Баяртай уур минь

Алслах хийгээд ойртон ирэх хөлөг онгоц нүдний өмнө намуухан хөвнө. Тэртээх тэнгэрийн хаяа яг л энэ далай шиг бүүдгэр харагдах ч сэтгэлд минь тийм гэхийн аргагүй аз жаргал бэлэглэн тогтуухан орших нь юутай тансаг.

Тасралтгүй урсах хүмүүний цуваа энэ гудамж, энэ талбайд өдөр шөнийг ч умартан хөвөрч бас хөвөрсөөр л... Алиа хөөрхөн хүүхдүүд, ганган дэгжин залуус, азай буурлууд хар, шар гээд есөн зүйлийн хүмүүс энд тэндгүй холхино, гэхдээ тэд нэг л зүйлээр энгүй ижил харагдах нь сайхан. Ижилсэн гоёх тэр зүйл тэдний нүүрэн дээр тодорч миний сэтгэлд гэгээ болон үлдэх нь даанч их жаргалтай. Тийм ээ даанч их жаргалтай. Энэ инээмсэглэл, хүндлэл үгүйсэн бол би яг л өглөөнийх шиг ээ гомдол, уур дүүрэн энэ өдрийг өнгөрүүлэх байсан биз.

Надад зохидоггүй уураар би царайгаа чимэх дургүй, гэвч өөрөөс үл шалтгаалан уур сөөм сөөмөөр сэтгэлд минь хургах гэж оролдоно. Гүн амьсгаа авч тайвширалыг олохыг хүсэв ч нэг л болж өгөхгүй. Гомдомхой сэтгэл, зөрүүд зантай ханьсаад нэг ч үгийг уруул давуулахгүй гэхдээ юугаар ч юм хоолой таглачихдаг. Сэтгэл тавгүй үед болчимгүй үгийг бусдад хэлэхгүй байх нь сайхан ч тагларч бөглөрч дотооддоо ганцаар ярих нь тийм ч таатай бус. Үг дуугарахгүй чухал царайлан суухад өмнө нь бөнжигнөж намайг царайчлагчид сэтгэл бүүр шалчийлгана. Хэдийн би таныг уучилсаан гэж сэтгэлдээ мянгантаа хэлэв ч уруул давуулан дуугарч эс чадна, гэхдээ нүдийг минь л харвал уучлал дүүрэн зөөлөн харцыг харах л учиртай.

Хүлээлтэд дөрлүүлсэн сэтгэл хаалга чагнан шөнөжин хөрвөөж хонохдоо юу эсийг бодхов. Бодол овоорон овоорсоор өглөөний тэр уур болон хувираа биз. Уг нь би өглөөг инээмсэглэн угтах дуртай, гэвч энэ л өглөө инээж би чадаагүй юм. Дүнсийн барайсан царай, сэтгэлд уур бас хүлээлт. Хүлээлт ганц миний сэтгэлд бус надаас гадна гурвын гурван сэтгэлд дөрлөгдөж хоносон болохоор бухимдахгүй байж яаахан чадах.

Үг сөргөн маргах би дургүй, дуугаа өндөрсгөн зандарч хараах бүр ч дургүй зүгээр л дуугаа хурааж чимээгүй байхыг хүсдэг. Хэн хэн нь бодож, хэрэгтэй хариуг олно гэж итгэдэг. Магад тэгж чимээгүй байх нь эсрэг талд зогсоо түүнд дэндүү хүнд шийтгэл ч болдог байж мэднэ. Харааж загнах болчимгүй үгсээс харцаараа зандрах уур хувь илүү ухаарал гэмшил өгдөг ч байж бас мэднэ.

Шөнөжин хүлээж, өглөөжин дуугаа хураасан болоод ч тэрүү бие сэтгэл нэг л тиймхэн тул хүлэгдэж уяагдсан хүлээсээс гарах гэхдээ хүний хөл тасрахгүй хөврөх энэ гудамж, энэ талбай, энэ далайг зүглэн их үдэд гэрээс би гарсан юм. Салхи сэвэлзэн үлээж тэнгисийн эрэг дагуух модод хөгжилтэй бас хүндэтгэлтэй бөхөлзөх мэт найрсгаар намайг утгах нь сэтгэл цэлмэхийн эхлэл байлаа. Далай торгомсог долгио мяралзуулан одоо ч нүдний минь өмнө харц булаан зөөлөн давлагаалсаар. Сэтгэл давлагаанд аяархан цохиулахдаа гомдол, хүлээлт, уураа хэдийн гээжээ.


Сингапур, Виво сити

Цаах нь талд нь алдарт Сентоса арал харагдаж байна даа.

Сэтгэгдэлүүд:

1. Nini | 2009-08-19 08:45:14
Уурлаад яахуу Уулын шившиг хэхэ
2. dabgadorj (зочин) | 2009-08-19 09:27:03
2rt
3. bolr00baum (зочин) | 2009-08-19 09:30:46
manan ch bas dajgui shyy chiigtei agaart ch mod xurdan urgadag yum tiimee dabaaa
4. sharsan taxia (зочин) | 2009-08-19 09:43:11
goy nartai iumaa
5. ei (зочин) | 2009-08-19 10:06:09
singapor aas japan oroxod yaj yabdag be mun singad xymyys gar barij mendeldeg uu
6. bagi (зочин) | 2009-08-19 11:09:53
2ula tostei haraktertai yum bn, bi bas uurlahara duugai bolchdog, ter maani heden ch odroor hamagui urgeljildeg, hajuudah hunee ali hediin setgelde uuchilsan mortloo gadagsha gargaj helddeggui duugai l bgd bdg. ene maani hajudah huniig maani ulam galzuuruulah shahdagiin yagad ch yu duugai baih ni haraaj orilj hashgirhaas deer yum shig snagdad bdgiin,
setgel chine taivshirsan bol yaamai da
7. duduka | 2009-08-19 11:11:38
bi bichleguuded chini ix durtai dandaa unshag bolovch setgegdel uldeej chaddagui yagaad gevel setgegdel bichix ug ene unen setgelees garch baigaa ugsed zoxixgui bolov uu gej bodood ......
энэ бичлэг, энэ аяз, энэ далай яасан сайхан ийн. утга, хөг, өнгө нийлээд л... удаан ёуулаа, юм бодож...

баярлалаа, Эрхцасхаан
9. xyndsurtalt (зочин) | 2009-08-19 11:27:59
minii bodloor zobox cagt nuxriin chanar tanigdana gej unen yg baidag baix uuruu xer be yaridag bolobch bodit baihj chadaxgui bol neex cagaan magaan geed ongirox shaardlaga baixgui baix
10. bilgee (зочин) | 2009-08-19 11:32:39
waw yanztai tiimee balgaa
11. aawiih bor ohin (зочин) | 2009-08-19 11:35:57
sainuu.shan bichjee.tanaid zochiloh shan shuu. dulaahan uur amisgaltai.uhaan sanaa tselmeed taiwshiraad buglursun setgeltei uedee orwol buuur 1 ongoichihood gardag yum.bayarllaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
12. Битмин | 2009-08-19 13:02:55
Уур би чамайг олоол очино доо.
Хаа яваа бол доо тэр минь хаа яваа бооол
13. zochin (зочин) | 2009-08-19 14:43:48
erdenebilegiin shylguud ix goy ldo chamd niicex baix
14. LuZa | 2009-08-19 16:13:54
Уур гээчийг нэг сайхан таягдаад хаячих юмсан гэсэн бодол дэндүү их төрөөл байгаа юм хихи
15. blogtoihun | 2009-08-19 16:18:09
Хөөрхөн дүү минь, уг нь уур уцааргүй хүнсэн, сэтгэл нь тавгүй байвал эгээдээ хүрээд ирээрэй...

Чи минь нас залуу гэлтгүй олон хүнийг ухаалаг үгээрээ уяруулж хайлуулж, аргадаж дуулах мэт хэлдэг ер бусын зөөлөн тансаг уярам хайлан агуу танхил ертөнц билээ...
16. altargana | 2009-08-19 17:55:27
ууртай найзлах үе ч бишгүй л байх...харин энд ирээд барааг нь ховорхон харж дээ.

