Цоожлоё гэж би лав хүсээгүй гэвч цаг хугацаа, он жилүүд чимээтэй чимээгүй холдон одох доо оньсон цоож урлан түүнийг минь цоожилчихсон юм. Цоожлох цоожлохдоо төмөр бас тэгээд түлхүүртэй бус арга ухаанаар онгойдог оньсон цоожоор. Цоожтой болохоор ч тэрүү хүмүүс илтэд сонирхох ч оньсон цоожийг онгойлгох ухаан тэдэнд хомс тул тэгэс гээд л холдон одно. Цоож минь бат бөхөөр оньс оо зангидсаар бардамхан үлддэг.
Гэтэл... гэтэл сүүлийн үед оньсон цоожтой ертөнцийн үүдэнд нэгэн эрхэм ирчихээд бат бөхөөр зангидсан оньст цоожийг илтэд сонирхон ажиглах болж. Цоож минь түлхүүргүй бас тэгээд арга ухаанаар онгойх тул түүнийг тийм ч амар онгойлгож чадахгүй гэж мөхөс би итгэнэм.
Гэвч оньс тайлагдаж, орчлонгийн жамаар хорвоотой танилцах цаг нэгэнт болсон бол гөжүүдлэж би оньс оо зангидахыг үл хүснэ. Арга ухаан хослуулж оньсон цоожийг тайлж чадваас эрдэнэ мэт хайрлах эгэл зүйлийг минь авна. Эгэл хэдий ч тэр зүйлийг үнэн сэтгэлээр хайрлавал өнгө өө олон гялалзах авай. Эс болоод хуурамчхан хандвал энэ байснаас илүүгээр оньсоо зузаатган энэ ертөнцийн түмэн явдлаас хөндийрч эрсxэн тийм нэгэн шулуун замаар, үнэний мөр хөөж амьдрах учиртай.
Блогийн нүүр » Оньсон цоожтой эгэл эрдэнэ
2009-11-01 14:28:15

Сэтгэгдэлүүд:
ухаан уудам саруул байх болтугай!
дуугүйхэн явсаар зовлонд чи унах нь үү гэхгүй юу хэ хэ
nadad bol neg tom mongol tsooj bdii shd, tulhuurdej ordog, ter tulhuuree bi itgesen hundee ogoy gej bodson bolovch tulhuuree ooroo ch haigaad olohgui yum
Tsasaa mine Horvoo suhruulj chadaagui hundee uuruu suhurdug yum shu...
Медикал-д Харин яах бол, тэр үнэхээр оньсон цоожийг тайлж дөнгөх болов уу??? Харж л байя даа.
Раш-д Тайлагдаасай гэж би өөрөө хүсээд ч байгаам шиг үгүй ч юм шиг. Нээрээ түүнд амжилт хүсье!!! гэсэн. кккк
Лео агаа-д Пэээ агаа яасан муухай ен, зовлонд унах байхдаа яахав дээ. Больё оо тэгвэл бүүр давхар оньс зангидаа хаячий. хэ хэ хэ
Эмбий агаа-д Дурлал мандаад мандсан л чигтээ байгаасай.
Нүүдэлчин-д Хэ хэ хэ Гүй ээ бурхан л түүнд зөвлөөд бас түүний талд ажиллаад байх шиг байна лээ шүү гэсэн. Аймхай зангаа дийлчих юмсан. Дуулсан үг ерөөлөөр бат оршиг болтугай.
Зочин-д Сэтгэл нэг л ер бус байгааг бодоход би тэгж хүсэж байж болох л талтай. А гэхдээ энэ сэтгэл бас л маягтай эд шүү дээ. хэ хэ хэ
Блүфайеэ-д Би ч тэр зам мөрөөр явуул явна л гэж боддог хүн ш д. Хийх ажилтай ирсэн бол хийх л ёстой байх. Хүүе нээрээ 55555 давахцсан цаг хугацааны зурвас дээр тэр хүн надад сэтгэлийн үгээ илгээсэн байсан шүү. 55555-ийг хараад бүүр гайхсан ш д.
Боонжиг-д Хэ хэ хэ зөвлөгөөг минь олоод унших аз түүнд байгаа болов уу гэсэн. Сэтгэл зүрхний минь эзэн болж чадвал таны үгийг түүнд дамжуулна аа.
Анжелик агаа-д Оньс тайлагдах цаг болсон ч юм шиг үгүй ч юм шиг л санагдаад байна гэхдээ харж л байя даа хэрхэхийг хувь заяа болоод цаг хугацаа тольдох биз.
Бомбэрдэр-д Тэр ч үнэн шүү. Харин би үнэхээр түүнийх болох ёстой юм болов уу??? Гайхаал байх юм.
Түлхүүрчин хүү-д Хэ хэ хэ. Мэдлээ дарга аа!!!
Аманжинка агаа-д Тийм гэж үү???
Ганхүү-д Завтай болохоороо дэгдээд хүрнэ ээ танайд. хэ хэ хэ
Тонашидэс-д Нэг их хялбар тайлуулчихмааргүй л байна хэ хэ хэ.
Алхимч-д Цоож байна аа байна найз минь. Өөрөө ч мэдээгүй он цагийн эргэлтэнд оньсон цоожтой болж. Зүгээр нэг онгойхгүй нь өнгөрсөн жилүүдэд харагдаад байж, харин түүнд арга ухаан бас ч үгүй эв дүй байгаа бололтой. Харж л байя даа.
Хэ хэ хэ хайгаад олохоо байсан түлхүүр чинь тун удахгүй хэн нэгэн сайхан залуугийн сэтгэлээс олдох болно доо.
Найз-д Тэр ч тийм шүү. Гэхдээ онгойлгох хүн нь тэр мөн юм болов уу???
Үүрийнгэгээ-д Баярлалаа, сайхан үгсээр сэтгэл мялаасанд. Би ч бас яг л чам шиг тэдгээр гайхалтай хүмүүсийин сэтгэлийн гэрэлээр блог хэмээх нандин ертөнцөд төрж байж билээ. Удахгүй би таны уншигч болж тантай танилцана гэдэгтээ итгэж байна. Харин таны сайхан өргөөнд хэрхэн хүрэх ээ мэддэггүй ээ. Хэрэв энэ хариуг уншвал блогын холбоосоо заавал үлдээгээрэй.
Хорвоог хүндэтгэн амьдарвал хорвоо дэлхий эргээд хүндэтгэн мэхийдэг юм шиг санагддаг юм. Сайн сайхныг хүсье!!!
Жиргээ аниа-д Хэ хэ хэ. За гээд дуулгавартай эргэсэн ч бас жаахан гүрийнэ шүү гэсэн.
Анжигай агаа-д Тайлчих гээд бас тэгээд хөтөлчих гээд л байх шиг байна даа агаа минь.
Алтаргана аниа-д Цаг хугацаа оньс урлаад харин одоо тайлах эзнийг надруу илгээж байгаа ч юм шиг энэ мэдрэмж бас түүний байдал нэг л өөр байх юм. Ур ухаан түүнд байгаа гэдэгт итгэе!!!
Зочин-д Хэ хэ хэ яагаад битгий тайлагдаасай гэж???
...хэхэ Түмэн-Өлзий гуай шиг юм цоожлоод,тайлаад сурсан хүн хэхэ...
Гэхдээ Цасаа жаахан уярч байгаа нь мэдрэгджийшүү, гэхдээ нэгхэн цоож биш байлгүйдээ
Ene hogjim duugargaad baigaa jijighen dorvoljin yagaan olon tovchluurtai hairtsagiig chini yaj blogtoo oruuldag yum be?
Helj hairlaval ih bayarlah baina...
Erhtsas-iin chanh omno n' zogsoj baigaad ondor duugaar:
Erhtsas-aa!!!Sim-sim,otkroisya!!!
geel boloo:)
Saihan hairtai dahin uchrahiig husye!
Сэтгэгдэл үлдээх: