Ахдаа илгээх захидал

Сайн байна уу? Хайрт ах минь

Олон хоног таны тухай бодол сэтгэлд минь хөвөрлөө, хөврөх тэр бодлуудыг цэгцлэн байж тандаа захидал болгон илгээе гэж хүслээ. Хэнхэг нь дэндсэн дүүгийнхээ илүү үглэлтээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь гээгээрэй ах минь.

Нас чинь хэдийн гуч хүрсэн ч найзлах охидоос онцолж гэртээ дагуулан ирж байсан удаагүй болохоор таныгаа би хүндэтгэж өнөөдрийн шийдвэрт чинь баярлан таныхаа талд бат зогсоё. Гэхдээ ах минь та нэг өдөр зугаацах бус нэг насаараа хамт амьдрах амьдралын ханиа сонгож байгаа хүн, олон талаас нь эргэцүүлж зөв л шийдвэр гаргах ёстой тиймээс та минь сайн бод. Нэгийг бус хоёрыг сонгож байгаагийн учир бодол бодлын дээд болгон сайтар бод ах минь.  Өнөөдөр сонгож, маргааш эхлүүлэх амьдрал чинь аавын гэрт дураар амьдрахаас эс өөр, танаас минь үүрэг хариуцлага, ухаан тэвчээр, хайр халамж аль алийг нь шаардана. Асуудал бүхнийг нуруундаа үүрч, сэтгэлдээ тэднийг л тээж, хайр халамжаа бүрэн зориулахдаа та минь үнэхээр бэлэн үү??? Нэг бус хоёр хувь заяаг сонгож байгаа болохоор чинь хөнгөн хуумгай хандах вий гэхдээ дэмий үглэж суугаа минь энэ.

Танаас л хамаарч хоёрын хоёр хувь заяа аль нэг тийш эргэхийг санаж зөв л шийдвэр гаргаарай. Эхлээд л та амьдралаа зөв эхлүүлбэл энэ бие элэгдтэл эвтэй сайхан амьдарна. Эд гэдэг эвийг даган өсөж, өнгөө олон гялалздаг гэдэг тиймээс эдээс илүүтэй эвийг эрхэмлэн амьдрах нь зүйтэй мэт. Ингэж хэлэхийн учир нь та минь баахан дураараа бас чамгүй зөрүүд зантай нэгэн. Амьдралд гарах аар саархан асуудалд бухимдахдаа аавын гэрт дураар эрхлэн, аашаа даган зөрүүдэлж, болохгүй дээ хүрвэл уураар айлгаж хаалга саван гарч явдаг шиг ээ амьдарвал хүсэн байж тэднийг авах хэрэг юу. Ааштайгаа ханьсан, арга эвийг нь хайраараа олчихдог аав ээжтэйгээ насыг барсан нь дээр биз. Үнэндээ ах минь танаас илүүтэй тэднийг бодохдоо зөв л шийдвэр гаргаасай гэж би хүснэ.

Үрээ дагуулсан бүсгүй энэ хорвоод олон. Бидний эгч ч бас нэгэн цагт тийм л явсан. Үрд нь эцэг болох, өөрт нь хань байж чадах тийм л нэгнийг эгч минь битүүхэн харуулдаж үеийн залуусыг нууцxан шинжиж суусан. Тэр цагт эгчдээ жаргал хүсэж түүнээс ч илүүтэй дагуулан ирэх залууг бид шинжиж, дэндүү их итгэл, дэндүү их сэтгэлээ өгсөн. Яг л түүн шиг тэр айлын хүн бүр танд минь итгэж найдаж суугаа. Аав ээжийн сэтгэл эгчийн төлөө шаналан, нойр дутуу хонодог байсан шиг тэр нэгэн аав, тэр нэгэн ээж хоёрын хоёр охиндоо сэтгэл нь зовинож, нойроо хулжааж байгаа. Олон хүний сэтгэлд итгэл бадамлуулан тэр айлын хаалгаар орох гэж буйгаа та минь ойлгож байна уу? Аав ээжид нь таалагддаг гэж битгий биеэ өмөөрөөрэй, аав ээжтэй нь бус аальхан тэр бүсгүйтэй л амьдрах хүн шүү та.

Өөдөсxөн жаахан охин танаар л эр хүн тэр тусмаа эцэг хүнийг төсөөлөн өсөх гэж байна. Хойд урд гэж ялгах бодол тэр жаахан охинд одоогоор үгүй. Эцэг хүний тухай ямархан дурсамжтай өсөх нь гагцxүү танаас л шалтгаална. Сэтгэл тань зөөлөн болохоор сайн аав байж чадна гэдэгт дүү нь итгэнэ. Гэвч энэ амьдрал олон шалгуураар шалгаж байж аз жаргалын үүдийг нээх боломж олгодог шиг. Тэр олон шалгуурыг тэвчээр, ухаан, хүлээцтэй зангаар л давна шүү ах минь.

Хэлэх үг, хийх үйлдэл бүхэн тань тэр жаахан ертөнцөд хайрыг л мэдрүүлэн хүрэх ёстой. Хаа нэг уурлаж хатуухан үг хэлэх үе энэ амьдралд бишгүй л олон тохионо, гэхдээ аашилж загнахаасаа урьтаж ухааруулан сургаж заншвал хүний дээд хүнийг та бүтээж, ачлал хайрыг нь хүртэн насны эцэст жаргана. Сэтгэлийг тань татах бүсгүйгээс урьтаж хажууд нь зогсоо хүүхдийн тухай бодоорой. Өнөөдөр таны нүдэнд жаахан харагдах охин бүхэл бүтэн том ертөнц гэдгийг мартаж үл болно. Гомдож туних, хайрлан баярлах мэдрэмж яг бидэнд мэдрэгддэг шиг түүнд ч бас мэдэгддэг гэхдээ биднээс ялгаатай нь түүний мэдрэмж гэгээхэн. Гэгээн тэр мэдрэмжийн гэрэл сүүдрийг нь та болон гэргий чинь болох бүсгүй л тааруулан тохируулж чадна. Өнөөдрийн үйлдэл бүхэн тань маргаашийн дурсамж болж өөдөхсөн тэр охины ой тойнд үлдэхийг санаж, өрөөлөөс биш өөрөөсөө эхэлж буруу зөрүүг засаж залаарай.

Бидний амьдралд хамгийн ойр тусгалтай нь авга ахын амьдрал. Яг л тань шиг гучаад настай үедээ үрээ дагуулсан бүсгүйг ханиа болгон сонгосон. Сонгосон сонголтондоо эзэн байж, эцэг шиг эцэг, хань шиг хань явсан түүн шиг ачлалт эцэг болж чадна гэж итгэвэл эргэлтгүй та минь хүслээ дага. Эцэг шиг эцэг, хань шиг хань байхад олон зүйл танаас хамааран, таны ухаан, таны ураар эвлэгдэхийг санаарай. Харин өөртөө үл итгэвэл яаран амьдрал зохих гэж хүсэх нь зүйд үл нийцнэ. Бүсгүй охин хоёр таныг дагасандаа харамсан суувал юу нь сайхан байх вэ. Нэг алдсан бүсгүй хоёр алдъя гэж явахгүй нь лавтай, амьдралд нь түшиг, хань болох нэгэн гэж итгэхдээ үрээ дагуулан таныг л бараадан яваа. Ээж шиг уяхан, над шиг эмзэг, эгч шиг гэнэхэн ялгагдах ялгаа нэгээхэн ч үгүй бид яг л нэгэн үрээр ургасан бүсгүй цэцгэс. Бид танаас бие холдож амьдрахад тэр таны гараар дээш өндийн ургаж, таны л дэргэд өнгөө засан үүрд амьдрах болно. Сэтгэлийг нь хайраараа усалж, халамжаараа биеийг нь тордвол тэр энэ хорвоогийн сайхан цэцэгсийн нэгэн болно.

Их зүрх гарган илүү үгийг ахдаа хэлсэнд уучлаарай, танд итгэдэггүйдээ бус энэ амьдалын эрээн бараанд сэтгэл эмртэхийн учир энэ бүхнийг нуршин нуршин тандаа бичсэн юм шүү. Амьдрал гэж юу ч болохыг ойлгохгүй хөөргөн сэтгэлээр хэн нэгнийг сонгочихоод  зугаа төдийхөн санаж, нүүр буруулах залуус чамгүй олон болохоор тэдний нэгэн болж, бүсгүй заяаг гомдоох вий гэж сэтгэл түүртэхийн үнэнийг танаас нууж үл чадна.

Цэцэрлэгийн танхимд нуугдаж тоглоод, хувцасны шүүгээнд эвлэгхэн багтдаг байсан хүүхэд насандаа ч та бид хоёр алхам ч холдоогүй. Сургуулийн сурагч бодчихоод тантай л хамт явахсан гэж яарахдаа цүнхээ мартаж хичнээн ч удаа буцаж гэрийн зүг хурд мэдэн гүйлээ. Намайг шоолох ч хүлээж л зогсох ах минь олон жил надад хань, түшиг болж явсан харин одоо та минь өөр нэгний амьдралын хань, түшиг болох цаг болжээ, яг л тэр үед намайг хүлээж зогссон шигээ тэднийг ч бас хүлээж, зөв амьдралд гурвуулаа хүрнэ гэдэгт тань дүү нь итгэнэ.

Ахдаа болон ах шигээ шинэхэн амьдралыг эхлүүлэх гэж буй мянга мянган залууст аз жаргалын дээдийг хүсье!!!

Сэтгэгдэлүүд:

1. bolor (зочин) | 2009-09-07 15:51:10
uhaantai ohin shuu... chinii blogiig unshdag bolson, buh bichlegiig chin 2hon honogiin dotor unshij duusgachihaad odoo "hezee dahiad neg uhaaral ugsun saihan bichleg tavih bol doo?" gej udur bolgon shalgadag bolson shuu! Chamd saihan buhniig husey!!!
2. Babi (зочин) | 2009-09-07 15:53:08
ah ni zov shiidver gargana gej naidnam.
3. Сарнайха | 2009-09-07 15:59:32
ахтай бас эгчтэй байх их сайхан байхаа
Ахдаа зориглож бичсэн захиа чинь аав ээжийн сургаалаас ялгаа нь үгүй юм аа... Ахад чинь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье... Ийм ухаантай дүүгийн ах ухаантай хүн байгаа гэдэгт итгэнэ...
5. bolor (зочин) | 2009-09-07 16:00:45
iim zuv ohinii ah n, ter saihan eej aaviin huu zuv bodoltoi, saihan setgeltei sain hun baihaas uur zam baihgui ee gejjjj... tegeed deerees n hun chin saihan hairtaigaa uchrahaar horvoo deer butehgui zuil baihgui yum shig sanagdaad, jargaltai saihan shuudee. hair, saihan setgeleeree jiguurlen amidrah ter ahad sanaa zovoltgui bailgui dee. Deerees n iim duutei ah ch ataarhmaar yumaa, (tsagaahan goy ataarhal shuu!!)
6. Вафль | 2009-09-07 16:06:42
тааваараа тамшаалан уншина даа чимайгаа.
7. bataa123 | 2009-09-07 16:08:25
амьдралд энэ ийм байдаг тэр тийм бдаг гэсэн хууль бдаггүй юм шиг санагддаг
хүн өөрийнхөөрөө л явах хэрэгтэй
8. bolor (зочин) | 2009-09-07 16:11:18
erhtsas aa, ene chinii hani chin harin gants unen ug bichchihjee... hehe :-)
9. bolor (зочин) | 2009-09-07 16:12:24
gantshan unen ug n ene geegui shuu, hani n bitgii buruugaar oilgochooroi :-)
10. zulaa (зочин) | 2009-09-07 16:16:07
yamarch baisan chinii bodol mash zow shuu chinii ah chin bolon ene horwoogiin buhiil zaluus oi uhaandaa sain oilogdog boloosoi chinii ene zahidal amjil daguulna horwood torson hun uran zohiol medehgui bol setgel n haranhuitai adil gedeg shig ene zahidaliig oilgohgui hun hudal huurmag gej oilgohoor chamd bolon zaluusdaa amjilt erooe amidral ooroo sak sh dee
11. gorzook | 2009-09-07 16:17:29
Ah ni olj unshsan uu?
12. hen negen (зочин) | 2009-09-07 16:18:27
Үнэхээр сайхан бичжээ. Би бас 1 ахтай, ах минь 30 хүрч яваа ч амьдралын ханиа олоогүй л явна, ахынхаа төлөө хэлэх юмсан гэж бодож явдаг бүх зүйлийг миний өмнөөс хэлчихжээ. Ахдаа хэлж чаддаггүй ч яг л энэ бүхнийг хэлэх юмсан гэж бодож явдаг. Ах чинь алзахгүй байхаа.
13. Эмбий | 2009-09-07 16:20:10
Чи ч ахтайгаа нас ойрхон бололтой юмаа. Өөрийн бодол өөртөө зөв гэж ах чинь нэг юм бодож байгаа биз дээ
14. Rush | 2009-09-07 16:39:18
аз жаргал хүсий зөв явбал хүний өөрийн үр ялгаа юу байхавдээ..
15. zochin (зочин) | 2009-09-07 17:20:23
saihan bichjee, amtarhan ynshlaa. huuhedgui gants bie huuhen ch howor bolson tsag da
16. m2 | 2009-09-07 18:47:30
Ухаантай гэхэд дэндүү ухаантай санагдаад, ийм эмэгтэй таарахвий гэж заримдаа айдаг шүү.
17. angelic_universe | 2009-09-07 19:00:44
Гайхалтай.
Сайн уу миний найз аааааа
18. elbeaaa (зочин) | 2009-09-07 21:02:14
dyy sainuu
19. madam98 | 2009-09-07 21:28:36
Erhtsas enhriihen nertei uhaalag negen bvsgvi mini yaj ene zahiag bvvr olon zaluust hvrgeh we.Vvniig l oilguulj chadwal amidrald dagawar hvvhed gej adlagdah hvvhed tsetsegs vgvi boloh yum shigee...
20. molor | 2009-09-07 21:33:24
АХТАЙ БАЙСАН МӨН Ч САЙХАН АА
21. LuZa | 2009-09-07 21:47:24
Амьдралд ухаантай хандсан хүн л хождог
Ах тань зөв сайхан шийдвэр гаргаж аз жаргалтай амьдрах байхаа
22. blogtoihun | 2009-09-07 22:04:43
маш ухаалаг охин...чи шүү...
23. erhtsas | 2009-09-07 22:54:42
Болор-т Баярлалаа. Яасан их магтаал, ямар их урам бэ, үнэхээр их баярлалаа. Танд ч бас сайн сайхныг хүсье!!!

Баби-д Тиймээ би ч бас итгэж байна аа.

Сарнайха-д Сайхандаа сайхан, муухайдаа муухай л байдаг юм. ккк Ах эгч уншвал битгий уурлаарай гэсэн.

Бялзуух-д Би ч хааяа хэрэгтэй, хэрэггүй баахан үглэнэ ээ. Хааяа ч ээжээсээ илүү ярьчихдаг талтай. хэ хэ хэ Баярлалаа.

Болор-д Ухаан, сайхан сэтгэлээс үл амьдрал буруугаар эргэхээ хүрвэл хайр найргүй эргэчихдэг юм шиг санагддаг. Ахыгаа зөв сонголт хийж сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна аа. Дан хүмүүс бол бас яахав учиртай болохгүйдээ хүрвэл холдоод сална, харин давхар хүмүүс хэцүү шүү дээ. Салж сарних амьдрал дагаж яваа хүүхдэд л хамгийн хүнд тусдаг юм шиг санагддаг юм. Танд баярлалаа

Бафль аниа-д Хэ хэ хэ аниа тойроод л гүйгээд байна уу?

Хань-даа Тиймээ, гэхдээ бас өрөөлөөс сонсохоо сонсож зөв бурууг ялган амьдрах хэрэгтэй байх.

Болор-д Миний хань юм чинь аргагүй ээ гэсэн. хэ хэ хэ

Зулаа-д Хэрэг болгон бичсэн захидал ахад минь болон ах шиг минь амьдрал зохих гэж буй залуу бүхэнд хүрч сонгох сонголтоо дахин нэг тунгаан бодоосой л гэж хүсэж байна. Тиймээ амьдрал үнэхээр сайхан.

Горзоок-д Ах удахгүй уншина аа. Уг нь өчигдөр ахтайгаа ярих гээд залгасан болов ч авга ахынхаа тухай яриад уйлчихсан юм, тэгээд хэлж чадаагүй үгсээ гүйцээж бичсэн минь энэ.

Хэн нэгэн-д Ахдаа энэ бүхнийг л хэлэхийг хүсдэг бол энэ захидалыг түүнд ч бас илгээгээрэй. Үрээ дагуулан хайр халамж хүсэн яваа бүсгүй олон болохоор залуус минь ухаалаг, уужуу байж амьдралдаа зөв алхам хийж хөөрхөн хүүхдүүд жаргалтай гэр бүлд өсөөсэй.

Эмбий агаа-д Тиймээ ах бид хоёр хэдхээн насны зөрүүтэй, хааяа найз шиг л байдаг юм. Ах нэгээр тогтохгүй зүйлс бодож байгаа нь мэдээж, гэхдээ өнөөдрөө биш маргаашаа бас тэр нэгэн охиныг илүүтэй бодож л сонголтоо хийх хэрэгтэй байнаа.

Ундаак27-д Баярлалаа. Хүний хүнийг хайрлаж байж хүний хүнээр хайрлуулнаа гэж Бооёо ах нэг жүжигтээ хэлж байдаг, сайхан үг шүү.

Зочин-д Баярлалаа. Хэн нэгэнтэй гэрлэж эсвэл хамтран амьдарч байгаагүй залуус ховор болохоор яг л тэдэн шиг хүүхэдгүй бүсгүй ч бас ховор л байх. Сайн бодвол гэрлэж эсвэл хамтран амьдарч байсан тэр л залуусын хүүхдийг бүсгүй хүн тэврээд хоцорсон байгаа.

М2-д Дэндүү их ухаантай бус дэндүү их бодол тээдэг хүн байхаа би. Сэтгэлд эргэж хургасан бодол бүхнийг л би бичдэг юм. Олон өдөр сэтгэлд ханьссан бодол энэ ягаахан блогын минь хуудас бүхэнд байгаа. Нээрээ яагаад айдаг гэж, айх зүйл байхгүй шүү дээ.

Анжелик агаа-д Сайн сайн уу агаа.

Мадам98-д Олон хуудас хэвлүүлээд өндөр байшин дээрээс хийсгэх үү? кккк Сонирхож авсан хүн бүхэн уншиг, харин дараа нь хэрхэхээ тэд л өөрсдөө мэдэг дээ.

Молор-д Өмөөрч хамгаалах ахтай байх сайхан шүү.

Луза-д Үнэхээр тийм шүү, ухаалаг нэг нь амьдралын амтыг мэдэрнээ. Ах минь бас ах шиг минь олон залуус зөв л шийдвэрт хүрч, сайхан амьдралг цогцлоогоосой.

Блогтой аниа-д Баярлалаа аниа.
24. altargana | 2009-09-07 23:47:43
ухаантай дүүгийнхээ чин сэтгэлийн захиаг ах нь биелүүлж аз жаргалтай амьдарнаа гэдэгт итгэж байна. Жаахан мөртөө их хэрсүү охин шүү энэ Цасаа, дандаа бусдын төлөө санаа тавьж байна
25. Sono78 (зочин) | 2009-09-08 02:28:07
Сайн уу Цасаа, би нутаг яваад ирсэн, монголынхоо агаарыг амьсгалж сайхан энерги аваад ирлээ. Замаараа бас ганц хоёр орноор аялаад хэхэ.

Ахад тань аз жаргалын дээдийг хүсье. Олон олон залууст нэгийг бодуулсан сайн захиа, захиас болжээ. Ухаантай дүүгийн ах, ухаантай л байгаа.
26. Од (зочин) | 2009-09-08 03:22:03
Чиний блогийг саяханаас уншдаг болсон. Сэтгэл зүрхний энэ хөгөө гадагш ингэж сайхан гаргаж бичихыг чинь хараад үнэхээр бахархах, бас бишрэх сэтгэл төрж байна. Амьдралын сонголт хийнэ гэдэг эр хүний хувьд маш том шийдвэр. Чи ахынхаа шийдвэр гаргах замыг засаж өгч байгааг харахад үнэхээр сайхан байна.
27. Nini (зочин) | 2009-09-08 08:22:51
Сайхан захидал бичжээ.
28. Saruul (зочин) | 2009-09-08 08:48:11
Hen negentei hezee negen tsagt amidral zohiono gesen hun buhend hayglagdsan met zahidal bnaa. Amidraliin hamgiin chuhal songoltuudiin hamgiin chuhal ni... Good job!!!
29. Галдан | 2009-09-09 00:32:07
аГаа нь хичээяа.
30. chuups (зочин) | 2009-09-09 13:42:55
iim amidral zondoo baigaa, neeree l busgui hun 1 aldaad 2 dohio aldahgui baih gej itgeed l dahin er hund itgelee ogch bgaa shuu dee, ter ih itgeliig ni dahin bitgii ugui hiigeesei..
31. dosu | 2009-09-11 13:35:32
gaigui zuv shiidver garga abizde
32. BAZIK (зочин) | 2009-09-13 10:48:02
Tanii saihan bichlegvvdiig unshalgvi nileen udjee! Surguulia togsoj ired ajildaa orood zabgvi bailaa!!! Tanii enen siahan niitleliig ahda usnhuulmar sandlaa
33. хөх чоно (зочин) | 2009-09-14 12:05:07
сайхан бичжээ энэ бичлэгийг олон заүууст уншуулах юумсан амжилт хүсье ухааны чинь цар улам тэлэх болтугай
34. erhtsas | 2009-09-15 00:32:04
Алтаргана аниа-д Танд баярлалаа, таны үлдээсэн сэтгэгдэлд намайг магталгүй, урам хайрлахгүй гарч явсан нь нэгээхэн ч үгүй байх. Энэ их итгэл, хүндлэлийг чинь зэврээхгүй л явахсан.

Соно агаа-д Сайн сайн уу агаа? Тиймээ таныг Монголд очсоныг дуулсан сэтгэл жоохон атаархаж л байсаан. Удахгүй зорьсондоо хүрчихээд бүүр буцаарай агаа минь.
Баярлалаа, ах минь зөв амьдарч чадна аа.

Од-д Сайн байна уу шинхэн зочин минь. Сэтгэлийн минь уудамхан зайд аялахдаа уйдахгүй байх гэдэгт итгэнэ. Бодлоо цэгцлэн энд үлдээх би дуртай, хэсэг хугацааны дараа нэгэн эрхэм хүнд бэлэг болгон өгөх болохоор сэтгэлийн мэдрэмж бүрээ энд л үлдээхийг хүсдэг юм, тэр хүсэл минь танд таалагдсан баяртай байна аа.

Нини аниа-д Сайхан ахдаа зориулаад овоо үглэчихсээн, ах уншаад дуугарахгүй л байна гэсэн, харин манай дүү л найзууддаа уншуулана гээд бөөн юм болоод байгаа сурагтай.

Саруул-д Нээрээ амьдрал зохих залуу хүн бүхэнд гэж хаяглах хэрэгтэй байжээ, гэхдээ сүүлийн үеийн залуус надаар олон үглүүлэхгүй өөрсдөө бодож тунгаадаг болсоон.

Га агаа-д Тэгээрэй агаа минь.

Чуупс-д Тиймээ нэг алдчихсан бүсгүй хүн хоёр алдахгүй юмсан гэж түмэнтээ хүсэж байгаа. Тэр бүсгүйд түшиг, хайр халамж, итгэл л хэрэгтэй түүнийг л дахин нэг хөсөрдүүлэх юм бол сэтгэлийн хувьд тэр бүсгүй хэн ч биш болж мэднэ. Залуухан бүсгүйг хайрлах хэрэгтэй, надаас ч дүү хөөрхөн охин байна гэсэн. Гэхдээ л миний бэр эгч маань болох гээд л явж байгаа.

Досу-д Харин тийм, манайх удахгүй бэрээ гуйх гэж байгаа гэсэн. Би ч амьдралын алтан үеэс хол оо байх юм даа.

Базик-д Шинхэн ажилтай хамт шинэхэн амьдрал эхлэнэ, шинэ бүхэн чинь гэгээхэн байг. Ажлынхаа зав зайгаар манайд зочилж байгаарай, хэзээд л үүд минь таны өмнө нээлттэй байх болноо.

Хөх чоно-д Баярлалаа танд.
35. Tom ax (зочин) | 2009-09-22 11:46:45
Axad ni amjilt.
36. pinkrose | 2009-09-24 16:48:06
Ийм л ухаалагхан бүсгүй дэ. Олон олон хүн уншаасай
37. pinkrose | 2009-09-24 16:49:59
Ийм л ухаалагхан бүсгүй дэ. Олон олон хүн уншаасай
38. zochin (зочин) | 2009-09-29 22:13:13
Sain bna u? Bi yag iim amidral tuulj bgaa gehuu dee.Huviin jargaliig bish huuhdee bodoj zuv shiideh heregtei jum bilee shuu. Neg ch gesen emegtei hun ingej eruul setgej, boditoor harj uhaalag baigaad ih bayartai bna.Bichleguudees chini harahad yostoi l bijer baga (nasaar), bilcheer tomtoi (uhaanaar) ohin bnaa. Tanai ger buliinhnii amidrald sain saihniig husej ineed huuruur byalhaj yavahiig jeruuje!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.