Сэтгэл тайвшрахгүй байхын аргагүй сайхан газар байна даа наадах чинь
17. apabst (зочин) | 2009-08-19 20:06:14
uur biyiig zovoono gej...
Zoon doo uur guatai uulzah ni ... kkk
18. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-19 20:10:25
УУУРЫГ ШУУД УУРАНД ХИЙГЭЭЭД НҮДЧИХДИЙН ...ХО ХО..УУР НҮДҮҮР ГЭЖ БАЙДАГ ДАА ТЭР Ш ДЭЭ
19. Erhem (зочин) | 2009-08-20 00:30:20
Ooroo oortoo l bayarlalaa gej heldee, chinii itgel zorigiig nemeh bolno. Ene olon hunii setgel urmiin galiig sergeej baigaa itgel chin busad zorilgoo bieluuleh zorig chin bolog. Chuhal sedev hondson bn, uur bieiig zovoonoo gej, uurtai uedee hun er ni ihevchlen l aldaa gargah geed bdg taltai, ter ni daraa daraagiin uurlah shaltgaan bolood, tegeed ginjen urval. Hen negend uurlaval ter hunee ali boloh oilgohiig hicheeh heregtei yum shig bn lee, togs hun gej haana baihav. Tegeed uur gedeg shanalgaa ene amidralaas holdoj yavahguigees hoish boldgoor ni chimeeguihen ongoruuleed hurdan martaj ineej hoorch yavah l saihan daa.
20. boonjig | 2009-08-20 06:04:14
teneg xunii duugui ni surtei gj. xe xe. uurlasandaa buur mangartax l gj bxaas tsetsen bolox gj bdaggui bxoo, tiimees duugui bx ni xamgiin deer gj sanal negdej bgaa shuu. xamgiin muuxai ni xumuus negendee uur ogsnoo ogt bodoxgui tuund ugaasaa l uur bj bsan gj boddog bxaa tiimee?
21. eenee (зочин) | 2009-08-20 10:43:32
Hamgiin eruul saihan humuus gedeg hezee ch yund ch uurladaggui uls baidag. Likhtenburg bi ene ugiig hanan deeree tomoor bicheed naachihsan. Ugluu bolgon udur bolgon oroi bolgon udurt hden 10n udaa hardag shuu , ih unen ug shig sanagddag , eniig unshsanaasaa hoish bi yur ni uurlahaa bolison . ta ch bas ene ugiig sanaj yavaarai
22. Зочин (зочин) | 2009-08-21 06:37:27
Дотуур тамиртай хүмүүс л хар цагаан дуугүй болчдог юм шигээ. Онцгүй санагдаад байдийн, дотроо юу байгаагаа юм саналгүйгээр гаргах хэрэгтэй шд, дотроо худлаа хараан зүхэж байхаар.
23. leo | 2009-08-22 14:18:58
хааяа ч өөрийн эрхгүй бухимдаад байдаг шүү
24. zochin (зочин) | 2009-08-23 07:29:30
sexeeten gej xen ynendee bol meddegeesee ilyy zuil yaridag ,uurt xereglegdex ygnees ilyy yg xeregledeg,
25. erxtsas (зочин) | 2009-08-23 07:35:20
yamagt xyleectei baidal xojino,uxaantai bailaa geed zoriggui bol shibaal,zorigtoi bailaa geed uxaangui bol shibaal,namaig oilgooroi zaluusaa
26. bolroo (зочин) | 2009-08-23 07:38:29
zorigtoi uxaantai bailaa geed banjigaas xuugdux zuil xiisen bololtoi bayartai erxtsasaa dyydee mend xyrgeerei
27. hi hitler (зочин) | 2009-08-23 10:27:09
saixan zuil gej baidaggui iumaa yas maxaaraa medersen xyn suuj b,a urdaas chin muu toosoo zail shariljaa zail gedeg ium bilee tiimee
28. od_st | 2009-08-23 14:37:33
Хэрэв хүлээлт болгоны төгсгөл нь happy ending байсан бол мөн сайхнаа тийм ээ?
29. Tlg_UB | 2009-08-24 14:52:48
Ийм үе хүн болгонд л байдаг байх.
30. dosu (зочин) | 2009-08-25 06:56:39
bi lav tanishig uuraa barij diielhgui bhoo uurlaal uurlaal yavchiishde hehe
31. ss_gogo | 2009-08-30 11:21:23
одоо ч уур нь ор сураггүй болоо биз дээ хэхэ
сайн уу хө
32. Оогий | 2009-08-30 11:25:51
ууртаа баяртай гэж хэлнээ би ккк
33. amanjinka | 2009-08-30 11:30:42
би бүүүүр аааль дээр үед хэлчихсэн хэ хэ
34. bilgee (зочин) | 2009-08-31 13:36:21
hai saainuuu
35. erhtsas | 2009-09-01 20:10:52
Ууртай салах ёс гүйцэтгэсэн тэр өдрөөс хойш үнэхээр зав зай муутай байлаа. Та нарынхаа сэтгэгдэл хариулах ч зав бага гарсан юм шүү. Үргэлж хамтдаа байж, сайхан үгсийг илгээж байдаг та нартаа баярлалаа.
36. delgeen | 2009-09-01 20:23:12
bi yer ni bas uuraa dotoroo bailgaad baidag yum tegsen zarim xvmvvs nadiig deerelxeed bna gej bodood bayarlaad yavaad baigaa yum shig xi xi xi xamgiin gol ni aashilj baigaa teneg aashind ni taarax vg olj xelii gexeer amnaasaa unagaxaas uuruusuu icheed baidiin tegsen svvliin ved bolson neg yavdalaas xoish zerleg xvmvvstei zerleg xaritsaad orilood charlaad zagnaad tenegteed xayachmaar baigaa sain uurlaj xereldej surch baigaad xi xi xi xi xi
37. Монгол Зон | 2009-09-01 20:53:25
ууртайгаа муудалцаад салалт зарлаа юу?
38. Сарнайха | 2009-09-07 07:58:27
ямар ч юмыг эерэг өнцөгөөс хардагт чинь дуртай
39. molor | 2009-09-07 08:02:40
Үүл бороо орон дэгдэхийн цагт
Уур манан болон хөөрөх эгшинд
Үзвээс өнгө минь гундаж, амьсгал минь цантаад
Үргэж зайлмаар нэгэн болдог, чи намайг бүү уурлуулаарай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.