Сэтгэлийн зөргөөр алхсан хоёр жил

Сэтгэлд минь цэгцтэйхэн засагдсан хүндэтгэлийн суудалд эрхэм таныг тухлан суухыг хүсье. Хүндэтгэлийн суудал тоо хязгааргүй бөгөөд ягаахан блогын зочин бүхэнд бас удахгүй зочлон ирэх таньдаг бас эс таних хүн бүхэнд зориулагдан миний сэтгэлийн хүндэтгэл хэмээх их танхимд засагдалаа. Хязгаар нь үл мэдэгдэх олон суудалтай сэтгэлийн их танхимдаа та бүхнийг хүндэтгэн урихын учир нь бодол оюундаа их амьдралыг зураглан, ээдрээ учгийг нь та бүхэнтэйгээ тайлсаар хоёр жилийг үдэж, талархлын өдөртэйгээ золгосных юм.

Блог хэмээх энгүй гайхамшигт ертөнцөд та бүхэнтэйгээ эвсэг нөхөрлөн, сэтгэлээс тань урссан дурсамж, бодлоос тань цацарсан үг бүрээс өөрт хэрэгтэйг шимтэн сонсож та бүхний урмын үгээр урдаас тосон ирэх шинэхэн өдрүүдийг баяр баясалтай гэгээхэн угтаж ирсэний учир энэ өдрийг би талархлын өдөр хэмээж хуанлийн хуудаснаа баярын өдөр болгон тэмдэглэж, нууцxан бас догдолж хүлээх болсон.

Хүний нутагт өнгөрүүлсэн хөнгөн гунигтай өдрүүдэд сэтгэлд минь хань болсон та бүхний үгс эмзэгхэн сэтгэлийг хатуу биш зөөлхөн үгээр хурцалдаг болохыг ойлгуулсан. Урсаад л өнгөрөх амьдралын үйл бүхэн ижилхэн байдгийг гагцхүү ав адилхан тохиох үйл бүхнийг сэтгэлийн эзэн болсон хүн би хэрхэн давахаас тосон ирэх хувь заяа өөрчлөгдөн, өөр өөрийн замаар алхдаг болохыг мөн л би та бүхний дурсамж, ухаарлын их бодлоос олж мэдэрсэн учир та бүхэндээ талархан энэ л өдөр амжиж баярлалаа гэж хэлэхийг хүсдэг юм.

Олон сайхан сэтгэлийн хаалга өмнө нь дэлгээтэй болохоор блог хэмээх дотнохон ертөнцдөө яаран яарсаар би ирдэг ч харин гарахдаа хорогдон хорогдсоор арай ядан салдаг энэ зан минь өнгөрч одсон энэ хоёр жилд өөрчлөгдөн хувьссан нь үгүй. Дотно дулаахан, найрсаг сайхан бүхнээс сэтгэлд хэрэгтэй гоёл бүхнийг олдог болохоор энд л би цаг нарыг ч үл тоон саатах дуртай. Та бүхний сэтгэлийн баяр баясгалан, гуниг ганцаардал бүхэнтэй ойр байсан жилүүдэд хүнийг хайрлах сэтгэл минь бүр илүүтэй нэмэгдсэн. Бардам ихэмсэг, дорой унжуу ч бай тэр эзэн биеийн дотоод сэтгэлд үй түмэн бодол гялалзаж бас гуниг ганцаардал нуугдан байдгийг мэдэх болсон учир хатуурхан харцаараа шилбүүрдэхгүй, зөөлхөн инээмсэглэж л харахыг хүсэх болсон. Хүнийг хайрлах зөв сэтгэл, уужим бодол хайрласан та бүхэндээ баярлалаа.

Тайлж үл чадах нууц ихтэй энэ амьдралын гоёл болсон хүн бид бие биеэ бас байгаль дэлхийгээ хайрлан эргэх амьдралын хүрдэн дээр зөвөөр амьдрах нь чухал ажээ. Энэ бүхнийг та бүгдээс ухааран таньсан учир хайрыг би сэтгэлээсээ нисгэн энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа блогчид болон уншигчид та бүхэндээ талархлын хамт илгээж дараах дуугаар мэндчилгээ дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Алс холоос аялгуу сайхан дуугаар мэндчилгээ дэвшүүлэх боломж олгосон блогчин Бондгор-тоо мөн сэтгэлийн үсгийг минь амь оруулан уянгалаг хоолойгоороо та бүхний сонорт хүргэсэн богино долгионы Р3 -100.9 радиогын хөтлөгч Ари-даа болон блогт минь эгшиглэж та бүхний бодлыг хөглөн, сэтгэлийн тань зөөллөн байдаг уянгалаг аяс болоод энэхүү мэндчилгээг блогтоо байрлуулахад минь тусалсан блогчин Саарал ахдаа маш их баярлалаа. Завгүй их ажлынхаа хажуугаар зав гарган залхуу бас тэнэг дүүдээ туслаж байдаг тандаа маш их баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

1. aagii (зочин) | 2009-10-03 16:07:37
Hi Tsasaa
Chinii hooloi gej bodloo.
Ulam ulam ih uhaaral hairalsan saihan bichleguudeeree bidniigee bayrluulaarai.
Bi chinii ulaan fan shuu.
Tsasaa AMJILT! Ulam ulam gyalalzaarai naiz mini
2. Julia_976 | 2009-10-03 16:11:14
За баяр хүргээд амжилт хүсье. САйхан мэндчилгээ байна, их баярлалаа.
3. chimgeeitgel | 2009-10-03 16:58:08
яасан гоё мэндчилгээ вэ хэхэ.
за тэгээд баярын мэнд. сайхан блогын андууд болох байх гэж найднам.
4. Hilde | 2009-10-03 17:06:38
Баяр хүргэе Эрхцасаа! Маш гоё мэндчилгээ байнаь баярлалаа :)
5. ss_gogo | 2009-10-03 17:26:28
эрх охины ухаалаг үгс
ээдрээт амьдралын торгон мэдрэмж
эвлүүлж өрсөн дотно мөртүүд
эвлэлдэж нэгдсэн блог анд

баяр хүргэе ээ цасхан даа
6. Баяраа | 2009-10-03 17:32:28
За явсаан ! гурваа и ... ккк
ёстой гоё юм хийжээ дүү охин ! сайхан болчихлоо
7. chuups (зочин) | 2009-10-03 17:33:58
bayar hurgie.zondoo goe bichleguud oruulj baigaarai,tanaihaar zochlih ih durtai shu,amjilt husie
8. VperV (зочин) | 2009-10-03 17:34:22
Сэтгэлээс гарсан үг болохоор гоё яруу тунгалаг сонсогдож байнаа.Нээрээ л тийм дээ.Үг үсэг бүртэй чинь санал нийлж, сэтгэл адилхан мэдэрч байна даа. Цасхан минь
9. sweetcat | 2009-10-03 17:43:39
Congrats erhtsas ;)
10. dosu (зочин) | 2009-10-03 17:50:47
2 jiliin bayariin mend goyo zoriulsan duug ni sonsood bas bichlegiig ni unshaad garlaa
11. unagaldai (зочин) | 2009-10-03 19:20:47
amjilt hvsie...!
12. Nini | 2009-10-03 21:31:13
Дүүдээ баярын мэнд. Ёстой гоё мэндчилгээ байна даа
13. undak27 (зочин) | 2009-10-03 22:22:27
блог нь 2жил болсоны баярын мэндийг хүргэе...
14. boonjig | 2009-10-03 23:44:43
ish muu tsasxan maani buur bayarlachij, xailchix vii dee, aliv algaa tosood suuj baiya, minii muu uyaxan duu-g buuur uyaruulj orxison bux xund tooom tom talarxal ilerxiilie!
15. Oyuna | 2009-10-04 00:37:28
хурдан юм даа 2 жил гэдэг..

хамгийн анх Болжмор, Алтаргана, та 3ыг уншдаг байв...одоо ч хэвээрээ

аз жаргал хүсье, үргэлж инээж яваарай
16. altargana | 2009-10-04 01:04:22
яасан сайхан мэндчилгээ вэ, баярлалаа дүү минь,Цасханлаа баяр хүргэе. Сар өдөр гэдэг харавсан сум мэт л өнгөрөх юм даа
Баяр хүргэе Эрхцасхандаа... Орж ирээд юуг ч юм бодож удаан суудаг блогийн маань нэг шүү дэээ... энэ ягаахан өргөө бол...

Хоёр жил урт хугацаа... харин би үүний сүүлийн хоёрхон сард л хамт байжээ...
18. SSunday | 2009-10-04 02:25:50
Баярын мэнд ээ. За манай архаг блогчдын 2 жилийн ой дараалаад дараалаад болох нь дээ, одоо. Нийлүүлж байгаад нэг том найр хийх юмсан, тээ, хэхэхэ.
19. serenade | 2009-10-04 02:39:35
Баяр хүргэхийн ялдамд аз жаргал хүсье.
20. amanjinka | 2009-10-04 02:46:01
САЙН УУ ХӨ

БАЯР ХҮРГЬЕ
21. Muug (зочин) | 2009-10-04 03:57:33
Uuriin chini baingiin unshigch, bas fan shuu! Uneheer uhaalag busgui gej uuriig chini boddog, iim yumiig ergetsuulj boddog, uyahan setgeltei amidrald hairtai hun olon baival horvoo delhii yamarsaihan baihsan bol ?! He he , minii amidraliig uzeh uzeltei ih adil yumms bichdeg bolohoor chini bainga unshdag daa, za ulam ih amjilt , ushuu olon bichleg huleej baiya! Thanks!
22. urnaa0901 | 2009-10-04 12:23:53
за баяр хүргэеээ. Зөндөө гоё ухаарал хайрласан бичлэг оруулаарай. Байнгын уншигч шүү
23. xoxotush | 2009-10-04 16:17:01
tsasaa egchde bayr hurgiye :D blogo uuruu neegeed jil boljiigaach umshij ehleed 2 jil adil hediin bolchijde
24. amor | 2009-10-04 18:36:52
юун гоёийийийинбээээээээ..
баяр хүргэе! ухаалаг дүүүдээ..
доглоод байх чинь.
25. Жиргээ | 2009-10-04 21:21:01
Blog-2 oin bayar xurgeye!
ulam sonirxoltoi uguulleg bichij bgaarai, unseye, jirgee egch ni;)
26. nominarisha | 2009-10-05 04:16:06
bayr xurgii zarimdaa xongoxoon gunigtai zarimdaa gegeexen atal olon um boduulsan bichleguudiig chini unshdag bolood iim ix udaj baigaagaa medeegui um baina shuu
27. Nyamka | 2009-10-05 10:05:38
Баяр хүргэе
Сайхан мэндчилгээ
28. Nyamka | 2009-10-05 10:06:11
Сайн сайханыг хүсэе би бас төрсөн өдрөө мартчан байна шдээ хэхэ одоо нэг харахаас кк
29. Өвлийн өвөө anjigai | 2009-10-05 10:50:09
БАяр хүргэеээ.
30. Эмбий | 2009-10-05 11:02:28
баяр хүргээд намрын хонгор салхи татуулаад л гараад явчихлаа шүү
31. nami (зочин) | 2009-10-05 11:36:05
Hi tsashaan yagahan blog-n 2 nasnii oin bayariin mend uhaaral uyaral hairalsan bichleguudiig unshsaar udiig hurlee.Uuruus chini neg zuil asuuj bolohuu unen heregtee chamaas uur asuuh hun alga bi japand 2jil helnii surguulid suraad irsen odo Malay yumuu singa-d english schoold yavah bodoltoi bna singad parttime hiih bolomj bdag bolovuu english level maani intermediate.uuchlaarai uuruus chini uur singa-d bdag tanil bhgui bolohoor....
32. BMR | 2009-10-05 13:01:23
баяр хүргье ..
33. amanjinka | 2009-10-05 20:48:18
САЙН УУ ХӨ
34. Сарнайха | 2009-10-05 21:15:01
вааауууувв
35. Chandmani (зочин) | 2009-10-06 02:05:17
Цаг хугацаа амархан өнгөрч байна даа...

Урамын хураар арвин сэтгэлийн ургац өндөр байх болтугай...
36. zovolgoo husegch (зочин) | 2009-10-06 12:55:58
banjigiinhan nadad ih dajgui humuus hsig sanagddag ooroo blog neeh haraahan bolmjgui tul and naiz ahan duus mongolchuuddaa handaj ooriin amidraliig delgeye nadad zovloorei
37. zovolgoo husegch (зочин) | 2009-10-06 12:57:49
bi nuhurteigee suugaad 5 jil bolj bga, taniltsaad l barag shuud suugaad 1 huuhedtei bolson. suusniihaa daraa nuhur mini nadad ogt hairguigeer barahgui durgui bolohiig olj medsen . uchir n ter oor hund hairtai nadtai bol gaigui aavin nuluund bolj ashig sonirhliin undsen deer suusan gedeg n oilgomjtoi bolson. bi ochnoon udaa helsen bolovch gerleltee ch batluulaagui bi ene buhend shantralgui hair bii bolgoh gej amidralaa saikhan bailgah gej zutgesen bolovch oroldlogo bur mini had murgusuur tsuhursun bilee. ingeed bi hair setgelgui bol amidral togtdoggui yum ban gedgiig ooriin har tolgoigoor mederch nuhruusuu salah tuhai hurtel bodoj bsan bolvch huugee orovdood bas nasiig gantsaaraa ongoruulehees aidag bilee getel
anhnii amidral mini bolohoor ene amidral min nadad une tsenetei gehdee bi ene huntei hezee ch az jargaliig amsahgui gedgee mederdeg. ter bid 2 ali ali n oorigoo huchilj odor honog ongorooj mungu erh medliin tuluu yavaa. huntei suuhaasaa omno bi baarand ch ordoggui ohin baisan bol odoo bolomj garval l nargij tsengeh seetegnehees butsahgui bolson ghedee arai ch araar taviagui baisan. ingej yavaad neg huntei uchirsan. ter bas naiz ohinoo jiremsen bolchihoor n avahuulj chadalgui suusan setgelgui batluulaagui geed l nadtai tosteiduu amidraltai. ehnereesee salna geed heden jiliin umnuus beltgelee hangasan gedgee hurtel yarisan. daraagiinhaa ehneriig haij yvaa hun shig l sanagddag. nadtai suuchih gej nadad helj baisan taniltsaad udaagui baisan bolhoor neg ih toogogui
bid 2 biye bieydee ih tohirson humuus yum shig sanagddag neg ih hairtai boloogui ch gesen sain hun gedgiig n bi meddeg er n negent ali ali n neg aldaa l biz 2 dahi udaagaa jinheneesee amidral zohigooduzvel gej suuliin ued bodoh bolloo. nadad zuvluuch naizuudaa. haraal erool hereggui shu. zaluus busguichuuddee helehed amidral hair deer togtdog yum bna ashig sonirhliin uudnees esvel busdiin yatgalgaar esvel gantsaardahaas aij hezee ch buu songolt hiigeerei zaluustaa helehed huntei suuval yos tortiegeer hurim hiij batluulj baigaarai em hunii setgeld ene ih chuhal shu ergeed dursgaltaigaas gadna eldev berhsheeliig davah huch hairladag yum shuu gej helii daa
hamgiin ineedtei n manai nuhur suuliin ued amidraliinhaa toloo ih hicheeh bolson nadad taalagdah gej namaig muuhai asshlaad hamaagui haritsahaar tegj bga baih esvel uhaarsan ch yumuu gehdee l mungu tugrug oir zuuriin ahuin asuudluud shiidegdeed yamar ch problemgui bailaa ch bi tuuntei jargahgui yum shig sanagdana negent setgelgui bolno gej ene yum boluu.
38. Жинчин (зочин) | 2009-10-06 17:16:39
хоёр дахи амидрал алдах эрхгүй амидрал эхэлж байнаа л гэсэн үг шүү дээ хө ... биенээ сайн ойлгож бвхийг нээлттэй ярилтсаж байгаад шийдэх хэрэгтэй байхаа
39. zeregle (зочин) | 2009-10-07 14:31:21
mmmhn...
40. chin_xusel | 2009-10-09 16:38:25
баяр хүргэе. блог хүнд өөрөө өөрөөрөө байх боломж, эрх чөлөө олгодог сайхан ертөнц шүү
41. deegii (зочин) | 2009-10-10 14:55:15
saihan bichdeg shuu duu mine amjilt husie
42. hmm (зочин) | 2009-10-11 08:47:50
bainga unshij chaddaggui ch bolomj oldoh burt chamaig hailgaj unshdag yum. Unshih burt busdiig hairlaj, horvoog enereh setgeleer tseneglegdeed gardag. Uhaaniig chini hairlan bishirch, setgeliig chini haramlan hiisverledeg shuu
43. angelic_universe | 2009-10-11 13:50:53
би чамтай учирсандаа баярладаг шүү. Аз жаргал хүсье
44. pinkrose | 2009-10-11 13:56:23
Баяр хүргэе...Үргэлж гэгээлэг сайхан сургамжтай бичлэг бичдэгт баярладаг шөө Тэнгэрлэг бүсгүй минь
45. bayanaa hi (зочин) | 2009-10-11 14:40:04
hi ene aynuudiig chin sonsood uyarlaa ingej neg taaralddag ium baij yamar ix az be manai aab ubsiin x eej xobdiinx bi uuruu bayanaaa hiii
46. erxtsas hi (зочин) | 2009-10-11 14:41:50
bayanaa hiii sainuu setgegdel uldeej baigaarai
47. leo | 2009-10-31 13:46:47
оройтсон ч гэсэн мэндийг минь хүлээн авна уу улам их амжилт хүсье дүүдээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.