Жоол уйлчихсан чинь жин хасагдчихав уу яачуу бие махбодь нэг л хөнгөн болчих чинь. Уг нь нэмээд жоохон уйлчихсан бол бүр гоё болох байсан юм, тэр толинд хардаг л их тусгүй хэрэг боллоо.
Барагтай бол уйлдаггүй шазуур заагаад үлддэг би ижийнхээ удаа дараа асуусан үнэн юм уу даа гэх эргэлзсэн үгэнд гомдохдоо жоол мэлмэрлээ. Ижий минь дээ та л надад итгэхгүй бол хэн надад итгэх юм бэ? гэж бодохоор л ус гэдэг чинь урсаад, ундраад, ширгэхийг ч мэдэхгүй шаагчихдаг юм байна. Ижийтэй ярьж байх даа бол шаагиaгүй ээ хөөрхий минь, их ээ тэссэн гэхдээ яаж дуугүй байж чадах уу, та охиндоо итгэхгүй эргэлзэж байдаг, би танаас юу ч нуудаггүй ш дээ, танд хэлсэн бүхэн минь үнэн байдаг гэтэл та үнэнийг үгүйсгэж намайг гоочилсон нэгний хуурмаг үгэнд итгэж надад эргэлзэж байх ч гэж дээ.. За за ээжээ дараа яръя гэж хэлчихээд л утсаа таслаад гөлийчихсөн.
Хов хоосон мэт сэтгэл харанхуйлж, хоёр нүдийг хосгүй гомдлын нулимс бүрхсээр би хэмээгч утгаа алдав. Уйлаал байлаа, уйлаал байлаа цаг, нарны тохиргоо бүрдсэн юм уу энэ жижигхэн нүднээс овоо шингэн гарлаа даа. Ойрын он жилүүдэд ингэж мэлмэрч, нулимсаа харамгүй урсгаагүйг хэлэх үү боломжийг ашиглаад өшөө сайн уйлчих санаатай. Чухам яавал өшөө сайн уйлчих бол гэсэн шуу юм тэрхэн хооронд толгойд эргэлдэж энэ тэр. Ёстой л нөгөө би төрөлхийн сониуч хүн л дээ, сэтгүүлч болох хүсэл минь ч үүнтэй холбоотой гэдэг шиг л сониуч зандаа хөтлөгдсөөр толины өмнө очлоо, чухамдаа бол өөрийгөө өрөвдөж өшөө сайн уйлах санаатай л явсан хэрэг.
Хацар дээгүүр зам татуулсаар нулимс зоргоороо урсана, тэнд ч ёстой зам түгжирч бөглөрөхгүй харин ч нэг зоргоороо давхиж байнa аа нулимс гуай. Урсах нулимсыг тун ч маягтай арччихаад царайгаа харж, ишшшш чи минь ингэтлээ ижийнхээ итгэлийг алдчихсан гэж үү эсвэл чамаас илүүтэй тэр нэгэн ижийн чинь хувьд итгэлт хүн нь үү? гэж бодсоор, нулимс ч урссаар....
Гээээв гэнэт нэг улаан юм нулимстай нүдэн дунд бөртөлзөөд, өнөөх сониуч занг сортолзуулчих нь тэр. Гүй ээ юун улаан юм байдаг билээ гээд нулимсаа арчин байж хартал өө хөөрхий миний хамар улайхаараа улайчихаж. Энэ одоо юун сонин ен би чинь хамраараа бус нүдээрээ л уйлсан байлтай, нүднээс нулимс урсахад хамар улайж энэ тэр ёстой илүү байгаа даа гэж бодохтойгоо зэрэгцээд л инээд хүрч, инээх тусам уйлж унжийсан царай минь тэнэг харагдаад өөрийгөө шоолж баахан инээлээ. Хормын л өмнө хорвоо давчуу санагдаж, хоолой зангируулан, хосгүй гомдлынхоо нулимсыг урсган урсган суусан эрх бүсгүйгээс танигдах тэмдэг нэгээхэн ч үлдсэнгүйгээр хувьсан өөрчлөгдөж урдах амьдралаа аз жаргалтайгаар харчих нь тэр.
Сониуч зан хэрэгтэй л юм байна гэснээс уйлах эрч хүчийг бууруулсан хамар гуай, чухам яагаад нүд шиг нулимс урсгаагүй байж улайж энэ тэр маягладаг юм бол???
Улаан хамартай царайг дахиж харах ч юм биш, үнэн тэнэг.
Блогийн нүүр » Тэнэг царай
2009-09-14 16:08:28

Сэтгэгдэлүүд:
Бас тээд дээр нь нусаа бас гаргаал суухар тэгэлгүй яадын
Haaya uilah zugeer shdee,nudnii hir garaad,bi ch neg uilhaaraa baidag chnagaaraa uildiin,hunjil dooguur orj bgaad,setgel arai ongoidiin
"Өдөр өдрийн аашинд нь уйлж гомдсон ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа би ээждэ үнсүүлж л байвал жаргалтай" гэж нэг сайхан дуу байна цаад караокед чинь. Би дөнгөж өчигдөр бархирлаа.
Дүү минь бага уйлаарай.
уйлах үедээ уйл, дараа нь өөрийгөө шоол! бүүр дараа нь ээждээ баярлалаа гэж хэл !!
нулимсны суваг хамрын ямар нэгэн замтай холбоотой байгаа даа..
уйлаахаар нус гоождийг эмч нараар тайлбарлуулаад дүүдээ хэлж өгнөө хэхэ.
би бол даарахаар хамар улайчдаг ш дэ, нээх том хамартай хүн шиг л..
тэнэг царайгаа харж цочтолоо уйлахиймсан...
Ээж чинь чамд л итгэж л байгаа, тэрийгээ лавшруулах гээд л тэгээ биз дээ
Досу минь яагаад уралдаад байнаа.
Зоригт агаа-д Мөн шүү мөн.
Досу- д Гоцорсон хүнийг торгох хууль банжигт гаргая байз. ккк
Эмбий агаа-д Гоцорсон Досуг шийтгэе 2-лаа.
Досу-д Нус мус гараагүй ээ, ариун цэвэр нэг их алдагдалгүй уйлсан юм, тэгээд байхад л хамар улайдаг үнэн мангар.
Дээгий-д Баярлалаа, сахиусан тэнгэрүүд хэзээд сэтгэлд минь хамт байдаг гэдэгт би ч бас итгэдэг.
Болорка-д Өө би ч ёстой уйлах шиг л боллоо, хэзээ ч хамгийн сүүлд ингэж их нулимс гаргасан юм бүү мэд. Тэгж байгаад танайд зочилноо л гэж бодоод байгаа.
Нүүдэл-д Би ч багаасаа ээждээ жаахан эрх өсчихсөн золиг л доо. Нээрээ л ээжтэйгээ байх сайхан шүү дээ. Жижигхэн ижий минь охиноо гомдоочихоод сэтгэл нь зөндөө шаналсан байх даа.
Нини аниа-д Ашгүй би уйлж та намайг үнслээ гэсэн. хэ хэ хэ Өөр зүйлийг шалихгүй юм гэж бодоод гүрийгээд үлддэг хэрнээ хөөрхий ижийгээ надад итгэхгүй байна гээд ёстой л эрхлэж уйллаа даа. Ижий минь эргэлзэж байсаан харин одоо бол итгэж байгаа.
Га агаа-д Зөөлөн сальпээтэг цөөн хэдийг явуулчаарай агаа минь. Нус мус гараагүй ээ гачин цэвэрхэн уйлсан юм шүү дээ дүү нь.
Соүлмэйт-д Пээш сар бүр уйлаад байвал энэ сэтгэл бүүр шалчийна ш дээ.
Дээгий-д Сүүлийн үед залхуурал, завгүйрэлд олзлогдоод харин ч бага бичдэг болсон ш дээ. Хэ хэ хэ миний нүдний хир тэгвэл ч сайн гарчээ өнөөдөр. Нээрээ орондоо уйлж болдоггүй ш дээ.
Нүүдэлчин-д Тиймээ эрхлэж л байгаа нь тэр. Өөр хүнд бол тийм ч амар харагдахгүй нулимс шүү дээ. Давс бараг бүгд гарчихсан байхаа. хэ хэ хэ
Фрий-д Толинд харах ёстой явуургүй юм байна лээ, сайхан уйлж байсан хүн ход ход хийгээд баахан инээсэн ш д. Хамгийн мангар нь хамар яахаараа ингэж улайдаг байнаа гэж бодоод бүүр гайхаал инэээгээд байсан. Тэгээд ч уйлсан дүр надад ёстой зохихгүй юм байна лээ.
Анжигай агаа-д Баярлалаа агаа. Одоо нэг их уйлахгүй байхоо, би ч тэгж байгаад гүргэр амьтан шүү дээ.
Амор аниа-д Ээж дараа нь залгаад хөөрхий минь юу хэлэх яахаа мэдэхгүй, үгээрээ намайг аргадаад л байсан. Надад итгээгүйдээ өөрийгөө бас зэмлэж охиноо гомдоосондоо харамсаж уйлсан юм шиг байна лээ. Маргааш ээжтэйгээ яринаа, гэхдээ бас эрх зангаа тавихгүй - Охиндоо итгэдэггүй ээж юу хийж байна гээд л ярина даа. Нээрээ аниа мэдвэл хэлээрэй за, тэр л их сонин санагдаад байгаам. ккк
Уртаян-д Баярлалаа танд, би хичээж амьдарнаа. Ээжийгээ аль болох л баярлуулахсан гэж хичээдэг юм, харин өнөөдөр ээжийн эргэлзэх сэтгэлд жаахан гомдчихлоо, гэхдээ одоо би бүгдийг мартсаан, магадгүй надад ч бас гэм байгаа ч юм билүү.
Одгэрэл-д Ээжийн өмнө нулимс үнэгүй харин бусдын өмнө үнэтэй байдаг юм байнаа.
Хохотушка-д Хамар хараад шоолоодийнууу!!!! хэ хэ хэ
Бялзуух-д Өө нэг их хүсэх зүйл биш ээ, өнөөдөр миний сэтгэлд хөнгөрсөн мэт болов ч сайн бодвол миний сэтгэлийн хүнд ачаа ээжийн минь сэтгэлийг хүндрүүлэн байгаа биз. Тэгээд бодохоор бас муухай юмаа. Тэнэг царайг хараад байх хэрэггүй ээ, шал тэнэг. кккк
Чинхүсэл-д Турчихсан л юм шиг үнэхээр тийм мэдрэмж төрсөн юм харин ээжид минь сэтгэл нь хүндрээд ямар хэцүү байсан бол доо. Уйлахгүйг хичээж ёстой гүрийж амьдарна аа.
Алтаргана аниа-д Харин та нар тэгдэг л гээд байдаг би ч уйлахдаа хүртэл ая тух, цаг завыг хардаг хүн болохоор барагтай бол усан нүдлэхгүй өнгөрдөг юм. Харин өнөөдөр ёстой тэссэнгүй ээ. Үнэндээ эргэлзэж байсан юм харин одоо итгэж байгаа. Би нэг шийдвэр гаргачихаад харин ээж тэр шийдвэрт тийм ч тааламжтай бус байгаа юм тэгээд л миний үгээс илүүтэй бусдыг үгийг сонссон нь тэр. Гэхдээ миний ээж уяхан зөөлхөн хүн, одоо охиноо хачин их бодоод л хэвтэж байгаа. Эвий дээ миний жижигхэн ээж, хэдэн хүүхдийнхээ ая тавыг тааруулаад л хэдэн янз болдог байх даа.
Ижий гэдэг үр хүүхдүүд бидэнтэйгээ үргэлжийн хамтдаа явж байдаг асралт бурхан юм шүү дээ.
Өчигдөр нэг хүнтэй яриал намайг асуусан бие нь тааруу гэнээ гэж сонсоод өөрийн эрхгүй нүдэнд харгадаад ганцаараа жоол нэрэв. Аргагүй дээ авга эгч минь юм.
Өнөөдөр нээх охинтойгоо нялуураал хэвтэж байснаа, нээх хайрламаар санагдаал тэгсэн грэй хэйртэй болжээн гээд үс оролдоод байхаар нь ингээд л үхэх ойртжээн гэж бодоод өөрийгөө биш охиноо насанд хүргэж чадкүү үхчүүл энэ минь яанаа гээд бас хэдэн нялмас гаргав.
Их уйлдаг хүн ходоод модоодны хавдар тусдаггүй юм гэлээ.. би вол тэр өвчнөр лав чадрахгүй ...гэхгүй юу...
Соно агаа-д Томоос том жаргалыг томоос том нулимстай мэдэрлээ дээ агаа минь.
Ундаак27-д Улаан хамар хөөрхөн байна гэж үү дээ. хэ хэ хэ
Баяраа агаа-д Хэ хэ хэ мэдлээ даргаа, улаан хамарт дургүй ээ.
Ловер-д Үнэээн, гэхдээ тэгэх чинь гоё юм байна лээ ш д.
Досу-д Энэ дээр байгаа Досу чи биш юм уу???
Зараа агаа-д Доголон нулимс биш ш д агаа, хосоороо л бөмбөрөөд байсаг даг. Уйлж муйлсан шигээ, толь молинд тольдсон шигээ л сууулаа даа.
Ээнээ-д Тиймээ ээж минь надад итгэдэг болохоороо л намайг л үнэн хэлнэ гэж асуусан байх.
Хийлди-д Яг л наадах чинь үнэн байсан даа.
Луза-д Хэ хэ хэ чи нээрээ алиа хог шүү.
Өөлхөнөө-д Яасан их чимээтэй уйлдаг хүүхэд үү. ккк Уйлах дэмий дэмий.
Блогтой аниа-д Та нээрээ завтай бас маягтай хүн шүү. Өдөрт нэг уйлаад байхдаа яахав дээ, ёстой дэмий хэрэг байна. Хөөрхий дүүгийн минь сэтгэлийг битгий өвтгөөд байгаарай, ээж нь уйлаад байхаар дүүд юуныы сайхан байдаг юм.
Зочин-д Хэ хэ хэ яасан амархан сэтгэл үү.
Чимгээ-д Манай Опалхан хийж өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх: