Өрөөнд нэг л тийм таатай зүйлийн анхилам үнэр сэнгэнэж, бодол энд тэндгүй дураар сэлгүүцнэ. Угаас миний бодол тэнүүлч бас гэнэхэн л дээ. Дураар бас тэгээд гэнэхэн бодол минь ирээдүйг өөрийнхөөрөө зураглаж бас өнгөрснийг надад сануулах гэхдээ гэмгүйхэн тэнүүчлэн байдаг юм. Ирээдүй өөд тэмүүлэх сэтгэл, өнгөрч одсон хором бүхнийг бодоод санаашран догдлох өдөр бишгүй л тохионо. Тийм нэгэн санаашрал догдлол амьдралд минь далдхан шижимээр холбогдсон зарим нэгнийг сэтгэлийн гүнээс эрж хайхыг үе үе мэдэрч, өнгөрөн одсон тэр цаг үеэс тэднийг олохоор дурсамжийн сандаа тухлан суулаа.
Аавын тухай ийм нэгэн сайхан бичлэг уншиж блогын амтанд орсон оо огтхон ч мартдаггүй юм. Чухам хаанаас, хэн бичиж яагаад би түүнийг уншиж суугаагаа ухаарах сөхөөгүй л тэр бүсгүйн бичлэг бүхэнд татагдан дурлахын хирээр Тогоруу гэх түүчээ шувууны нэр сэтгэлд минь хүндтэй бас дотнохон зай эзлэн хоногших эхлэл тавигдсан. Одоо ч би эрхэмсэг Тогоруу авхайн блогт зочилж шинэхэн бичлэгийг нь хүлээдэг хэвээрээ. Xүлээсээр хавар, зуныг үдэж намартай золгосон ч түүчээ шувуухайн эрэмгий бас ёжтой, мэдлэг ухаан шингэсэн шинэхэн бичлэгийн бараа сургийг хараалгүй л байсаар. Гэхдээ сэтгэлд итгэл оршиxын учир горьдлого тээн дэгдээхийгээ дагуулсан Тогоруу авхайн их бичгийн өргөөг сахисаар л.
Түүчээ шувуухайтай танилцаад удаагүй байхдаа эрсxэн нэгэн бүсгүйн блогт зочилж Саяанора дууг, уяран уусан сонсож суухдаа тэр бүсгүйг Ига хэмээн нэрийддэгийг мэдсэн ч чухам дотно танилцаж амжаагүй л байлаа. Игагын ертөнцийг би Аморе огцор нэртэй соньхон бичлэгээс нь гадарлах боллоо. Хошин шогийн мэдрэмж сайтай бичлэг нь хайр дурлалаас холдоод халуун нар ээгээд байхад даарч явсан надад ёстой л жор нь таарсан эм байсан юм. Эгзэг нь таарсан хошигнолыг Игагаас өөр хүн тэгж чамин оруулж чадахгүй гэдэгт бат итгэж итгэл минь тахин шүтэх шүтээнээ болгоод дээрээ залчихсан. ( Ига дээрээс буу даа гэсэн кккк ) Хошигнолоос гадна түүний мэдлэг надад ичих бас шамдах болоод олон зүйлийн зах зухаас судлах хүсэлд хөтөлсөн, хөтлөн явсан аа даанч Ига мэдэхгүй л дээ. Мэдэхгүй шиг ээ одоо ч бас блогыг нь сахиж хуучны өдрүүдийнх шиг халуухан бичлэгийг нь хайсаар явааг мэдэхгүй. Өөрийг нь эмэгтэй биш эрэгтэй байж магадгүй гэж эргэлзэж явсныг минь ч бас мэдэхгүй. Мэдэхгүй зүйл олон л байна даа Ига чамд :-)
Игад дурлачих шахаж явтал бас л нэг дэггүй бүсгүй замд таарсан нь Нана. Блогын замд гэрэл асааж, өдөр өдрөөр блог гэж юу болохыг надад таниулан байсан хүмүүсээс хамгийн дотно нь. Дотно гэхийн учир энэхүү ягаан блог оо, энэ байгаагаас арай өөр ягаанаар нээчихээд Нанад хэлэхээр түүний гэрийн зүг гэдэн годон гээд гүйж явсан хөөн би. Нана найзын блогт чухам анх юу уншсанаа санахгүй мунгинаж, саначих санаатай толгойгоо аяар аяар илж сууна. Ямартай ч Нанаг дагаж олон болзоонд явж, олон агаа нартай уулзсан юм даг. Олон болзоо толгой эргүүлж, ухаан самууруулав. Би буруугүй ээ Нана үгүй ээ биш ээ агаа нар буруутай. ккк
Агаа нарт дуртай хүн Нана найздаа дургүй болбол гого агаа нар болоод Нана найзыг харсан тэнгэр ниргэх бус уу намайг. Ниргэхийн нигуур байгаа тул өдгөөг хүртэл Нана найзын гэрийг эргээстэй харин Нана найз агаар салхинд гараастай гэртээ байх нь ховор болж өнөө цагт. Цаг эргэж хуучин өдөр ирээсэй Нана бичлэг нэмээсэй.
Найзыг дагаж агаа нарыг булт олноор нь Нанад дурлуулж явсаны хэрэг зөвдөж би гээч жижигхэн охин агаа нарыг сонжихтоогой болсон үедээ Чандмань агаагынд дэгдээд хүрсэн түүхтэй. Ажилсаг шаавай одонд төрсөн би Чандмань агааг ид субботник-оор амьсгалж байхад нь хүрэлцэн очсоныг өндрөөр үнэлсэн агаа минь ялаа хөөх их ажилд гар бие бус сэтгэл татан оруулснаар, тэр жилийн тэр өдрүүдэд ялаа хөөх гээд бишгүй л тэднийд очсон. Агаа дахин ялаа хөөгөөгүй, субботник ч хийгээгүй учир нь агаа блогдоод завгүй. Гэвчиг би тэднийхээр эргэлдсээр л байлаа азаар агаа минь хөөрхөн охинтой бөгөөд надаас даруй төдөн насаар ах байсан тул агааг сонжих их жүрх минь хумхын тоос болон над дээр эргэн буухдаа ах дүүсийн ариун журам болжээ. Сүүлийн үест блог ертөнцөд янз бүрийн агаа нар олноор ирж сэтгэл үймүүлэн өчүүхэн би ховсонд автаж Чандмань агаагын гэрт тухлан саатаагүйгээ үнэнээр өчмү, хэрхэхийг агаа өөрөө мэдсүгэй. Эцсийн боломж олговол энэ мөчөөс эхлэн агаагын гэрт тогтмол очиж ялаа үргээх ажил байхгүй бол дүүтэй хамт тоглон наадаж сууx их хүсэл байна, байсаар ч байх болно гэдгийг тэнгэр мэднэ энэ тэр. кккк
За ингээд Aлтан луужингаар зам заалгасаны билэгдэл байсан уу Аав хэмээх аугаа сайхан хүний тухай уярам гайхамшигт бичлэг уншиж нөмөрт нь багтсан уу блог гэх гадаад нэртэй ч дотоод сэтгэл илтэд мэдрэгдсэн орон зайд уусаж Аморыг огцруулж, Агаа нартай болзож, Ялаа үргээж юм юманд гар биеэр биш сэтгэлийн далд шижимээр тэдэнд мэдрэгдэхгүй оролцож явахдаа далдхан бодлын гүнд минь Эрxцас амилж байсныг яахан мэдэх. Одоо бодох нээ сэтгэл минь тэр үед л хөл хүнд болж шүү дээ. Чухамдаа энэ дөрвөн алдарт блогчин л миний сэтгэлийг хөл хүндтэй болгож Эрxцас төржээ. Ав Иж минь ээ. :-)
: Эрxцасын амьдрал цааш үргэлжилнэ ээ....Нээрээ үргэлжлэл бий... Тэнд тэд хүлээж байх болно тэнд уулзая...

Сэтгэгдэлүүд:
Билгийн мэлмий тунгалаг бөгөөд энхрийхэн
Бодол шингээсэн үг бүхний чинь утганд
Би хэмээх нэг хүн амирлахуйн аясад автаж
Хайрлан хүндэлж дотроо эрхлүүлэн
Ховорхон сэтгэлд чинь бахдан явдаг билээ
Bi bas Nana Iga nariig haruuldaal suudiishd. Hoosortson geel alga bolsiin. Duureed ergeed ireh bailguidee tee?
Агай-д Найрагч бүсгүйн сэтгэлийн үгсийг талархан хүлээж авлаа. Баярлалаа
Жиргээ аниа-д Явж очоод л таньдаг болно ш дээ.
Нямка агаа-д Хэ хэ хэ сонин юмаа ийм алдартай блогчидыг таньдаггүй байдаг.
Анжигай агаа-д Өөө та бас мэдэхгүй гэж үү дээ? Удахгүй мэддэг болоорой.
Саруул-д Сайн сайн уу? Тэднийг харуулддаг хүмүүс ч олон байх шүү тээ. Хэ хэ хэ тэд хоосорно ч гэж байхгүй ээ харин дүүрэн байгаа мэдлэг оюунаа бүүр л дүүргэж яваа байх. Эрдэм мэдлэгийн их ажил нь гэгээн бас жаахан завтай байг ээ. кккк
Хэ хэ хэ ирэхийн хувьд ирсээн гэхдээ....
Чимгээитгэл-д Тийм шүү би чинь олоооооон мундаг ах эгчтэй хүн шүү дээ, энэ дөрвөөс ч гадна олон бий, энд зөвхөн анх уншиж амтанд нь орж байсан хэдийгээ л бичсэн юм. Бичигдэж нэр нь дурдагдаагүй ч сэтгэлийг минь догдлуулан, амьдралын ухаанд хөтлөсөн олон блогчид бий дээ.
Эмбий агаа-д Үргэлжлэл үү? Харин яах юм бол доо??? Хэ хэ хэ гэдэс биш сэтгэл жирэмсэлээд Эрxцас авхайтан блог ертөнцөд мэндэлсэн байхгүй юу. ккк
Найз-д Олон хүний унших дуртай блогууд даа.
Досу-д Ав ижийнд минь очиж өнгөрсөн цаг үеийн сонин сайхныг нь дуулахдаа огт харамсахгүй ээ.
Боонжиг-д Хэ хэ хэ нэг л өдөр хөл хүндтэй болоод хөөрхөн маамуу гаргана даа. Харин тэр үедээ эндээ бичих болов уу, эргэлзээтэй л юм хэ хэ хэ. Баярлалаа ерөөл бат оршиг ээ.
Сарнайха аниа-д Танилцаарай, сэтгэлийг чинь догдлуулах бас баярлуулан хөгжөөх олон бичлэгүүдтэй сайхан блогууд шүү.
Лео агаа-д Үнэхээр тийм шүү. Сэтгэлийн шүтээн болсон блогчид доо.
Сс-д Инээмсэглээд гарсанд чинь баярлалаа.
тэнэж явсаар тэмдэглээд авсан хүмүүс хэхэ..
Амор аниа-д Та ч бас над шиг банжигаасаа гараад зугаалдаг хүн мэдэхгүй байна гэж байхгүй ээ.
Бөөсxөн хүү-д Өө золиг гэж ийм л байлаа даа.
Алтаргана аниа-д Төрөөд, хэл хөлд ороод олдох оо байгаад зугаалаад байдаг болсон шүү дээ энэ хүн.
Сэтгэгдэл үлдээх: