Хайргүй хүний өвөрт дасъя

Гэр бүлийн амьдрал гэдэг амархан хэрнээ бас л амаргүй даваа бололтой. Нас сүүдэр хориос нилээн холдож яваа болоод ч тэрүү үе үе гэр бүлийн амьдрал болоод гэрлэх бараалхах талаар найз нөхдийн зүгээс шахалт ирнэ, шахалт шаардлагыг нас балчир, ухаан бага гэдэг үгээр аргалж дөнгөх ч үнэндээ бол цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй л гэж бодох.

Энэ биеэр гэр бүлийн амьдрал зохиож гол дүрд нь тоглож яваагүй ч гэр бүл болсон олон залуусын амьдралаас сайн муу, сайхан муухайг нь бишгүй л харж өөрийн биеэр мэдэрвэл ингэж бас тэгж байна гэж өнийн асуудлыг амархан шийдчихээд маадгар алхах өдөр бишгүй л их тохиолдоно. Ил далд харагдах тэр олон амьдралын жаргал зовлонг дураараа дэнслэн суухдаа " Гэр бүлийн амьдрал гэдэг тоглоом биш " юм гэж сэтгэлийн гүндээ хүртэл мэдэрсэн нь их олз гэлтэй.

Гэр бүл гэдэг тоглоомоор тоглогч нэгэн залууг Вэй Чин гэх. Боловсрол болоод ажил мэргэжилийн хувьд хэнээс дутахгүй шиг ээ царай зүсээр ч бас гологдохгүй түүнийг ажлын охид бүгд л сонирхоно. Долоо хоногийн гурваас дөрвөн өдрийг манайд ( ажил дээр ) өнгөрүүлэх болсоор жил гаран болж буй болохоор байнгын үйлчлүүлэгч гэх чамгүй олон хүмүүсийн эгнээнд багтаж дээгүүрт нэр нь бичигдэнэ. Өдөр алгасахгүй шахам ирж ганцаар ууж суух түүнтэй захирал Дэнни дотно найзласаар бас л жил гарны нүүрийг үзсэний хувьд энэ бичлэгийн эх сурвалж болсон юм.

Сайханд дурлах нүд минь Вэй Чинг харж баясаж явсан үе бас бий. Өндөр нуруу ( бараг 1м 90см ), цэвэрхэн царай, цэмцгэр байдал гээд ямар ч бүсгүй түүнийг харцаараа сонжиж харахаар тэр тийм л сайхан залуу. Харин замбараагүй ихээр шуналтан ( архи дарс ) уудаг нь миний түүнд дургүй болсон шалтгаан. Гэхдээ миний түүнд дуртай байна уу, дургүй байна уу бидний хэн хэнд нь огт хамаагүй.

Ажлаа дөнгөж тараад л цэвэрхэн хувцасласан дэгжин залуу даруухан инээмсэглэж ажил дээр орж ирсэнээр түүний нэг шөнө ажлын минь жижигхэн танхимд уйтгартайхан өнгөрөнө. Бүтэн шил вискиг яарамгүй ууж, тамхины саарал утаа үлээн бодолд дарагдан суух түүнийг цэвэрхэн хувцасласан архичин гэх бодол л надад бодогдож халаглах сэтгэл төрхөөс гоё сайхан гэж шүүрс алдан сэтгэл дурлах нь үгүй.

Бүтэн шил виски ганцаар ууж ёроол хоослов ч сэтгэл нь үл ханах тэрээр нэмж хэдэн грүүшиг пиво уух ч арчаагаа алдан согтохгүй нь бодвол тэр өндөр том биеийн шингээх үйл ажиллагаа сайных биз. Өнжөөд л нэг ирж, ирэхдээ ийм янзаар ууж суусаар ажил тарж хаалга түгжихээс өмнө гэрийн бараа харахаар гарах түүнийг саяхан гэрлэсэн, нялх хүүхэдтэй аав хүн гэхэд ч итгэмгүй санагдана, эхнэрийг нь хараагүй бол бараг итгэхгүй ч байсан биз.

Түүний эхнэр нэг их харц булааж, сэтгэл татаад байхаар гоё сайхангүй ч гэлээ биеэ цэвэрхэн авч явах энгийн л бүсгүй. Тэд хэдэнтээ хамт ирсэн ч залуу хосын хайр халамжаар бие биеэ энхрийлэн дотно байх нь үгүй. Өөд өөдөөсөө хараад суух ч хөндий өнгөөр хэд гуравхан үгийг солихыг нь нэг бус харсан болохоор архинд дуртайгаар нь Вэй Чин л буруутгагдаж биднээс үгийн зэм хүртэнэ. Гэхдээ эхнэрээсээ өөр бүсгүй дагуулан ирж байгаагүйг нь мэдэх болохоор түүнийг бас битүүхэн сайшаана. Гэвч бас ингэж архийг ус шиг ууж биеэ хордуулахаар сайхан бүсгүй дагуулаад эрүүл явбал ч гэж шар хүний өмнөөс хар хүн болж атгаг санаа агуулна.

Би бодохдоо архи түүний амьдралыг баллаж байна даа л гэж бодох. Гэвч энэ бодол тэс хөндлөн бодол байсан санж. Баларсан амьдралаа мартагнаж, сэтгэлээ засахын тулд шөнө оройг ч үл тоон ажлын минь буйдхан орон зайд бодол болон суудаг байж.

Бүсгүй түүний гэргий, гэвч хайрлаж дурлаад бус суухаас өөр сонголтгүй болоод л хүсээгүй хурим хийж, хүсээгүй аав болчихсон азгүй ч гэмээр юм шиг өрөвдөм залуу аж. Эхнэр болох бүсгүйтэй хааяа нэг уулзаж эр биеийн жаргал эдлэхээс цаашгүй явтал бүсгүй жирэмсэн болж хүүхдээ авахуулах хүсэлгүй харин ч түүний гэргий болж, голомтоо бадраах бодолтой тул аав ээжид нь хандсанаар хатуу чанга аавын үгийг дагаж, бүсгүйтэй суухаас өөр сонголт хөөрхий залууд байгаагүй гэх. Нэр нөлөө бүхий аав ээж нь албан тушаал, нэр төрөө бодохдоо том хүүгийнхээ аз жаргалыг юман чинээ бодолгүй зовлонт амьдрал уруу түлхсэн нь харамсалтай ч маргаашийн амьдралаа саналгүй өнөөдрийн зугаад автаж амьдралаа үрсэн нь түүний ч бас буруу гэлтэй.

Гэвч энэ бүхний ард эрийн сэтгэлийг хүчээр эзэгнэж энэ биед жаргал бус зовлонг үүрэн, хайр халамж бус хөндий хүйтэн харьцааг тэвчин тэвчин, үүр шөнөөр л гэрийн босго давах хөлчүү нөхрийг хүлээн залуу насаа гунигаар үдлэн суугаа тэр бүсгүйн юу санаж, юу хүсэж ийм уйт амьдралаар тоглон суугааг эс ойлгоно.

Хүсээгүй амьдралтайгаа эвлэрэхийн тулд хөлчүүрхэн ууж ухаанаа зэрэмдэглэх залуу, хүний сэтгэлийг хүчээр татав ч сэтгэлийг нь бус биеийг нь л дэргэдээ хагас хугасхан тогтоох бүсгүй хоёрын гэр бүл гэх гэгээ баясалгүй тоглоомон дунд юугаа ч мэдэхгүй инээн баясах сөөсгөр охин л хөөрхий юм даа.

Сэтгэгдэлүүд:

1. iin | 2009-09-21 17:00:50
энэ бүхнийг мэдэж байгаа чинь болоошд,

ер нь тэгээд суухаа хүрвэл 7 хоногийн дотор ч суучдаг гэсэн,
2. найз | 2009-09-21 17:03:06
ай хөөрхий гэр бүлээ гэж, аваад явахад амархан ч юм шиг, хэцүү ч юм шиг эд. жаахан гайгүйхэн ухаан зарчихад л болмоор л юм шиг санагдаад байгаа шүү.
3. Галдан | 2009-09-21 17:15:58
Нэгд
4. Баяраа | 2009-09-21 17:20:32
Ай хөөрхий
5. Баяраа | 2009-09-21 17:23:15
Га чи нэгд бна уу нилээн хэдэд бна уу хамаагүй шүү нөхөр минь!
чи ямар гүйлтийн тамирчин биш !
Амьдрал явагдаж бна наана чинь айн
6. money (зочин) | 2009-09-21 17:25:52
www.moneyislife.bblog.mn ta orood l uz. ene bol bolomj
7. Агаа (зочин) | 2009-09-21 17:31:11
Дэни захиралын найз юм биддээ. Найзынхаа бааранд хүмүүс сууж ганц нэг шил юм мултлах бол энүүхэнд шүү дээ. Гадгаад бас шахалтаар хүнтэй суунаа. Тэр хүүхэн эр биеийн жаргал эдлэж байхдаа Вэй Чинг хужаад хайр гэдэг өвчин тусжээ дээ. Пияв ууж саагад харихад нь амбаардаад хөөхгүй бол барав.
8. Галдан | 2009-09-21 17:33:07
Баяраах та битий шалчигнаа. Ай хөөрхий чихшиг хаха
9. Баяраа | 2009-09-21 17:36:49
Шалчигна гэж юугсэн үгэв цус минь! яаж тэгж болдог юм ах захаа алдсан муухай хогов яасан чи!
Барианд орж ирж байгаа тэмээ шиг л нэг хоёр гэж буйлж явах юм хаашаанб
10. Mr.Freeman | 2009-09-21 17:39:15
Пэээ... Энэ гарчигийг нь хараад л хөргөгчинд дотор ороод унтаж орхиё гэсэнтэй адилхан санагдаж байна шүү...
11. Галдан | 2009-09-21 17:40:15
Баяраах нэг хужаад санаа зовоод эхлүүл энэ хорвоогын буман хужааг яах болж байна. хаха
12. Оогий | 2009-09-21 17:43:42
Фриймэн нээрээ хайргүй хүний өвөрт тийм их даараад хашираа юу хө ккк
Чи миний хаягаар гялс ороод ирээрэй
13. freestyle529 | 2009-09-21 17:44:09
Ийм болохоор л хүнийг хүчээр өөрийн болгох гэдэг хүмүүсийг ойлгодоггүй юм. Хэн хэн нь ингэж зовохооор салчихвал шулуухан биш үү?
14. bomberder | 2009-09-21 18:21:10
unuudur blog heseltgui ee dandaa butehgui bichleg taaraad bn. ail ger bolj toglohyg husmeergui yaarmaargui bolchihloo hehehe
15. Өвлийн өвөө anjigai | 2009-09-21 18:24:56
Энэ дүү бас л сэдвийг олж бичнэ шүү.
16. hmm (зочин) | 2009-09-21 19:18:11
huurhii zaluu huurhii zaluu gechjee... ter huuhen ch gsn huurhii l bn shuu dee.. hariutslaga huleeh chadwargui bsiin bol yah gej untaj hewtdeg um hohi ni shd. chi yamar sonin um bichdeg um haaya neg uulzaj er biyiin jargal edeldg bsan chn ch geh shig... uuruu emegtei um bj. emegtei hun yu um.. haaya neg jargal edluuleel jiremsen bolchuul awhuulj haychaal yawj bh estoi ed heregsel umuu? jaahan bichih umaa bodoj bich!!! sedew oldwuu ugui yu bitgii gachin gachin um bicheed bai!!! yug ni ch mdku bj uuruu emegtei hun bj... yer ni emegte hun eregtei huniig hucheer awaad suuna gj yu bdgiin!!! chamaig gaigui uhaantai bichdeg bolhoor bichleguudiig chn unshdag um... harin sonin um bichtsen bh chn. genet uur hurchlee bna!!!
17. LuZa | 2009-09-21 19:28:44
Ийм амьдрал битгий олон байгаасай...
18. nuudelchin_mgl (зочин) | 2009-09-21 20:03:59
Хувь тавилан л гэдэг байх даа. Иймэрхүү түүхийг Монголдоо ч мэдэх л юм. Гол нь хүний ухаанаас л шалтгаалдаг байх. Хувь тавиландаа эвлэрээд дасаж янагшаад сайхан яваа хүнийг ч бас мэдэх юм. Санаандгүй, аргагүйн эрхэнд суусан. Одоо бол би энэ амьдралдаа хайртай гэдэг хосууд байдаг л юм. Хос хоёрын ухаан, тавилан мэдэж дээ. Гэрлээгүй ч гэсэн гэрлэсэн юм шиг амьдралд дунд орж бодлогоширч тунгааж явах үе байх л юм даа
19. jenei (зочин) | 2009-09-21 20:39:19
хоёулаа л өрөвдөлтэй юм аа. хүний амьдрал үнэхээр сонин юм аа, хүүхдээ бодсон нь зөв ч гэлээ хоёр биенээ ингэж зовоож амьдрах нь бүр хэцүү юм шиг санагдаж байна. Нэгэнт хайргүй хүнийг хичнээн хүчлээд ч яах билээ дээ.
20. erhtsas | 2009-09-21 21:23:49
ийн-д Хэ хэ хэ тиймээ, суухаа хүрвэл тэрэн шиг л амархан юм байхгүй гэсэн.

Найз-д Зөв хэллээ шүү.

Га агаа-д Хэнтэй л уралдаад гүйгээд байна даа.

Баяраа агаа-д Ээ хөөрхий

Агаа-д Захирал Дэннитэй найз болоод бас л жил гаран л болж байна даа. Хүний л амьдрал болсон хойно юм юмтай л байна. Вэй Чинг хужаа гэж та яаж мэдэв??? Тэр чинь Сингапур залуу шүү дээ.

Фриймэн-д Хэ хэ хэ

Оогий-д Хэ хэ хэ

Фрийстайл-д Харин тийм салчихвал л дээр юм шиг гэвч бас гэр бүлийн нэр төр гэж бас чухал бололтой.

Бомбэрдэр-д Ер нь нас залуу бол нэг их яараад байх хэрэггүй байх оо.

Анжигай агаа-д Хэ хэ хэ амьдрал тэр чигтээ л сэдэв байна даа агаа минь.

Хмм-д Таалагдахгүй зүйл бичсэн бол уучлаарай. Би өөрт мэдрэгдсэн мэдрэмжээр л бичдэг. Вэй Чин гэх тэр залууг бараг өдөр бүр харсаар жил гаран болж байгаа болохоор магадгүй түүнийг өрөвдөх сэтгэл минь энэ бичлэгт илүү гарч байгаа байх. Эмэгтэй хүнийг доромжилж дорд үзэх сэтгэл надад өчүүхэн ч үгүй ээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бид яг л ижил хүн болохоор бие биеэ санаатай санаагүй сэтгэлээр нь үхүүлэн тамлан зовоохыг л би тэвчдэггүй. Хүсээгүй амьдралаасаа болж цэнгээний газрын орон тооны бус ажилтан шахуу болж, эрүүл ухаанаа алдаж байгаа залуугын амьдралаас авахаа авч гээхээ гээг л гэж бодсон юм. Уурыг чинь хүргэсэнд уучлаарай.

Луза-д Харин тиймээ, гэхдээ л мэр сэр байна даа.

Нүүдэлчин-д Хувь тавилантайгаа эвлэрч хайртай хосууд болчихоод жаргалтай амьдраасай билээ дээ энэ хоёр. Одоогоор ч бол амьдрал нь бүрхэг л харагдаад байгаа юм, захирал надад түүний амьдралын нарийн ширийнийг яриагүй бол би ч хөөрхий Вэй Чинг архичин л гэж бодсоор явах байлаа. За энэ хоёр ч яахав гэхэд тэр жаахан охин л өрөвдмөөр шүү, одоо дөнгөж л ой гарантай болж байгаа жаахан охин. Гэр бүлийн халуун дулаан хайрыг бурхан түүнд бэлэглээсэй.

Жинэй-д Тиймээ, амьдралаасаа болж архинд дурлаж байгаа залуу, архичин болсон ч хамаагүй хамт л байна гээд өөрийнхөөрөө зүтгээд байх бүсгүй, аав ээжийн халуун хайр мэдрэхгүй хүйтэн хөндий дунд өсөж байгаа охин гээд бүгд л өрөвдөм байна даа. Бодоод үз л дээ сүүлийн нэг жилд 7 хоногтоо л 3-4 өдөр 4, 5 цагийн үед ирээд шөнө манайхыг хаах хүртэл суудаг юм. Тэгэхээр гэртээ бараг байдаггүй гэсэн үг. Нөхөр маань ингээд гэртээ ирэхгүй бол би лав хэдийн салах тухай бодно оо.
21. leo | 2009-09-21 21:32:45
хүсээгүй ч өөрийн эрхгүй иймэрхүү сонголтонд тулгагдаж байсан үе байсаан

азгүй л залуу юм
22. Hilde | 2009-09-21 21:35:42
санаанд ер буухгүйм тийм хүйтэн амьдрал ... харамсалтай
23. chimgeeitgel | 2009-09-21 21:43:26
uneheer nudend haragdtal bichjee. buh zuil ni saihan boloosoi dee ter ger buliin uur heleh ym yu bhav.
24. Хэнхэг Гэндэн | 2009-09-21 21:57:18
Сайн уу Цасаа

наад залуу чинь чамд амьдралаа ярьдаг юм уу.
Эсвэл эзэн чинь найз болж аваад барныхаа хүүхнүүдэд яриад гүйчихдэг байх гэж бодоодхов.
25. хэлтэрхий (зочин) | 2009-09-21 22:03:15
аргагүй л дорно соёл юм даа.
26. erhtsas | 2009-09-21 22:19:27
Лео агаа-д Тийм сонголтыг сонгоогүйд чинь баярлаж байна шүү. Азгүй дээр одоо архичин болж байна аа тэр залуу.

Хийлди-д Өмнө нь тийм амьдралтай залуу гэж боддог ч үгүй байлаа. Тиймээ үнэхээр харамсалтай.

Чимгээ-д Сайхан болох болов уу даа бүрхэг л юм. Гэхдээ сайхныг л хүсэж байя даа.

Гэндэн агаа-д За юүглээж надад амьдралаа ярьж суухав, ер нь их дуугүй залуу. Захиралтай нас ойролцоо болоод ч тэрүү арай дотно байдаг юм гэснээс " захирал Дэнни дотно найзласаар бас л жил гарны нүүрийг үзсэний хувьд энэ бичлэгийн эх сурвалж болсон юм." гээд бичсэн байна шүү дээ агаа минь. Би түүнийг архичин гэж хэлсэнээс үүдэж захирал надад амьдралынх нь зах зухаас ярьсанаас цаашгүй ээ.

Хэлтэрхий-д Дорно соёл ч дарангуйлал ихтэй юм даа.Иймэрхүү зүйл сонсоод байхаар эрх чөлөөний хөшөө шиг энэ сайхан амьдралаа улам л хайртай болоод байх юмаа.
27. bolor (зочин) | 2009-09-21 22:23:58
Saihan l bichsen baina. Iim amidral hetsuu, hen 1 n setgelgui bol... durguid huchgui gej yaj ch huuhdee bodson gesen iim mayagaar gants amidrah amidralaa hiimleer jargaltai bolgoj chadahgui shuu dee.
Ene hmm gej nuhuriin uur n ih hurchee.., hehe, ineed hurchihlee, neg l ih tuilshirsan hun, huniig odoo ingej bodoj bolohgui, tegej bod gej zagnahgaad bgaamuu haashaaiin. Chuluutei bodoj setgeh erhtei tsag uyed amidarch bgaagaa uhaaraa hoo...
28. altargana | 2009-09-21 23:09:19
үр хүүхдийнхээ төлөө гэрлэж өөрсдийн сэтгэл зүрхээ албадан амьдардаг ийм хүмүүс мэр сэр байх л юм. Зарим нь ч хувь заяатайгаа эвлэрээд хоорондоо дасан сайхан амьдардаг. Зарим нь тэсвэр тэвчээрээ бараад зам замаа хөөдөг байх.

Наад хосууд чинь одоо иймэрхүү хүйтэн хөндий хүмүүс яаж насыг туулна даа...хүн л юм чинь хайрлаж дурлаж жаргаж сэтгэл дүүрэн явахыг бодож л байгаа
29. zochin (зочин) | 2009-09-21 23:09:47
iim amidral hetsvv dee salsan n deer de
30. Жиргээ | 2009-09-21 23:25:59
salna gej bodoj bna, setgelgui amidralaar yadag yum te...

bogtlogdson zaluu ch yumuu, xuuxen ch gesen dee, adildaa adil l 2 baixoo...
31. eenee (зочин) | 2009-09-21 23:32:07
Uruvdultei yumaa ........
32. apabst | 2009-09-22 00:54:13
нэг их удахгүй байх өө... Ингэж хорвоог барахгүй байлгүй дээ.
Гэхдээ тэр хүүхний хувьд бол залуу нь гайгүй айлын хүүхэд юм бол салах сонирхолгүй л байгаа байх л даа...
мэдэхгүй юм даа хүмүүсийг. Энд ч гэсэн өөрийнхөө өвөө шиг хүнийг хүзүүдчихээд би түүнд хайртай гээд нялганаад байгаа охидыг хараад арай үгүй байлгүй дээ гэж боддын. Мөнгө, нэр алдар гэдэг зүйл зарим хүнд их чухал байдаг болтой.
33. serenade | 2009-09-22 01:09:11
амьдрал янз бүр байх юм даа.
34. jagii12 | 2009-09-22 04:05:28
neeh udahguil bolovuudaa ene amidral.ali alind ni hecuul baidag baihdoo.
35. Oyuna | 2009-09-22 04:26:03
юу сайхан дур сайхан болгох гэж биш уугаад суужийвал нь сууна л биз...

гэргийнх нь хувьд дасаад хайрлаад сууна гээд суусын байлгүй дээ...ямар ч бүсгүй хүн хүүхдээ боджийно гээд өөрийгөө золиослоод амьдрахгүй л байлгүй дээ
36. Oyuna | 2009-09-22 04:27:08
чиний блогийг танай ажлынхан болон үйлчлүүлэгчид чинь уншвал нь гомдоно доо тээ....чадахгүй нь харамсалтай
37. SSunday | 2009-09-22 06:09:03
Өөрийнхөө мах цусны тасархай хөөрхөн жижигхэн охиноо хараад уярч хайлдаггүй яасан хатуу сэтгэлтэй залуу вэ. Тэр бяцхан хүүхэд ямар ч буруугүй шдэ. Эр хүн аливаа хийсэн ажлынхаа хариуцлагыг хүлээж чаддаг байх ёстой мэт.
38. zohcin (зочин) | 2009-09-22 06:50:05
singapore chin hujaa shdee. hujaa nart durlaad baih um uu ch baihgui.harvaas sejgiin.
39. ulaan hushuut (зочин) | 2009-09-22 08:54:42
iim zuil mongold ch baidag yumaa. Nadtai neg oroond ajildag baisan zaluu yag uun shig saihan zaluu hentei ch uerhedeggui bailaa. Getel neg l odor hurimiin urilga ajil deer taraasan, hurimand ochihod jiriin hodoonii ohin baisan. Neg oroond suudag bolohoor suuld huuchilsan chini /ter zaluu kazakh baisan yum/ tedniig bagad ni etseg, ehkuud ni ondgon sui tavisan baisan baisan gesen tegeed l yag ene zaluu shig baidag baisan yum.
40. ulaan hushuut (зочин) | 2009-09-22 08:59:44
Tenger zayat busguitei yaaj holboo barih be? Nadad bichuuleh sedev ih bna. Emailee nadad yavuulaach,barag bichsen bugdiig chini unshdag shuu. Nadad taalagddag tum
41. soulmate (зочин) | 2009-09-22 10:01:44
гэрлэх хүнээ сонгоход зөвхөн дан ганц дурлалдаа хөтлөгдвөл дэмий. Тэхдээ наад залуу шиг чинь огт дурлалгүй суучихвал бас өрөвдөлтэй ч юмуу. Цаад хүүхэн нь ямар аз жаргал амтлана гэж эр хүнийг хүчээр "богтлоо" юм бол? Сонин юмдаа хүн хүний амьдрал
42. bataa123 | 2009-09-22 10:10:23
хэцүү шүү дээ
43. Tom ax (зочин) | 2009-09-22 11:36:50
yaj tegj uudag bnaa. unjuud buten shil wiski tegeed beer. mongol hun yum bishuu hehe. baitcaanii huuhduud ingej uuj chadahuu?
44. Mr.Freeman | 2009-09-22 11:46:47
Хахэхээ... Хөргөгчинд унтсанаас хайргүй ч гэсэн нэг хүний өвөрт унтсан дээр юм байна өө.... Ядахдаа даарахгүй гэжийнннлэээ...

Заза энэ наргиан байлаа....
Яг үнэндээ бол хайргүй хүний өвөрт дасна гэдэг утгаггүй соносгдож, төсөөлөгдөж байна... Амьдрал өөрөө зорилго агуулж байда... Тэр зорилгийн дотор хайртай хүн, санй хаань, сайхан бөгөөд сэтгэл дүүрэн амьдрал заавал байж л байда шүү дээ... Хүн гэдэг бурхан биш... Тэр тусмаа амьд үхдэл бас биш... Энэ насандаа олдох ганц л амьдралыг хэн нэгэн хайргүй хүний өвөрт дасгаж зохицуулах гээд байдаг нь утгагүй хэрэг ээ... Иймл байна даа Эрхцасаа.......
45. Mr.Freeman | 2009-09-22 11:48:19
Заза энэ наргиан байлаа....
Яг үнэндээ бол хайргүй хүний өвөрт дасна гэдэг утгаггүй сонсогдож, төсөөлөгдөж байна... Амьдрал өөрөө зорилго агуулж байдаг... Тэр зорилгийн дотор хайртай хүн, сайн хань, сайхан бөгөөд сэтгэл дүүрэн амьдрал гээд л мөрөөдөл дүүрэн зорилгууд заавал байж л байдаг шүү дээ... Хүн гэдэг бурхан биш... Тэр тусмаа амьд үхдэл бас биш... Энэ насандаа олдох ганц л амьдралыг хэн нэгэн хайргүй хүний өвөрт дасгаж зохицуулах гээд байдаг нь утгагүй хэрэг ээ... Ийм л байна даа Эрхцасаа.......
46. Эмбий | 2009-09-22 11:53:56
хувь заяатайгаа эвлэрэх л хэрэгтэй байх даа. Иймэрхүү байвал хэн хэнд нь хэцүү л байх
47. Agai | 2009-09-22 12:51:30
iim baidal ergen toirond duuren baih, chci uneheer hosgui bichigch shuu
48. anu_25 (зочин) | 2009-09-22 13:10:44
hoeuulaa l hoorhii yumdaa . amidralin anhni bosgoo buruu tavisan er hun buurcn haramsaltai .odoo yaya gehevdee ,humuusee amidral gegcn zovlon yum hoino ene ertontsod negentee torson yum cnini ene zovlongoo daaj amidrahgyu yum bol hun bolj torsnii ner yusan bilee .
49. saagii (зочин) | 2009-09-22 13:37:24
Бүсгүй хүний ухаан л мэдэж дээ. Өөрт нь хайргүй эр хүнийг ингэж зовоож байхаар суллаад явуулсан нь дээр. Хожим нь энэ хүн чамд баярлах болно.
50. Хүсэл (зочин) | 2009-09-22 15:08:17
Яг адилхан нөхцөл байдлаас эхэлсэн ч бидний амьдрал өөр өөр л байх байсан. Зан чанар, хандлага, хүсэл, чадвар гээд л хувь хүнээсээ шалтгаалаад... Тийм болохоор шүүж тунгаах, нэг шийдэлд хүрэх боломжгүй юм даа.
51. amor | 2009-09-22 21:49:30
яасссс айхтар гарчиглаав, гайхлаа ш дэ.
юун дээр тогтох амьдрал вэ гэдгийг хүн өөрөө л шийдмээр бгаан ш дэ гэж бодоод л байдгийн ш дээ аниа нь.
52. chimgeeitgel | 2009-09-24 17:36:08
shine bichleg oruulahgui haana erhleed guigd bnaa hehe.
53. erhtsas | 2009-09-29 05:11:59
Болор-д Хүүхдээ бодож байна гээд харин ч хүмүүс тэднийг өөрсдийн зөрүүд сэтгэлийн золиос болгоод байдаг юм шиг ээ. Хөндий хүйтэн гэр бүлд өссөн хүүхэд ядаж л бага насны багаан гунигтай дурсамжтай л үлддэг юм шиг санагддаг юм.
Энэ хүнийг буруутгаж болохгүй ээ, мэдээж уншсан хүмүүс өөрс өөрсдийнхөрөө л хүлээж авна. Магадгүй би хэн нэг талыг барьж бичсэн байх л даа. Вэй Чинийг л мэдэхээс эхнэрийг нь сайн мэдэхгүй болохоор яг юу гэж бичээ сайн мэдэхгүй л байна.

Алтаргана аниа-д Хүн сэтгэлээ золиж амьдрах ёстой бол тэгээд л амьдрах байх, гэхдээ л санаанд багтахгүй юм. Өөр дээрээ бодоод үзэхээр хэрэв нөхөр маань гэртээ ирэхгүй архидаад л явдаг бол түүнийг эвдэхгүйн тулд тайван амьдралд нь орхих байсан, гэхдээ мэдэхгүй юм даа тэр бүсгүй яг юу боддог юм бол ??? Тиймээ яаж ийм байдлаар цааш үргэлжлүүлэх юм бол, үнэхээр утгагүй мэт.

Зочин-д Хөндлөнгөөс харахад бол салсан нь л амар юм шиг, гэхдээ бас гэр бүлийн амьдралд нарийн ширүүн зүйл байдаг байх л даа.

Жиргээ аниа-д Салсан гэвэл би лав нэг их гайхахгүй ээ. Тийм хүйтэн амьдралаар амьдарсанаас ганцаараа байсан хамаагүй дээр.

Ээнээ-д Ганцаараа уугаад л... уугаад л суугаа нь бүүр өрөвдөлтэй, нэг л их бодлогширсон хүн байдаг юм. Тэгээ бас яг хараад байхаар нэг их хэнэггүй эсвэл бүр жаргалтай царай гаргах гэж үзнэ тэгэх нь бүүр ч өрөвдөм.

Апабст-д Тэр бүсгүй харин юу бодож ийм хүнийг тэвчээд тэсээд байдагийг л ойлгохгүй байгаа юм, бодвол ямар нэг чухал зүйл байгаа л байх. Үнэн хайр байхад бас өнгө харсан хуурамч хайр байж л байх тийм хайр нэг л тийм хүйтэн байдал мэдрүүлээд байдаг.

Серенада-д Тийм ээ, хэний дотор ямар бодол, хэний гэрт ямар асуудалд байгааг мэдэхгүй тиймээс зүгээр л биеэ биеэ хүндэтгэж хайрлаж л баймаар санагдах юм. Ядаж л зөөлхөн инээмсэглээд харж сурахсан...

Жаагий12-д Удах тусмаа хатууг зөөлрүүлж, хайрыг үрслүүлбэл гоё харин энэ янзаар үргэлжлүүл салсан нь л дээр байх даа.

Оюунаа-д Тэр ч тийм л дээ, гэхдээ л бас түүнийг хараад юу ч бодохгүй юу ч бичихгүй байж чадсангүй ээ, угаасаа миний сэтгэл гэдэг их илүү. хэ хэ хэ Ер нь хараад байхад хүүхдээ бодож байна гээд хүмүүс нилээн алдаад байдаг юм шиг харин ч хүүхдийг бүүр хэцүү орчинд байлгаад байдаг юм шиг санагддаг.

Хэ хэ хэ манай хэд намайг юм бичдэгийг мэднэ л дээ, дээр нэг Эммагын тухай бичээд яг юу гэж бичсэнээ түүнд хэлээд сэтгэгдэлийг нь уншиж өгсөн ш д. Гомдох нэг нь гомдох л байх, гэхдээ бас өөрийн дүр төрхөө хараад хүмүүсийн сэтгэгдэлээс ухаарах нэг нь ч байж болох юм шүү.

Сандэй аниа-д Харин тийм түүнийг унтаж байхад нь ороод л унтаж байхад нь л ажилдаа явдаг байх, ер нь энэ залуу гэртээ яг хэдэн цагийг өнгөрүүлдэг юм бол гэж бодохоор их л бага санагдаад байгаам. Гэхдээ л бас өхөөрдөм амьтанг хараад яаж ч чадахгүй ингээд яваад байдаг ч байж мэдэх юм.

Зочин-д Хүн ёс болоод хүнийг хүндэтгэх үзэл сайтай шүү дээ Сингапур хүмүүс. Ер нь их тусч хүмүүс байдаг юм даа.

Улаан хошуут-д Еээ яасан харамсалтай юм бэ тээ. Зарим газрын ёс заншиг гэж мунхаг ч юм шиг л байх юм, бүхэн бүтэн хувь заяа, үзэл бодол тээгээд ирсэн хүний сайн сайхан амьдралаар тоглож, зугаагаа гаргаж байгаа ч юм шиг. Харамсалтай юмаа.

Соүлмэйт-д Дурлал бас чин сэтгэл үгүй бол хуурамч хөндий амьдралаар яахав дээ тээ. Нэг нь гэрийн мухар сахидаг, нөгөө нь цэнгээний газрын ширээ сахих нь яав ч залуу хүмүүсийн эдлэх жаргал биш шүү дээ. Энэ л надад үнэхээр харамсалтай санагддаг юм.

Хань-даа Хэцүү байлгүй яахав дээ. Хөндлөнгөөс харах бидэнд ийм байгаам чинь энэ амьдралын тогоонд нь буцлад яваа тэдэнд юун нь амар байхав...

Том ах-д Бараг 2 м шахуу өндөр тэгээд биерхүү залуу болоод л ууж чадаад байдаг байх, магадгүй тэгээд уусаар байгаад бүүр дасал ч болсон байж магадгүй ээ. Анх би бүүр гайхдаг байсан, гэхдээ одоо ч гайхдаг хэвээрээ.

Фриймэн-д Тиймээ утга учиртайгаар жаргалыг мэдэрч амьдрах ёстой байтал ямар ч баяр баясалгүй ингээд л яваа нь үнэхээр утгагүй. Нэр алдар албан тушаалдаа улайраад бүхэл бүтэн гурван хүний хувь заяагаар дэнчин тавиад үр хүүхдээ ийм амьдралд уясан аав ээжид ч бас асуудал байж болох юм. Гэхдээ асуудалд хүргэсэн шөнийн амьдралаа зөв зохицуулж чадаагүй тэдний 100% ч буруу л байх даа.

Эмбий агаа-д Эвлэртэл нилээн юм болох байх даа. Эвлэрээд амьдарвал уг нь их сайхан гэр бүл болно доо.

Агай-д Эргэн тойронд олон гэж үү? яасан харамсалтай юм бэ, бүүдгэр амьдрал цөөн л байвал сайнсан. Баярлалаа

Ану-д Хөөрхийлөлтэй гэдэг үнэн шүү. Гэхдээ уг нь энэ амьдрал жаргалаар дүүрэн шүү дээ хүмүүс бид л жаргалыг зовлон болгоод эргүүлчихээд байдаг юм шиг. Өөрсдийн эхлүүлсэн зовлон бэрхшээлийг туулаад л гарч яваа энэ хоёр хосыг бурхан хүндэтгэж хайр бэлэглээсэй.

Саагий-д Би ч бас тэгж бодоод амжсан. Архичин болгож эвдэж байхаар зүгээр л салаад явуулчихвал онох ч байж мэднэ. Охин том болоод архичин ааваас зугатана шүү дээ. Бүсгүй уг нь салаад л амьдраад үзвэл, сэтгэлд нь бага ч гэсэн хайр тэгээд ухаан байгаа бол эр хүн хэсэг бодож үзээд үнэн сэтгэл тээгээд эргээд очиж мэднэ ш д. Түр ч гэсэн тухтай бодох хугацаа өгвөл....

Хүсэл-д Яг зөв хэллээ. Бид шүүд тунгаагаад, бодох шийдээд тэдний өмнөөс шийдэлд хүрч чадахгүй. гэхдээ яахав сайныг зөгнөж, зөгнөл хүслээрээ замыг нь жаахан болов ч засвал...

Амор аниа-д Хэ хэ хэ өөрөө хайргүй хүний өвөрт дасах гээд явжийгаам шиг үү? кккк
Энэ хоёр маань архи, хүлээлт хоёр дээр л тогтоох гээд шийдсэн бололтой.

Чимгээитгэл-д Хэ хэ хэ ажил жаахан ихтэй байсан, тэгээ арай гайгүй болсон чинь банжиг минь намайг амрах хэрэгтэй гэсэн, тэгэхээр нь сайхан амрахаар явсан даа.
54. *САЙХАН САНАА* | 2009-09-29 09:09:55
энэ эрчүүд тэгээд сонион мэдээж суух бодолгүй нүүр өхгүй байсансан бол хөөрхий тэр бүсгүй тэгэж хөл алдан гүйж үр хүүхдийг нь гаргах байсан гэж үү..

эр хүн байж түс тас шийдэж чадахгүй түнтэгнэж байсны гайгаар 2 хүний нийлээд 3 хрүний амьдралыг баллаж багаа байхгүй юу..
55. Сарнайха | 2009-09-30 20:24:21
яг сээгий бичих гээд дээшээ харсан чэн Санаа миний бичих гэснийг аль хэдийн биччиж
хэхэ
56. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-30 20:44:24
Уг нь архи биш пиав уусан бол удаж төдөлгүй цэрийгээд энэ явдал зогсох байж тэ? Гэхдээ яах вээ? Гэхдээ л архиа одоо болиод өвс татаад үзүүл яадаг бол? гэж бодогдлоо.
57. Rush | 2009-10-03 05:20:51
ийм амьдрал хаа сайгүй байндөө. миний хажууд ч бас байна бодитоор хараал эхнэр нөхөр хүүхэд гурвууланг нь өрөвдөөд өрөвдөөд барахгүй хүүхдээр торгоосон хүүхний тэнэгийг л гайхдаг даа. хөөрхий тэр бас суусан л бол хэзээ нэг цагт хайрлана гэж хүлээдэг шиг байгаан тэгэхдээ амьдрал гэдэг чинь өөршүү дээ.... хннн...
58. baldan (зочин) | 2009-10-03 21:22:38
minii bodloor chi xen negniig xyleegeed baic shig tegex xereggui biz gex gesiin

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.