин) | 2009-08-18 02:49:43
Энэ өглөө хамгийн түрүүнд сайхан бүсгүй, ухаалаг хүмүүн танд сайхан бүхнийг чин сэтгэлээсэ хүсье гэж бодлоо, Таны өгүүллэгийг уншихад миний үзэл бодолтой яг нийдэгийн, Танд бол өгүүлэх урлагийн алтан авъяас байдаг шүү, үргэлж хайрлаж явдаг шүү,
34. enxmaa (зочин) | 2009-08-18 11:19:43
hi melxii chinii bichsen bichleg taalagdaxgui baina daxij bitgii bicheeree
35. tebchdeg bysgyi (зочин) | 2009-08-18 11:23:09
aaax yamar muuxai umxii iumbe tebchdeggui ee
Тийм шүү, сайхан бичжээ. Зөв л амьдралд хүргэх тэр замыг сонгож явах учиртай, төөрчихгүймсан...
37. Nyamka | 2009-08-18 16:23:37
сайна уу
Нас нэмж үржигдэхийн хүрдээр амьдрах нь сайхан ч түүнтэй зэрэгцэн хасагдахын үйлдэл явагдахыг мартаж үл болно.
Энийг сайхан хэлжээ
38. Хүсэл (зочин) | 2009-08-20 07:52:17
Хэн хүний хамгийн нандин хүсэл энэ байх шүү.

http://duusashgui.blogspot.com/2008/08/blog-post.html
39. alien (зочин) | 2009-08-23 11:15:20
bilgee xobdiinx ium bilee obog ni udbal shyy
40. Аза | 2009-09-07 09:10:17
Бичлэгийн тэмп зөөлөн талдаа байна шүү. Мэргэн үгийг цээжиндээ тогтоов. Би бас нэг бичлэг дээрээ энэ талаар арай өөр талаас нь ингэж "Хэлээд байхад ойлгохгүй, хийгээд байхад мэдрэхгүй, хүсээд байхад халамжлахгүй бол хань болж яваад яах юм бээ та минь ээ. Гуяа ганзгалаад, гутлаа аятайхан чирээд, өөрийгөө болгоод, өрөөлд гай болохгүй явбал дээр биздээ" бичиж байлаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.