Олон олон шөнийн бодол

Арван найман нас хүрэхээрээ
Аавынхаа дэргэд тогтохоон болилоо би
... гэж дуулж явсан долоон насаа бодвол ч овоо л том болчихжээ. Утга нь чухам юу гэж байгааг үл ойлгох мөртөө дуучин эгчийн гоё хоолой, хөөрхөн царай хоёрт татагдаж тэрхүү дууг гэрт гадаагүй гонгинож яваад нэг шөнө аавдаа тун ч хатуу загнуулсанаа ер мартдaггүй юм. Тухайн үедээ бол жижигхэн зүрх аавдаа туйлаас их гомдож аав надад дургүй болохоор миний дуулахад ч бас дургүй байдаг юм байна гээд өөрийгөө бараг тэр айлын хүүхэд мөн эсэхэд эргэлзэж зогссон уу яасан. Гэхдээ л тэр цоглог аятай дууг сэмхэн сэмхэн дуулсаар тэр өвлийг өнгөрүүлчихсэн л юмдаг. Харин зун нь байшингийн сүүдэрт сууж байхдаа өвлийн тэр явдлыг нэхэн санаж чухам яагаад аав минь тэгтэл ээ их уурласан учрыг бяцxан ухаандаа тунгаан бодсоор " аан аавыгаа орхиж явдаг хүн л дуулдаг байх нь " гээд нээг сүрхий ухаарч ойлгосонсон.

Он цагийн хүрд алгуурхан эргэсээр долоон настай үе минь хэдийн надаас холдон одсон ч аавыгаа орхиж явдаг хүний дууг дахин би дуулж явсан аа үл санана. Бүсгүй хүний заяа төөргөөр гэрээ орхиж хадамд гараагүй болохоор сэтгэл минь ааваа орхиж холдоогүй харин бие минь өнөө цагийн хөгжил дэвшил, соёлт амьдралыг үзэхээр бас ч үгүй ирээдүйгээ төвөхнүүлэхээр хэдэн жилийн тэртээ аавын гэрийг орхиж хилийн дээс давсан. Үүнийгээ их ололт, их амжилт гэж мунхаглан бодсон нь ч бий. Гэхдээ онгирч омогшиж явсан нь бага юм. Сонгож алахсан зам минь сайхан бүхнээр намайг тосож, зөөлөн дулаан бүхнийг бэлэглэсэний учир энэ замд талархах нь зүй. Тиймдээ ч би даруу байхыг эрхэмлэдэг.

Нэгэн хэвийн ч аз жаргалаар дүүрэн амьдрал минь сайхан хүмүүсээр хүрээлүүлэн тэднээс хүндлэл, хайрыг харамгүй авсаар өнгөрч бас үргэлжилж байна. Мэдэхгүй байх үеэс минь эхлээд мэддэг болно гэсэн итгэлээр надад бүхнээ даатгаж, заан сургасан тэр олны сэтгэл өөрөө өөртөө итгэх итгэлийг минь зуун хувь болгосон. Надаас ч илүүтэй надад итгэх олон, намайг аажим аажимаар өөрчилж, бодол санааг минь цэгцлэн байгаад насан туршдаа талархууштай. Тэдний дэм, итгэлээр би бүх зүйлийн эхлэл цэг дээрээс дээш өндийсөн, өндийх тусам тэд итгэлээ бүр илүүтэй өгөх тул сэтгэл минь ганхаагүй.

Үе үе нутаг тийш сэтгэл гүйж инээд ховордох үед нар цацрагаараа намайг л зөвхөн аргадах мэт дулаахан илнэ, сэтгэл ч сэргэнэ яг л тэр үед аав минь гэрийн гадаа өдрийн нарыг ажин намайг даатгаж зогсоог зөнгөөрөө би мэдэрдэг болохоор гиюүрэн хөл зөөж алхаа удаан явахыг үл хүснэ. Залуу хүн золбоолог байх хэрэгтэй гэх аавын сургаалыг хэдэнтээ давтсаар нараар хань хийж өгсүүр газрыг олон ч удаа би давсан. Холын нутагт хүч нэмж, бодолд ханьссан амьд бурхaдын минь сургааль хаана ч намайг сөхрүүлэхгүй гэдгийг бүр ч илүүтэй мэдэрнэ.

Үндсээ марталгүй эрхэмлэн санаж, өнгөтнөөс илүүтэй үнэн сайхнаар ачлан явж, зөв зүйтэй сургаалыг нь их амьдралын мөрдлөг болгон хэрэгжүүлж явбал хаана ч, хэзээ ч алдахгүй хүн ёсоор амьдрах нь гарцаагүй.

Энд ч бас тэнд ч...

Сэтгэгдэлүүд:

1. Nini (зочин) | 2009-09-01 19:25:09
Ухаантай охин шүү
аав минь гэрийн гадаа өдрийн нарыг ажин намайг даатгаж зогсоог зөнгөөрөө би мэдэрдэг
Нээрээ л ингэдэг байсан байх даа. Эжий аав минь. Одоо ч даатгаж яваа гэдэгт итгэдэг шүү
2. Saruul (зочин) | 2009-09-01 19:37:40
Hund hedii chinee uhaan dutna, todii chinee daruu bus bn gedeg... Tuulsan buhnee, davsan buhnee busdiin huch, hairtai holbon bodoj bg daruuhan, bas uhaalaghan bichleg boljee. Olon olon shoniin bodol olon olon uhaaral hairlajee...
3. Agai | 2009-09-01 22:16:07
хүний ёсоор амьдрах хэцүү биш ч гэсэн олон хүн эвээ олдоггүй байх
4. dosu (зочин) | 2009-09-01 22:45:29
aav eejiigee l sian asrah hergetim shuu uunii tuld hicheehl heregtei bhda
5. odlob | 2009-09-01 23:25:36
Арван найман нас хүрэхээрээ
Аавынхаа дэргэд тогтохоон болилоо би.
ene duug bi chmaas ch baga bhdaa duuldag blaa gevch odoo hir n holdoj amjaaaguil yvaad bdag
ene duug ih ert duulsnaas bolood chi bas bi ch ....
Агайн блогт талархаад гарангуут Эрхцасын блогт орж ирээд бас талархаж байнаааа....

Хаа ч ялгаагүй ээ,,, амьдрал гэгч хүний сэтгэл дотор өрнөдөг...
7. Эмбий | 2009-09-02 00:14:01
бие болоод сэтгэлийн их амар амгаланг эдэлхэд өвгөдийн сургааль алт болдог юм.
Их сайхан бичлэг болжээ.
8. aagii (зочин) | 2009-09-02 01:58:53
HI Tsasaa
saihan bichsen baina.Geree aaw eejiigee sanaad bgaam bna daa chi.
Bichlegees chini shuud unertej baina
9. erhtsas | 2009-09-02 03:42:00
Нини аниа-д Аав ээж өдрийн нар, шөнийн сар, үүрийн оддод байнга даатгаж л зогсдог юм, түүнийг нь мэдэх болохоор нар руу харахдаа хүртэл энэ нар тэдний сэтгэлтэй хамт намайг ээж байгаа гэж бодох сайхан байдаг. Тэд минь биднийг хэзээд даатгаж явнаа.

Саруул-д Миний өнөөдөр хүн шиг яваад олон хүн нөлөөлсөн, тэдний итгэл, тэдний хайр, тэдний хүндлэл байх тусам би дээш зоригтой харж, тэнд байгаа зүйлд хүрэх боломж надад байгааг ухаарч, чадна гэдэгтээ итгэсээр ирсэн, итгэсээр ч байх болно. Өнгөрсөн энэ олон шөнө үүнээс их зүйлс бодсон, бодол минь эхнээсээ үйлдэл болж шийдэлд хүрч байгаад баяртай л байна.

Агай-д Хүн байх эс байх нь тухайн хүнээс бас түүнийг тойрон хүрээлэх бусад хүнээс ч хамааралтай л санагддаг юм. Хүн шиг яваа нэгнээ хүн чигт нь л үлдээх энгийн хэрнээ эрхэм тусыг хүргэж явахсан.

Досу-д Тиймээ, хичээх л хэрэгтэй.

Одлоб-д Хэ хэ хэ нээрээ энэ дууг хэт эрт дуулснаас болсон байна шүү. Чи надаас багадаа дуулсан юм чинь надаас ч хойно гэрлэх юм байна. кккк

Бялзуух-д Баярлалаа. Амьдрал сэтгэл дотор эмх цэгцтэй өрнөхөд би дуртай. Гаргасан шийдвэр бүр нь зөв тусгалаа олох нь бүр ч сайхан.

Эмбий агаа-д Алтан тэр сургааль амьдралыг зөв зүгт залах алтан гадас ч бас болдог байх, тиймээс өвгөдийн суралийг марталгүй л санаж амьдрахсан. Баярлалаа танд

Аагий-д Санаад байнаа, гэрээ Монголоо, найзуудаа бүгдийг нь санаж байгаа. Тэд ч бас намайг санаад л байна гээд байх юм. Нэг л өдөр инээгээд л уулзана даа.
10. ss_gogo | 2009-09-02 04:01:11
сайн уу хө
бодол бясалгал бүхэн чинь чамд ухаарал нэмдэг байхаа
11. bataa123 | 2009-09-02 06:57:47
аав гэдэг сайхан үг шүү
намайг багад /6-7 орчим л бсан бх/ ээжийн дүү нар за миний дүү том болоод ямар хүнтэй суух вэ гээд л тоглоно, би хариуд нь хүнтэй суухгүй ээ гээд л, яагаад гэхээр нь аав ээжээс нь салгаад холоо аваад явчихдаг юм бна лээ гэдэг бсан /ээж аавтай суугаад хөдөө аваад явчихсаныг л хэлээд бсан бх/ хэхэхэ
12. Tlg_UB | 2009-09-02 07:03:42
Өсвөр насныхаа уншаасай билээ.
13. eenee (зочин) | 2009-09-02 08:18:51
Aaviigaa bur sanachihlaa..... ailiin baga huuhed ingeed gereesee hol bh hetsuu yumaa. bainga eej aavaa sanaad l zuudleed l bj bhiimoo iiii ii iiiiii iii
14. Жиргээ | 2009-09-02 08:55:25
end ch tend ch...
15. hardab | 2009-09-02 09:53:21
Сайн уу Цасаа би чиний бичлэгийг унших үргэлж дуртай байдаг шүү...Энд явагдаж байгаа аялгуунууд...бас энэ нийтлэл...Ухаалаг бас даруухан бүсгүй чамд сайн сайхны дээдийг хүсэе!!!Бичсэн бичлэг болгоныг чинь шимтэн уншдаг шүү...
16. Zochin (зочин) | 2009-09-02 18:27:12
Chinii blog hamgiin gegeen sanagddag um. Chi deer Red bull ih uudag gej bichsen baisan shuu bitgii uugaarai hamgiin ih caffein aguulsan undaa shuu chi teheer dasal bolj magad.
17. amanjinka | 2009-09-02 18:32:17
сайн уу хө

тиймэээ гэж дуу нэгтэй гар өргөмөөөр бичлэг бна даа
18. Mr.Freeman | 2009-09-02 18:50:43
сайхан блог юм аа. Ялангуяа энэ эгшиглээд байгаа хөг аялгуу сэтгэлд ямар дотно юм бэ... Блогоос чинь гарч чадахгүй нилээд удлаа... Энэ л сэтгэлд хоногших сайхан аялгуу...
19. bolroo (зочин) | 2009-09-03 07:24:46
iu baina
20. amaraa (зочин) | 2009-09-03 11:18:18
bi say amaraa xairt emee min bichlegiig unshlaa
21. elbegee (зочин) | 2009-09-03 11:52:27
ynexeer ix goy bichij mash ix setgel xudulluu caashid bichxiig chin tesen yadan xyleej ba,a
22. dabgaa (зочин) | 2009-09-03 11:54:39
bichsen zuil chin mash ix taalagdlaa amidrald aimar oirxon ium yaggad ch ium chamaig magtmaar baina
23. bayanaa (зочин) | 2009-09-03 12:02:31
ene duu ayalguu ix goy iumaa yg yseg byxen ix saixan iumaa ta uuruu ch ix saixan setgeltei bysgui baix maaash ix xyndelj bishirch b,a xelex yg ch oldoxgui ium tanii blogiiigg shimten unshdag shyy daraagiinxaa xurdan bicheerei magtmaar baina
24. bilgee (зочин) | 2009-09-03 12:07:38
hi mash ix uyarlaa ix saixan nydend xaragdaxaar bichjee erxtsasaa amjilt
25. chuxlaa (зочин) | 2009-09-03 12:14:37
singad ch xymyys ni ix ceberxen bolobsroltoi uxaantai baix tanii bichlegees xaragdaj b,a ta ix uxaantai bysgui baix iunii umnu magtaxad bichsen bichlegyyd chin ix saixan iumaa daxiad caashid bicheerei ta yag bichdeg shigee ajilj amidardag saixab bysgui baix ix saixan sanagdlaa
26. zochin (зочин) | 2009-09-03 12:23:39
minii bichsen comment eroosoo garaxgui iumaa araixiij ganc comment bichlee yamar xymyysiinx gardag ium bi netiin mungu duusax geed baixiin
27. myngaa (зочин) | 2009-09-03 12:30:50
ajliinn zabaar blogiig chin unshdag shyy
28. bolroo (зочин) | 2009-09-03 12:44:34
ungursun jil tanii xubid aymarxuu jil bolson be iim saixan bichdeg ium chin bichsen shigee amidardag biz ene talaar bicheech
29. erdenbat (зочин) | 2009-09-03 12:46:30
ix saixan bichdeg oxin b,a caashid ch saixan xymyyseer toiruulj amidraaraa
30. jargalsaixan (зочин) | 2009-09-03 12:49:49
ix saixan bichix ium bichleh bolgon ni bas uxaaruushtai ium boduushtai tugsux ium
31. cagaanaa (зочин) | 2009-09-03 13:06:02
ta ynexeer saixan xymyyseer xyreeluuldeg yum ba,a bishirlee ganc neg chaduu garuudiig xolduulchixbal ch te uurt chin xecyy baigaag oilgoj ba,a yanz aynaziin ium nexeed daramttai baigaag chin
32. bolroo (зочин) | 2009-09-03 13:17:20
comment bichigdexgui b,a ip end xyrtel yalgaa baidag baixnee
33. ufobanjigall (зочин) | 2009-09-03 13:24:43
tanii bichlegyy ix taalagdlaa ta caashid bichlegee yrgeljlyylii gej bodoj baigaa bol yag ynendee tanitai xyn mendlex ch ium gar barii gexed yamar shaardlaga xangasan baix yostoi talaar bicheech
34. Rush | 2009-09-04 02:11:39
huuye ene bichleg chin neg gazar tsohij yavnaleeshu haana gdgiig bi martchihjee neg hunii blog deer haragdsan shuu deer bas neg bichlegiig chin avaad tavitsan bsan sanaa taviaarai ho.. (bi uul ni ter ehnii huntei zarga hiisen hehe daanch mini bichsenig ustgasan bnalee)
35. Erhem (зочин) | 2009-09-04 04:07:17
Unen, hunii etseg ehiin toruulj osgoson ach tus gej yutai ch zuirlemgui, achiig ni buren hariulah bolomjgui ch, setgeliig ni dulaatsuulj amar taivan bailgah yumsandaa bid. Tednii amidraliin uhaaniig hairlaj, zov buruug dansalj, ogsohod ni demjij, uruudahad ni tulj irsen unen setgeliin achiig bid buren uhaarahgui l yavah shig. Onoodriin itgel zorig tednees min, naiz nohdoos min uram avch ulam batalgaajij irsen. Bie biendee uram bainga ogch bh yumsan, jijig geltgui hunii saihniig yarij baie, magtaj baie, tuhain ueiin ch bai, buh l amidraliin ch bai az jargaliinh ni eh suuri bolson itgel zorigt ni nemer bolog. Busdiig bayarluulsan, busdaas bayar huleej avsan ter setgel uildel ergeed oort ni heden davhar bayar, gegeeleg amidral bolon ulddeg.
36. Аза | 2009-09-04 09:59:40
Блогчдын төрхийг харж явсан чинь hi5 даа зураггүйн байна. Эрхцас гэхээр нь жожкоон охин байгаам бодсон гүйм байшд.
37. Jaagii-moment (зочин) | 2009-09-04 20:22:14
Нээрээ л эцгийн гэрээс хүний хүн болж гараагүй хэдий ч хүрээд очиход алсxан зүг одож дээ. Сайхан бичжээ. Амжилт хүсье.
38. altargana | 2009-09-07 08:50:33
аадын сургаалт алт гэж. Тэдний маань хэлж байсан үг тэр үедээ тээртэй санагдаж байсан ч одоо ч заримдаа орой руу орох нь бий. Манай ээж бол ямар ч өвчнийг эмчээс дутуугүй эмнэж домнож асардаг, ээжийнхээ дэргэд байхад үнэхээр жаргалтай байж дээ, одоо заримдаа өвдөж хавдахаар яадаг ийдгийг нь сураад авахгүй яасийн бол гээд л боддогийн
39. boonjig | 2009-09-08 15:38:46
ene duug chin emegtei duuchin duulj bgaagui bxaa minii xoo? minii medexiin l Ulzii-Orshix gj sxan bargil xooloit duuchin duuldag bsan ni ix tod sanagdana. ugaasaa ch duunii ezen dur ni eregtei xun bdag l daa. gxdee sxan dursamjaa xuvaaltssand tnx shuu! amjilt xuie!
40. Sono78 (зочин) | 2009-09-10 04:03:42
Юутай үнэн!
41. erhtsas | 2009-09-15 00:15:56
СС_Гого агаа-д Сайн сайн уу? Тиймээ бодох тусмаа л амьдралыг арай өөрөөр, уужимханаар хардаг.

Хань-даа Түшигтэй дулаахан бас хүндэтгэж баймаар сайхан үг. Хэ хэ хэ хүүхэд байхад бас ч гэж хэрсүү байжээ.

Тлг_УБ-д Сургалтын материалд хавсаргах арга бодноо гэсэн. хэ хэ хэ

Ээнээ-д Харин тиймээ, ээж аав, найз нөхөд гээд санахгүй хүн алгоо, ер нь тэгээд анзаараад байхад хүн аав ээжээс илүүтэй найз нөхдөө л санаад байдаг юм шигээ.

Жиргээ аниа-д Тиймээ энд ч тэнд ч...

15-д Сайн сайн уу? Ахаа Та нарыг бүгд сайн байгаа гэдэгт итгэж байна. Муухай аашийг минь уучлаарай. Ягаахан блогт минь зочилж, сэтгэлийн минь үгсийг уншиж байдагт баярлалаа. Танд бас таны хөөрхөн хүүхдүүдэд аз жаргалын дээдийг хүсье!!!

Зочин-д Баярлалаа. Амьдрал болоод намайг хүрээлэх болгон тийм л гэгээн байдаг байхаа. Таны сэтгэгдэлийг уншсанаас хойш рэд бүллээ багасгаж байгаа. Түүнээс өмнө өдөр бүр уудаг бас өглөө, өдөртөө кофе ч уудаг байсан юм. Чин сэтгэлээсээ анхаарал тавьж зөвлөсөнд баярлалаа.

Аманжинка агаа-д Сайн сайн уу? Гараа өргөхөөр чинь гижигдэнээ таныг. ккк

Фриймэн-д Баярлалаа. Тиймээ энэ аялгуу бүгд сайхан, манай гэрт өдөр бүр л эгшиглэж байдаг юм. Аяаа авчихаар зарим хүмүүс бүүр нэхээд байдаг ш д. Болохгүй байхад нь Саарал гэдэг блогчин ах янзалж өгсөн юм.

Ундак27-д Өө хөөрхий би чинь тийм зүйлийг мэдэхгүй ёстой нүдэн балай, чихэн дүлий л сууж байна. Нээрээ дээр үед нэг шинэ блогт ороод өөрийхөө бичлэгийг уншчихаад бүүр гайхсан ш д, тэгээд нэг л итгэхгүй өөрийхөө блогт орж дахин уншаад минийх байна гэдэгт нь итгэж билээ. За би хуулдаггүй болгох арга чарга агаа нараасаа асуухаас. Баярлалаа Ундаакаа

Эрхэм-д Тиймээ, эцэг эхийн эрхэм сэтгэлийг юу ч орлохгүй бас юутай ч зүйрлэшгүй. Харь хол хүний нутагт зөв гишгэж амьдарсан өдөр бүхэн минь аав ээжийн ачит сургааль, ухаалаг үгийн л буян. Аавын сургаалыг марталгүй санаж, уулзах нөхөд өө хайрлаж, учирсан дайсанг ч өршөөж чадах сэтгэлтэй болсон юм. Тиймээс тэднийгээ л дээдлэн, шүтэж амьдрана даа. Хүн өөрийн сайндаа дээш өндийдөг ч түүнд олны дэм тус, сэтгэл итгэл, хайр чамгүй их үүрэг гүйцэтгэнэ шүү.

Аза-д Зураг хөргөө нэг их дэлгээд байх дургүй ээ, энэ блогт миний бас намайг хүрээлэх олон хүний амьдрал дэлгэгдэж үлдсэн болохоор өөрийгөө олонд зарлах бодолгүй ээ. Хүүе гэхдээ л би чинь хүүхэд гаргаж, хүнтэй суугаагүй юм чинь хүүхэд л байж таараа ш дээ. кккк

Жаагий-д Алсxан зүгээс буцаад аав ээждээ очихсон тиймээ, тэгээ ёстой цаг хугацаа нь болохоор хүний ёсоор аав ээжийн гэрээс гарвал....

Алтаргана аниа-д Миний аав ер нь үг дуу цөөтэй, сонсож ажиж байж дуугардаг хүн, гэхдээ дуугарахдаа ер буруу дуугарч байсныг би огт санадаггүй юм. Аавын хэлэх үгс намайг ёстой л тэнгэр өөд нисэх далавчтай мэт л болгодог. Ээж минь ч бас бидэндээ сайн эмч, өөрийгөө мартаад л хэдэн хүүхдээ гээд явдаг сайхан ээж нарыг нэг.

Боонжиг-д Би Энхбат гээд дуучин эгчийн дуулсанаар л анх сонссоноо огт мартдаггүй юм, тэр эгчийн хөөрхөн царайг мартахгүй, тийм л хөөрхөн болохсон гэж бодохдоо аавыгаа уурлуулан байж дуулж явсан юм. Зүгээрээ танд ч бас баярлалаа, буруу зөрүүг минь залах та нар хажууд минь байх л хэрэгтэй.

Соно агаа-д Таныг ирсэнд юутай их баярлаж байна гээч.
42. erxtsas (зочин) | 2009-10-11 14:46:41
ynenees yunaas ni aisiin yaduu zochion yaduu bolxoor chin gar barij boloxgui baigaa ium yaduu bol yaduu bayan bol bayan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.