Хагацал

Утасны цаад үзүүрт алсын алсад сууж байгаа ээжийгээ болон ээжийнхээ яг тэр мөчид саатан байгаа тэр байшинг хамгийн сүүлд харсан тэр л янзаар сэтгэлдээ төсөөлөх гэхдээ бүсгүй нүдээ аньлаа. Ээжийнх нь хэлэх үг бүр түүний сэтгэлийг айдас хийгээд гунигаас аврах гэж намдуухан бас аргадангуй цуварна. Бүсгүй энэ үе, энэ цаг мөчийг тун удахгүй ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдрэх тул сэтгэлээ чамгүй бэлдсэн. Бүр жилийн өмнөөс...

Ээжийнхээ хэлэх үг бүрээс тэнд болж буй үйл явдлыг мэдэрч сэтгэлдээ төсөөлөх гэхдээ бүсгүй нүдээ аньсаар. Hээхийг үл хүснэ. Аниатай нүдэнд зугуухан тодрох нэгэн өрх айл, чимээ шуугиан багатайхан агаад хоймрын өрөөн дахь хүрэн модон орон дээр залуу цагийн ихэмсэг төрхөө гээхийг үл хүсэх мэт буурал тэргүүнээ дээш өргөн хэвтээ жижигхэн хөгшин хажууд нь мэт сэтгэлд нь зураглагдан буулаа. Хамгийн сүүлд үнсээд бас үнсүүлээд гарсан намрын сүүл сарын тэр өдрөөс хойш нэгэнтээ жил өнгөрч, өнгөрөн одсон жилийн хугацаа жаахан үлдээд байсан чадал тэнхээг бүгдийг нь авчээ.
Тамиргүй болсон жижигхэн биеийг сэтгэлээрээ мэдрэх бүсгүй, энэ хором сүүлчийн учрал гэдгийг алдалгүй ухаарахдаа, ээжээ та эмээгийн чихэн дээр утсаа тавь даа гэж аядуухан хүслээ. Яльгүй чичирхийлэх ч тайван байдлыг илтгэх мэт цэгцтэйхэн сонстох охиныхоо үгэнд
-Миний охион эмээ нь юу ч сонсохгүй бас юу ч ярихгүй шүү дээ гэж учир мэдэхгүй нялхсыг аргадах мэт тайлбарлахыг хүсэв ч, харь нутгаас эмээдээ тэмүүлэх охин Булганыхаа чин сэтгэлийг хүндэтгэхгүй байж яахан чадах.

...Харилцуурт эмээгийн гэх дуу хоолой, үг яриа тэр ч бүү хэл амьсгал ч үл сонстоно гагцхүү сэтгэлдээ зурагласан эмээгийнхээ дүрийг оюундаа бодсоор ихэмсгээр өндийх тэргүүнийг нь үнсэн, өвөр дээрээ тавьлаа.
-Эмээ охин нь байнаа, таныгаа орхиод ийм хол явчихсанд уучлаарай гэхдээ эмээ би таныгаа зөндөө санадаг шүү. Таны хийж өгдөг байсан сүүтэй будааг дүү нартаа дандаа хийж өгдөг. Миний эмээ бидэндээ битгий санаа зовоорой, бид сайхан амьдарна аа. Охин нь тандаа зөндөө их хайртай, та минь хол явах гэж байгааг мэдэж байна аа, гэхдээ эмээ та миний бас ээжийн сэтгэлд бүр ойрхон амьдрах болно оо. Би таныгаа сэтгэлдээ тээгээд хаа ч явсан орхихгүй авч явна. Миний эмээ зоригтой байгаарай... Булган үүнээс цааш юу ч хэлж чадсангүй, хэлэх үг нь дууссан ч хэлхээт нулимс нь тасралтгүй бөмбөрсөөр утас аа тасалаад мэгшин мэгшин удаан уйллаа.

Харьд сонссон хагацалын гашуун мэдээ эхнийх нь бас эцсийн нь ч биш гэдгийг Булган мэднэ. Нулимсаар мэлмий үерлүүлэн чихнээ сонтох гашуудлын хар мэдээ хэрэм мэт бат бөх ханыг сэтгэлийн гүнд нурхаагүй босгодог ажээ.

Наргүй бүрхэг байлаа гэж өчигдрийг битгий буруутгаарай, харанхуйгаас айдаг эмээд минь газарчилаад бурханы орон хүргээч гэж нарнаас би гуйсан юм.

Сэтгэгдэлүүд:

1. namuutsetseg (зочин) | 2009-10-10 03:15:03
Чиний бичлэгүүдийг шимтэн уншдаг шүү. Ухаарал, бодрол, баяр баясал гэгээн бүхнийг бичдэг чамдаа хамгийн сайн сайхныг хүсье. Зүс мэдэхгүй ч сэтгэлд ойр байдаг шүү цасхан минь.
2. Монгол Зон | 2009-10-10 03:22:28
ээ энэ охин ингэж л нүднээ ил буулгаж шорвог усыг цувуулдаг шүү. тийм ээ, цаг цагийн хэлхээсээр бид ээлжлэн одсоор ирсээр, миний охидууд бас л иймэрхүү л юм хэлж байсаан, намайг явах үед харин хэлэх ач, зээ алга байна даа.
3. Rush | 2009-10-10 03:33:07
ээ цасаа минь энэ нийтлэлийг уншаад надад нэг л айдас төрөх юм... яах вэ...
яг энэ айдас их холоос надруу тэмүүлээд л байна яах вэ
4. amanjinka | 2009-10-10 03:38:36
ЖАМ ЮМ ДААА
5. Zochin (зочин) | 2009-10-10 03:46:48
Minii bas hairtai buurliin maani neg ni alsad odson. Gehdeee urgelj bidenteigee hamtdaa gedgiig mederch baina. Gehdee alsad odoh gej baina gedgiig medej baisan... Buyantai buurluud maani ireh toroldoo ulam ih az jargaltai uchirnaa.. UM MANI BAMDI HUM.
6. apabst | 2009-10-10 04:06:50
ёоёо цасаа минь сэтгэл сонин болгочихийм аа...
7. jagii12 (зочин) | 2009-10-10 05:27:59
hecuu horvoogiin ene jam nadaas holuur baigaasai.ene minii hamgiin tom aidas :(
8. Agai | 2009-10-10 06:47:54
Гунигын дусал нулмис энгэр нэвтлэн унахдаа
Ганцхан таны минь өмнө цэцэг болон дэлбээлнээ
9. бялзуух (зочин) | 2009-10-10 07:05:33
Ээх... нараар газарчлуулж одсон хайртай хүмүүс маань бурхны орноос биднийг харж үргэлж л сэтгэлд хамт байх болноо...
10. Nini | 2009-10-10 07:15:42
Нарнааас газарчлахыг гуйх гайхалтай оносон үг. Үнсий дүүгээ
11. budnyamg | 2009-10-10 08:31:06
aylguu ta 2 mash ih taalagdlaa
deegii ymar augaa hiilch vee tei bi urid ni eroosoo meddeggui ywj bjee
12. SSunday | 2009-10-10 08:37:48
Хэдэн үеэр тасралтгүй үргэлжлэх хүмүүний амьдрал аа гэж.
13. chimgeeitgel | 2009-10-10 09:00:29
эмзэглэчихлээ цасхан минь
14. leo | 2009-10-10 09:42:28
бид бүгд л нэг тийм эргэлтэнд мөнх орших юмдаа
15. nuudelchin_mgl (зочин) | 2009-10-10 11:19:56
Нэг л гуниг төрчихлөө. Амьдралаа гэж... Нутагтаа байгаа бид ч яахав. Хүний нутагт байгаа ахан дүүс маань хөөрхий... Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй ээ гэж
16. Эмбий | 2009-10-10 11:27:19
Эмээ минь санагдчихлаа. Хав дараад зиплээд сэтгэлийн мухарт чидчихсэн юм сэдэрчих шиг
17. зочин (зочин) | 2009-10-10 11:44:09
Цасаа сэтгэл үймэрчихлээвуг нь их ажилтай ч чиний шинэ бичлэг байхаар уншсийн.яг л 6 сарын өмнө хайртай ээжийгээ яаж ч чадахгүй явуулсан тэр мөч бодогдоод ...уйлж сууна
18. Бум (зочин) | 2009-10-10 11:51:54
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх хүний хорвоо гэдэг юутай уянгатай
Эндээс буцах тэрхэн агшин түүнээс ч илүү сайхан байдаг ч байж болох
Энэлж битгий шаналаарай дүү минь
Эрхцасхан шүү дээ чи, Хайлчихаж мэднэ . . .
19. Монгол Зон | 2009-10-10 12:13:11
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх хүний хорвоо гэдэг юутай уянгатай
ene yamar sanaa ve? 18d baigaa zochnii seegiig unshaad l.
20. Winterwood | 2009-10-10 12:37:30
Нар гуйлтыг тань биелүүлнэ ээ.
21. erhtsas | 2009-10-10 13:59:29
Намуу-д Баярлалаа. Та нар минь хүлээдэг бас урамын сайхан үгээр хэзээд бэлэг барин угтдаг болохоор би бичээд л байдаг юм шүү дээ.

Бутаргана агаа-д Сэтгэлээрээ мэдэрч бас сэтгэлээрээ даваад гарах гэж хичээж байгаа болохоор нүдэнд чинь ил буулган бичсэн байх аа. Хөөрхөн зээ нар удахгүй л жил дараалаад төрнө дөө. Хүүхэд ч хөөрхөн шүү.

Раш-д Айж болохгүй ээ Ундаак минь, хорвоогийн жам болохоор тэр жамыг айдсаар угтаж болохгүй. Тэмүүлэх нь мэдрэгдэх тэр жамыг тэгтэлээ ихээр бас бодох хэрэггүй, сэтгэл чинь өөр олон сайхан зүйлийг түрүүлж мэдэрцг бас түрүүлж хүргэх ёстой байдаг юм байна хайртай хүмүүстээ.

Аманжинка агаа-д Тиймээ жам ёс гэдэг хуулийг бид хүссэн хүсээгүй даваад л гардаг юм байна.

Зочин-д Ухаан орсон цагаасаа хоёр эмээтэй байлаа харин өчигдөр ганц үлдээд байсан сайхан эмээгээ бурханы оронд явууллаа. Тиймээ буянтай тэдний минь буян нь ивээж сайхан төрлийг олон нь гарцаагүй. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Апабст-д Уучлаарай, өмнө минь ирсэн хагацалыг чимээгүй даваад гарч чадсангүй ээ, эндээ л бичээд тавьчихвал сэтгэл арай л онгойх юм шиг санагдаад.

Жаагий12-д Миний ч бас айдас байлаа, гэхдээ цаг болоод тэд минь өвчин хэмээгчид хүлэгдээд ирэхээр энэ цаг мөчтэй эвлэрч, буцах өдөрт нь өөрийгөө бэлддэг юм билээ.

Агай-д Баярлалаа. Өнгө өнгийн олон сайхан цэцэгс болон дэмбээлэх болтугай.

Бялзуух-д Сэтгэлд мөнх амьдарч, энд ч бас тэнд ч дандаа бидэнтэй хамт явах болно, энэ нь нэг талаар сайхан ч юм шиг.

Мядөөг аниа-д Нарнаас, сарнаас бас оддоос олон хоног гуйсан юмаа. Өвдөөд тэнхэлгүй болсон эмээгээ өөрсдийн төлөө дэргэдээ удаан байлгана гэхэд сэтгэл эмтэрээд хэцүү байсаан.

Будням-д Баярлалаа. Сайхан хүмүүсийн бүтээл блогыг минь улам гоёоор чимэглэж байдаг юм. Дээгий сайхан ч бүсгүй бас сайн ч хөгжимчин шүү дээ.

Сандэй аниа-д Нэгэн цагт яг л над шиг эмээгээ үдэж байсан тэр жаахан охин өнөөдөр бас надаараа үдүүлээд хол оо явлаа. Бас нэгэн өдөр өөр шиг минь залуухан бүсгүйгээр, миний хайртай эмээ гэж дуудуулсаар би ч бас хол оо явна. Энэ хэлхээ хэзээ ч тасрахгүй.

Чимгээитгэл-д Уучлаарай....

Лео агаа-д Үнэхээр тийм юмаа, ирээд л буцаад л. Ирэхээс буцах хүртэл гэгээн мөртэй, олондоо нэртэй хүн ёсны дээдээр амьдрах хэрэгтэй юм даа хүн бид.

Нүүдэлчин-д Холоос хайртай дотно хүмүүсээ үдэх тийм амаргүй ээ, ээжээсээ хагацаад байгаа ээжийнхээ сэтгэлийг дулаацуулан хамт байж чадахгүй байна гэдэг бүр ц хэцүү, уг нь энэ үед ээждээ би л хэрэгтэй байдаг. Амьдрал болоод хүмүүний хувь заяа гэж...

Эмбий агаа-д Эмээ...дуудахад хүртэл дотно сайхан үгсийн минь нэг. Сэтгэлийг чинь сэдрээсэнд уучлаарай.

Зочин-д Үнэхээр уучлаарай, хайртай эмээгээсээ холдоод удаагүй ч дүү нь сэтгэлээ барихын дээдээр барьж тайван байна, та ч бас тайван байгаарай. Нэг жилийн дотор хоёр ч хайртай хүнээ алдах бас амаргүй юмаа. Нас нэмэх муухай байна аа, намайг л нас нэмэхээр тэд яваад байх юм.

Бумаа ах-д Ирэхдээ уйлахад бид баясан догдолж угтана харин явахдаа тэд баярлаж бид уйлсаар үлддэг, нээрээ л ээлж дараалж байх хоромууд юм даа. Эрх, зөөлөн цас чинь энэ удаад хайлахгүй зоригтой л байна, амьдрал намайг ирлээд байгаа ах минь.

Винтэрвүүд-д Нар гуйлтыг минь биелүүлсээн, бурханы орон явахдаа энд бас саатаад явсан, хэзээ ч өрөөнд минь нар өчигдөрийнх шиг тийм хурцаар тусдаггүй байлаа. Хурц нар тусахад би сэрсэн, яг л тэр агшинд эмээ минь явсан.
22. deegii (зочин) | 2009-10-10 14:26:21
tiimee yu ch gehew dee gehddee ted maani deerees harj bidniigee iweej bdag shuu zuudeleed l bdag yum
23. turuu (зочин) | 2009-10-10 20:28:12
bi emeegee buurai gedeg yum. buuraidaa xairtai..............
24. amor | 2009-10-10 20:31:56
хагацал үзэж хатуужна ..
битгий уйл, нулимс чинь үер бно гэж хөгшид захьдаг шүү дээ дүү минь!
25. zoch (зочин) | 2009-10-11 00:01:01
Erhtsas-aa, Banjigaas nyy nyy, hurdan naad baliar site-aa orhi, Ene baliar site chini baga nasnii huuhduudiig sadar samuund uruu tatsan site gej baina lee.... Iimerhuu nigmiin gaj uzegdel surtchilsan baliar yumnuudad Bayartai l geh heregtei....
blogspot.com, orloo.com tsahimortoo geed oroh gazar zondoo sh dee....

Haaya Altargana egch, anjigai ah ta hed-iig unshih gej l orj irdeg bolohoos ene muu banjigaar shagaihiig ch husehgui baina..... daa
26. hmm (зочин) | 2009-10-11 08:20:39
Hairtai dotnii ulsaa unguruhud ni haramsaj gemshiheerguigeer hairla, harin uuruu odohiin tsagt halaglaj horogdohoorguigeer amidar
27. bolroo (зочин) | 2009-10-11 13:25:25
chi yag chikagogiin miss baij xaragdaach zuragnuudaa ustga
28. angelic_universe | 2009-10-11 13:36:10
Хорвоогийн жамыг яалтай билээ дээ бид.
Харин үргэлж зовхи нь өөдөө байгаасай л гэж хүьсе.
29. bolroo (зочин) | 2009-10-11 13:39:37
chi nadaas xulgailsan zuragnuudaa bucaaj uguurei ogiibeesee abna biz
30. zochin (зочин) | 2009-10-11 13:53:35
minii bodloor bi buruu xynd ugsun ium shig b,a chi uurtu gej anduursan b,a zugeer l zurgaa ustga gej bodjiin busdiin zuiliig xulgailsan medrel muut
31. pinkrose | 2009-10-11 14:04:05
Ирж буцдаг хүмүүний амьдрал аа гэж...Эмээг минь санагдуулчихлаа...Эмнэлэгт хэвтэж байхад нь хамгийн сүүлд би эргэж очихдоо эмээтэйгээ уулзаж байсан да...орой эртхэн эргэж ирнээ гээд яаран явахдаа тэр л өдөр явчихна гэж яахан бодох билээ
32. bayanmunx (зочин) | 2009-10-11 14:26:25
zochin bol xagacaj bolno baychuud arai ygyi ium baigaazdee aahahaha
33. erxemchuxal (зочин) | 2009-10-11 14:28:47
yaduu zochintoi mendelj boloxgui shyy nadiig beejingees niseed ochinguut tosood abaarai erteexiiinx shigee yaduuchuudtai gar bitgii bariarai
34. erxtsas (зочин) | 2009-10-11 14:31:56
bi yaduuchuudtai gar baridaguu shdee xysbel zochingoos asuu erxmeegee tosoj abnaa beejind suraj baij mgld hummer unachixsan yabaj b,a lee
35. bayanmunx (зочин) | 2009-10-11 14:35:35
araichde yaduuchuud yasan ix setgegdel yldeej b,a aa margaashnaas yaduu nobshnuudiig xuusun bichleg bicheereei bichlegiin mungiig kartaar yabuulchixii
36. erxtsas (зочин) | 2009-10-11 14:36:06
bayanmunxaa sainuu hiiiii tegiii tegii
37. lonely11 | 2009-10-12 03:07:03
minii blogoor orood garaaarai ta buhnii sanal heregtei bgaa shu
38. Бөөсхөн... | 2009-10-12 14:39:26
ммм... гоё бичлэг байна... :D ... ер нь сүүлийн 6 сар таны блогоор орсонгүй шо
39. Nyamka | 2009-10-13 09:53:01
:( ...
40. Жиргээ | 2009-10-13 15:28:19
irdeg, butsdag xorvoo...
41. mina | 2009-10-19 21:50:17
аниа минь сайнуу.ойрд орж ирсэнгүй.битгий их уйлаарай.та минь бүлцгэр улаан нүдтэй нээх хөөрхөн харагддаггүй шүү.
42. T.Huslen (зочин) | 2009-10-24 16:47:07
Yag emeegiinhee talaar bichleg bichij baisan chini, ene bichlegiig olj unshlaa, ooriin erhgui nulims urschihlaa. ter hun zunduu ert zunduu olon jiliin omno namaig orhiod yavsan getel ter hair ter saihan buhen odoo hir n yasan tod baina ve, huu n taniigaa zondoo ih sanah yumdaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.