Шинэхэн өглөөний мэнд!!!
Шувуухай найзууд минь дуулан жиргээд л сайхнаас сайхан өглөө эхэлж байна. Сүүлийн өдрүүдэд үд хүртэл унтаж, их үдийн алдад арай ядан нойрноос сэрж бүлцгэр нүдтэй, бүдүүн дуутай болж явсаар удлаа. Эрт ээ босоод энэ хорвоогийн түмэн зүйл, буман хэргийг шийдэх чинхүү их хүсэл байв ч нойр гэх өнөөх л дээрэлхүү нөхөрт дээрэлхүүлсээр шалчийхдаа тулдагийн даваан дээр банжиг минь үүдээ нээж сэтгэлийн асар их цэнгэл эдлүүлэхийн ялдамд зориг нэмэв.
Зориг зүрхтэй болсон бүсгүй цаг нартай уралдан нойр хэмээх дээрэнгүй атаманыг номохтгох хүсэлд хөтлөгдөн жаахан бодож болгоосны эцэст тун ч залжин бас хорон арга сэдсэнээр нойр гуай шийтгэлийн суудалд залрав аа хөөрхий. Олон өдөр намайг дээрэлхэж, орноос өндийлгөхгүй байхдаа ийм өдөр ирнэ ээ гэж бодоо ч үгүй онгирч явсан даа гэж бодохоор энэхүү мэргэн шийдвэрээ хэдэн өдөр хэрэгжүүлээд нойр гуайг нэг мөсөн дэглээ хаячихмаар :-P
Угийн онгироо хөөргөн зантай болохоор мэргэн ард шиг хувилахуйн ухаанд сураагүй ч зөв цагтаа зөв шийдвэрийг гаргаж чаддаг онч мэргэн ухаанаа бишрээд бишрээд ханахгүйм. ккк Гүй ээ нээрээ мэргэн ухааны ачаар л энэ өглөөний нарыг мандан гийхийг нь харж, миний сэтгэлийн дуулал болсон шувуудын жиргээг сонсох шив. Баавгай ичих мэт балиар их унтах хооронд хүмүүс ажил албандаа гүйлдэж, хүүхдүүд сургууль соёлдоо яараад чухам жаргалтай алaхдаг юм байна. Их амьдралын гэрэлт өглөө, шаргалтан туяарсаар ийм сайхан эхэлдэг гэж бараг мартаж хог чинь.
Амьдрал баялаг сайхан бүхнээ түгээхээр хорвоогийн шинэхэн өдөртэй хамт ирлээ. Нүүрэн дээгүүр минь дураараа бүжиж царайг минь чимэх инээмсэглэлийг та бүхэндээ бэлэглэе. Блогчин байхын жаргал, утга учир бас амьдралын хором бүхний үнэ цэнийг мэдрүүлсэн Банжиг нээтийнхээ хамт олонд баярлалаа гээд завшааныг ашиглаад бас далимдуулаад блогчид оо, банжигчид аа >:D< :-* шүү.
Аа нээрээ нойр атаманыг хэрхэн шийтгэж ( ??? ) мандахын улаан нарнаар мандан бадраад, жарган цэнгээд сууж байгааг минь таасан хүнд тусгай бэлэг илгээнэ шүү.
Асуулт: Ундарч байдаг ухаан минь нойр атаманд ямар шийтгэл оногдуулсан бэ???
Цорын ганц зөв хариулт мэдээж бэлэгтэй<:-P
Дүрэм: Нэг хүн нэг л хариулт хэлнэ. А харин буруу хариулах аваас хариулагч этгээд надад бэлэг өгнө. кккк
Дуугаа сонсоод шинэхэн өглөөг сайхан эхлээрэй.
Хариултыг болгооё оо: Дүрсгүй бас жаахан тэнэгхэн миний бие унтахаар сэрээдэггүй нам унтуулаад байдаг нойр гуайг бүтэн шөнийн туршид унтуулахгүй дэглэсээр өглөөн нарыг шинэхэн дээр нь харсан болно оо.
Нойрыг хэрхэн шийтгэсэн болохыг үнэн зөвөөр таасан Анжигай агаадаа баяр хүргээд тун удахгүй бэлэг илгээхээ түмний өмнө амлаад тангараг өгөж ёслов.

Сэтгэгдэлүүд:
шийтгэл оногдуулсан гэхээр их сонин юмааа...
зодсон... хөхө
Эрт босох
:)
3246
тааварт орохгүй эээ бэлэгний өрөнд орчино
эсүүл донгодуулаад л хэхэхэ
Тэгээд босоод өөртөө илүү цаг жоорлож байнаа гэж бод, тэр цагаа өөртөө бэлэг болгоно шүү... гэж бодохоор урамтай босдог юм. миний хувьд л даа...
Бялзуух-д Яг над шиг бэлгэнд дуртай юм уу, би бас лаккк дуртай. Нойроо шийтгэлээ шийтгэлээ гэхэд арай ч зодож танхайрахгүй ээ. ккк
Санаа-д Үгүй дээ Санаахан минь. Бэлэг өгөх боллоо доо надад.
Мядөөг аниа-д Хэ хэ хэ үгүй чишшш.
Фрий-д Ха ха ха, бүүр тэс хөндлөн байлаа.
Анжигай агаа-д Яааааг зөв нойр гуйг тэгж л шийтгэсэн юм даа, Агаа надаас бэлэг аваарай за.
Ловэр-д Надаас нойр аваач.
Баянаа-д Үгүй ээ, ердөө л унтаагүй юм. Шөнөжин унтахгүй байж байгаад өглөөн нарыг хараа даа. кккк
Гэгээн-д Биш байлаа гэснээс мини кофе дусаад гурав хонож байна авч амжихгүй л яваа.
Төрөө-д Сүүлийн үед бүүр сэрж чадаха байгаад байна аа, өглөө 8, 9 цагт сэрэх чинь яг л шөнө дунд сэрж байгаам шиг л санагддаг болоод байгаа, энэ ёстой муу хэрэг тээ.
За тэгнэ ээ агаа.
Нини аниа-д Тиймээ шөнөжин унталгүй суулаа. хэ хэ хэ Гэхдээ таны хариулт хоцорсон шүү, бэлгийг Анжигай агаа авах болсон.
Хүүхэд-д Тэгвэл хурдхан л хүүхэдтэй болдог юм уу, ядаж сайхан эрт босож байх юм байна, ккк За яахав одоо унтаж л байя нэгэнт ээж болохоороо эрт л сэрэх юм байна тэ.
Эмбий агаа-д Надад бэлэг өгөх боллоо доо агаа.
Чимгээйтгэл-д Ер нь бол тийм гэхдээ таны хариулт бас л хоцорлоо. хэ хэ хэ
Бафли аниа-д Сэрэхгүй намайг унтуулаад байдаг болохоор чамайг би унтуулахгүй ээ гээд л шөнөжин сэрүүн суулгаад шийтгэчихсэн дээ.
Хохотушка-д Банжигаар хэссэн гэхдээ блогоор биш шал өөр газраар хэссэн бас их сонирхолтой юм байна лээ шү. ккк
Жжж-д Ямар учир байна, тайлбарлаарай? хэ хэ хэ
Оогий-д Ердөө л унтаагүй юм аа.
Досу-д Амлаад сэрж чадахгүйгээ мдэх болохоор унтаагүй юмаа. ккк
Хэлтэрхий-д Үгүй ээ, у нь орой унтсан ч эрт л босдог болох юмсаааан.
Боонжиг-д Бэлгээ авъя ааагаа.
Медикал-д Уучлаарай би өчигдөр гэртээ бас бус ажилтай тухтай сууж бичиж хадахгүй байсан юм шүү.
Муля-д Нээрээ энэ нойрыг яааана даа би. Морьтой байсан бол хамаг морио алдаж дуусан нь байна. кк
Уугий-д Жаргаж цэнгэх чинь эрт боссондо баярлаад суугаагаа л хэлсэн байхгүй юу.
Соул-д Хүүхэд та хоёр бэлэг өгөх боллоо доо надад. хэ хэ хэ
Анжелик агаа-д Хариулт биш байлаа, агаа надад бэлэг өгөх нь гоё доо гоё.
Апабст-д Би сэрүүлгээ яг орныхоо хажууд тавидаг болохоор дуугарах тоолонд ни дарчихаад л унтаад байна, уг нь дуугарахаас нь өмнө сэрчихдэг байсан сүүлийн үед бүүр больжээ. ккк
Жуниорма-д Хэ хэ хэ надад бэлэг өгөх боллоо доо чи, ёстой гоё. ккк Би ердөө л бүтэн шөнөжин унтаагүй юмаа.ккк
Зочин-д Банжи нээлтэй бхад гэртээ ирээд шууд унтдаг тэгсэн хирнээ бодож чаддаггүй байсан юмоо. Харин өчигдөр ердөө л унтаагүй юм, өглөөн нарыг мандахыг нь харах сайхан байсан шүү.
Туяа-д Баярлалаа танд. Энэ үг чинь шөнөжин надад бодогдсон шү. Би ялдаг болно оо, аажим аажимаар ялна.
Эрхэм-д Хэ хэ хэ юун инээдтэй хариулт вэ, ёстой хөөрхөн хариулт байлаа. Гэхдээ таны хариулт баталгаатай зөв хариулт биш байлаа харин инээд бэлэглэсэн өвөрмөц хариулт тул танд гоё бэлэг өгнө өө за. Гэхдээ юу өгөхөө сайн мэдэхгүй л байна, бодож байгаад хэлнэ ээ за.
Жирээ аниа-д Баярлалаа аниа, нээрээ бас чамгүй цагийг энэдээ өнгөрүүлсэн байгам шүү. Амьдралыхаа багагүй цагийг ягаахан блогт минь өнгөрүүлдэг та нартаа баярлалаа.
Нямка-д Хэ хэ хэ тааварт орогүй болохоор надад 2 бэлэг өгөх боллоо доо та. ккк
Хань-даа Гоё бэлэг өгөөрэй хань
Блогтой аниа-д Нээрээ энэ гоё дадал шүү, би ч бас өглөө эрт ажилтай үедээ бүх зүйлээ бэлдээд тавьчихдаг юм, үнэхээр амар шүү.
сайн уу хө
ямар шийтгэл оногдуулсан бэ
за би хариултг болгооёоо
ямар ч шийтгэл оногдуулаагүй эээ
мөн үү
шөнө унтахгүй болохоор өдөр толгой дүйрээд яг тэнэг хүн шиг болчдгийн, сайн унтаж байгаарай, нойрыг шийтгэх гээд өөрөө шийтгүүлэв
Сэтгэгдэл үлдээх: