Танихгүй ахын дурлал / Төгсгөл /

Саруул жирэмсэн боллоо. Хүүхдийг нь авахуулаад Саруулаас салахгүй бол чиний амьдрал дууслаа гээд л бид Баатарыг бүр ч ихээр ятгана. Тэр л үед Баатарыг үнэхээр түүнд хайртай болчихоогүй байгаа даа гэж эргэлзэж эхэлсэн юм. Гэвч Баатар хайртай гэж хэлэхгүй, сална аа л гэх. Магадгүй бид түүний сэтгэлийг хоёрдуулж, санаанд нь эргэлзээ төрүүлж байсан болохоор найз минь өөрийнхөөрөө шийдэж чадахгүй, ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон байх л даа.

Жирэмсэн болсныхоо дараахан Саруул амрахаар нутаг руугаа хэд хоног явсан юм. Түүнийг буцаж ирэхэд өрөөндөө оруулахгүй гэхдээ бид хаалгаа дотроосоо түгжээд чимээгүй суулаа. Саруул хаалга нүдээд л, тэгсэн ээ ангийнхаа нэг залууд  энэ хаалгыг эвдээд өгөөч, тэд нар дотор байгаа мөртлөө намайг оруулах байна гэхэд нөгөө залуу хэрэв тэд үнэхээр дотор байвал яах юм гээд тээнэгэлзэж байх нь тодхон сонстоно. Бид тийнхүү ярих тэдний яриаг сонссон ч хаалгаа онгойлгох бодолгүй тул чимээгүй суусаар. Гэнэт Саруул хажуугийн тасгаас, цонхны доод талын нарийхан тавцан дээгүүр явсаар манай цонхны гадна талд хүрээд ирсэн. Та нар бодоод үз дээ, нэг хүн арай гэж явмаар нарийхан тавцан дээгүүр / ТИС-ийн оюутны 3-р байр / гэдэс нь томорсон давхар биетэй Саруул маань дамжиж явсаар манай цонхны харалдаа хүрээд л ирсэн. Унаж үхсэн ч хамаагүй гэж бодсон байх л даа. Үнэхээр их эр зориг шүү.

Биднийг харсан тэрээр ангийнхаа залууд хэлж хаалга эвдүүлээд ороод ирлээ. Тасгийн маань нөгөө найз, хаалга эвдсэн эрхэм залуутай зодолдож харин Саруул, Баатарын хажууд суучхаад үглэх, загнах, хэрэлдэхийн хооронд яриад л байлаа. Баатар юу ч дуугарахгүй. Харин би зугтчихсан юм, үнэндээ тийм халуухан газар, өрнөх үйл явдал бүхнийг хараад сууна гэдэг хэцүү юм билээ.

Удалгүй бид 4-р курсээ төгсцгөөсөн. Зуны амралт эхэлсэн ч бид харих гэж яардаггүй байрандаа хэдүүлэхнээ найман сарыг хүртэл байдаг байлаа. Цаг хугацаа зогсохгүй хөвөрч нэг л өдөр Саруул төрөхөөр эмнэлэгт хэвтэж, тэр хооронд бараг бидний ятгалгаар Баатар гэртээ харихаар нутаг руугаа явлаа. Саруул эмнэлгээс гараад дөнгөж төрсөн нялх хүүхдээ тэвэрсээр Баатарын хойноос машинд суугаад явсан юм. Гэвч Саруулыг очиход Баатарын гэрийнхэн түүнийг гэртээ оруулах битгий хэл нохойгоо ч хорих хүн тэднийхээс гарч ирээгүй гэдэг. Хайр, хүлээлт, гомдол шаналалд цөхөрсөн нялх биетэй бүсгүйн эцсээ хүртэл тэвчсэн тэвчээр тэр л өдөр алдарч, Баатарын үүдэнд уйлаад суучхаж, удалгүй хүүхэд нь ч уйлаад гэсэн ч Саруул хүүхдээ аргадаж хөхүүлэхгүй уйлсаар л. Бүсгүй хүн бүсгүй хүнээ л ойлгох нарийн чавхдаст сэтгэлийн учигаар Баатарын ээж гарч ирэн уйлж суугаа эх үр хоёрыг гэртээ оруулснаар нэг ёсондоо тэднийхэн Саруулыг хүлээж авсан гэсэн дээ. Ээдрээ, эргэлзээ, гоморхол, шаналал, тэвчээр хүлээлтийн дунд чигээ олон туяaрсан үнэнч хайрын билэг тэмдэг нэгэн хөөрхөн хүү бидний дунд одоо амьдарч яваа.

Сургуулиа төгсөөд жил гаруйн дараа хүүгээ / 2 настай / Баатарын аав ээж дээр орхиод тэр хоёр маань Солонгос явж тэндээ дөрвөн жил ажиллаад Саруул дахин жирэмсэн болсоноор тэр хоёр Монголдоо буцаж ирсэнсэн. Ирсэнийхээ дараахан Баатар бидний хэдэн найзуудаа дуудаж, нэгэн газар сууцгаасан ч бид Саруул болоод тэр жилүүдэд Баатарыг түүнээс салгах гэж яаж хөөцөлдөж байснаа яагаад ч юм огт дурсаагүй.

Он цаг улирах хирээр өнгөрсөн бүхэн үнэ цэнэтэй санагдах адил тэр хоёрын хэн хэндээ үнэхээр хайртайд нь, хайраас ургасан хоёр дахь хүүхэд нь төрж аз жаргалтай амьдарч яваад найзын хувиар баярладаг юм. Төгссөнөөс хойш Саруултай уулзах боломж надад огт гараагүй. Энд / Арлын нэгэн улс / ирсэнээс хойш тэр хоёртой холбоо барих боломж бүр ч гарсангүй. Баатар, буцаад Солонгос явна гэж байсан болохоор одоо бараг Солонгост ч амьдарч байж мэдэх юм.

Саруулд үнэхээр хэцүү байсан ч тэр бид нарын дэргэд нэг ч удаа нулимсаа үзүүлж байгаагүй. Бид түүнд тийм муухай хандаж байхад ч тэр уурлаж, бидэнд гомдол оо илэрхийлж байгаагүй тийм л хүлээцтэй нэгэн. Мэдээж тэр үнэн голоосоо, бүр сэтгэл зүрхнийхээ гүнээс бидэнд гомддог байсан байх. Аа тийм Саруул Баатартай учирснаасаа хойш нэг ч залуутай нэр холбогдох битгий хэл, түүний тухай элдэв цуурхал яриа ч гараагүй.

Ээдрээ, гомдол, хориг саад ихтэй Баатар, Саруул хоёрын хайрын түүxээс бид гурван зүйлийг маш сайн ойлгож авсан юм.

Нэгт: Хичнээн сайн найзууд байсан ч хүний дотоод сэтгэлийн / хайр, дурлал / асуудалд хөндлөнгөөс оролцох буруу. Баатар маань өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх ухаан бас хайр сэтгэл байсан болохоор бидний тус тэр хоёрт ИЛҮҮ л байж.

Хоёрт: Хүнийг өнгөрсөн амьдралаар нь дүгнэн, хүлээж авах буруу юм. Алддаггүй хүн гэж байхгүй болохоор алдаагаа засаж, өөрийгөө өөрчлөхөд нь түүнийг ойлгон тусалж магадгүй ойлгоод тусалж чадахгүй аваас ус болж сэтгэлийг нь үхүүлэхгүй байх нь зүйд нийцэх. Үнэндээ түүний өнгөрсөн амьдралыг бусдын л амнаас сонсож дүгнэснээс чухам яг ямар амьдралыг туулаад бид бүхэнтэй учирсан үнэнийг эс мэднэ. Магадгүй залуу байсан болохоор нөхөргүй хүүхэдтэй л бол бүтэхгүй амьтан гэж ойлгож явсан ч байж магад.

Гуравт: Хүн хайр сэтгэлийнхээ төлөө Саруул шиг ямар ч хүнд хэцүү үед бууж өгөхгүй тэмцэж чадвал заавал ялж аз жаргалд хүрч чаддаг болохыг ойлгосон юм даа.

Зөвхөн хайр сэтгэл ч биш өөр олон зүйлийн төлөө...

Сэтгэгдэлүүд:

1. zoloo (зочин) | 2009-11-07 15:12:59
ene tuuhiig unshaad uildag gejiishd he he.. uneheer tewcheeretei busgui yumaa
2. anjigai | 2009-11-07 15:22:21
гайхалтай. Иэргэн ардын эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг энэ дээ.
3. zochin (зочин) | 2009-11-07 16:14:04
uneheer tewcheertei busgui yumaa, er n saihan busguin talaar ihenhdee l yawdaltai gesen yaria gardag, teriig n unen esehiig ch medehgui bj itgedeg humuus olon,gehdee nogoo talaas harahad ontsgui huntei ychirsanaa yhaarahgui manartsan bhad n hajyynaas n nz nar n heleh bas tiim ch byryy bishee, nadad law tiim tohioldoj bsan, tyhain uedee barag nz naraasaa zygtaaj bsan bolowch ter zalyygaas salsan hoinoo bodohod uneheer salsandaa odoo bayarlaj yawdag da
4. tsets31 (зочин) | 2009-11-07 16:31:57
emegtei xun gj agyy shuu
5. boonjig | 2009-11-07 17:10:30
wow, togsgol nice shuu. surgamjtai sxan tuux bna shuu.
6. nuudelchin_mgl (зочин) | 2009-11-07 17:42:13
Цасаа аймаар сургажээ. Ингэхэд өөрөө хэр хэрэгжүүлж байна. Энэ бодлоо
7. Tsomo (зочин) | 2009-11-07 18:57:37
tugusguliig n unuudur oruulsand thank you.huurhun shuu.
8. gorzook | 2009-11-07 21:33:19
Teneg Baatar. Hehe.
9. mardai | 2009-11-07 21:42:49
ЗАСАРССАН ЯШКА ЗАЯАНЫ ХАНЬ ГЭДИЙНМДАА ХӨ
10. Чимгээ | 2009-11-07 22:22:16
ёстой л илжигүүд жороолж дээ. Гэхдээ Саруул гэх энэ эмэгтэй үнэхээр тэмцэж чаддаг хүн байнаа. Одоо тэр Баатарыг чирээд л явж байгаа байхдаа...
11. angelic_universe | 2009-11-08 00:37:56
САйхан ялалт, сайхан төгсгөл байлаа гэж..... Гайхалтай
12. zochin (зочин) | 2009-11-08 06:55:37
Saruuld az jargal huseye. uneheer gaihaltai busgui bn. Harin ter Baatar ch dee muu l er yum daa. ug ny eejeesee l turuulj garch ireh yostoi baisiim. NG-n helsneer Saruul l chireed yavj baigaa baih daa gej gesnees Erhtasaa tsooj chin tugjeetei heveer biz dee? he he
13. SSunday | 2009-11-08 09:11:39
За болж дээ. Саад сорилт бүхнийг даван сайхан амьдралыг бүтээжээ.
14. Oyuna | 2009-11-08 10:55:32
аз жаргал хүсье тэр сайхан гэр бүлд
15. shulgashaazgai11 | 2009-11-08 11:11:56
sainuu erhtsas egchee tanid bayrlalaa tanias zunduu yumnii nariin uchiriig meddeg.tanid bolon deerh ger buld saihan ireeduig husie
16. Эмбий | 2009-11-08 11:31:34
САйхан төгслөө
17. altargana | 2009-11-08 15:16:32
сайхан түүх байнаа. Хүн өөрөө л амьдрах юм чинь шийдвэрээ өөрөө л гаргах хэрэгтэй. Саруулыг өрөвдчихлөө, хөөрхий хүүхдээ тэврээд яаж уйлж суусан бол доо
18. t (зочин) | 2009-11-08 17:46:40
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
19. бялзуух | 2009-11-08 23:17:16
Саруул шиг байхиймсан... даанч тийм их тэвчээр миний хаанаас ч гарахгүй байх даа
20. Rush | 2009-11-09 05:57:46
hoorhii busgui ni....humuus gedeg muuhaidaa tgd huvia hicheegch,,,,
21. Мармелад | 2009-11-09 08:16:18
гоё төгсгөл байна яагл ийм төгсгөлийг хүсэж байсын
22. Jena (зочин) | 2009-11-09 12:28:37
tiim sain nzuud bj yagaad holboogui ban be? 2 ur ulsad bga ch gesen holbootoi bh heregtei holboo togtooj bgaad tsaach ni uirgejlel hii kkke sonirholtoi bas surgamjtai yumaa
23. pinkrose | 2009-11-09 13:38:45
Сайхан төгсжээ...Саруул үнэхээр тэвчээртэй бүсгүй юмаа
24. eenee (зочин) | 2009-11-09 13:38:47
Uhaaral hairlasan shan tuuh bna . goy nairuulsan bna bayarlalaa ania
25. *САЙХАН САНАА* | 2009-11-09 13:44:01
ёоо ёооо.. яамаадай.. ингэж сайхнаар төгсөх гэж...

эр хүн байж тэр баатарт уур хүрээд л байна шүү... өөрийн толгойгүй хар хог шиг залуув..
26. enhriihen (зочин) | 2009-11-09 16:37:13
Goy !!
Erchuud mine busguichuudiinhee nulimsiig baga uzeereei, bid chine ene horvood jargah gej irsen busgui zayatai emzeghen uls shuu dee. changa hatuugaar bitgii handaarai :)
27. найзб | 2009-11-10 16:50:29
тэр найзууд бол үнэн тууштай, эцсээ хүртэл оролцсон байшд. тэгсгээд хос хоёрт буугаад өхгүй яадаг найзууд вэ.

сайхан төгслөө. тэр саруул ухаантай юм байна
28. Julia_976 | 2009-11-11 19:31:58
Найзууд хайртай 2-ын дундуур орох дэмий л дээ. Ашгүй учирсан нь, аз жаргалтай амьдарч байгаа нь яамай даа.
29. muuzaluu | 2009-11-12 21:21:03
Сэтгэлийн гүнээс нэг тийм хэлж мэдэхгүй зүйл огшиж иржийнэ. Гэхдээ Баатар нь салаагүй л байна шүү дээ. Тэгж их ятгаж байхад байгаад л байсан байна. Гэхдээ нөхдүүд их хогийн байна шүү. Өрөөндөө оруулахгүй энэ тэрээ болоод л байжийдаг. Тэр гэрийн гадаа бүсгүй байж байхад дотор нь юу болж байсныг хэн ч мэдэхгүй. Сайхан түүх байна.
30. jagii12 | 2009-11-16 04:34:51
gaihaltai tevcheertei busgui yumdaa.
31. "DEMON" | 2009-11-16 15:36:21
Тийм шүү.
32. saikhan (зочин) | 2009-11-18 01:10:11
yamar augaa dotor tevcheer ve? Yamar teneg er nukhur ve ter Baatar! tuunii ger buliinhen n nyalkhi ur, bie setgel n nyalkhi bgaa emegtei 2g tegeed l gadaa gudamjind uiluulj l bdag... Hedii odoo tsag naashtai bga ch emegtei hunii setgeliin gun dekhi gomdol nasan turshid n setgeliin mukhart n teegeestei l yavna sh d. Erchuudee emegtei huniig iim baidald l akhij buu oruulj nasan turshiin gomdoltoi yavuulaarai!!!
33. x-woman | 2009-11-22 09:35:22
baatar bolon tuunii nzuud shig dunkuu garuudtai uchirchihgui umsan . Ugaas Saruul gedeg busgui shig yagaad ch bj chadahgui um chin :)
34. Ukaa (зочин) | 2009-11-24 16:09:17
Uneheer hunii amidral yu ch tohioldoj boln shuu dee busgui hun l buh zovlong uuriin nuruun deer uurdeg sht erchuud l uursnuu ter zovlon ui gashuug bii bolgodog sht tiim baij uursnuu neg ih buruugui humuus shan humuus yavaad bdag unendee erchuudiig uzen yadah setgel turchluu...
35. Батаа123 | 2009-12-18 02:52:54
хөөх ханийхаа энэ бичлэгийг уншилгүй өнгөрсөн бна, өнөөдөр зууны мэдээний өөр мэдээ гэсэн сониноос уншаад эрж байж төгсгөлийг нь уншлаа....
баахан бодол төрлөө, бас уярлаа

надад ч бас найзынхаа хайртай бсан бүсгүйд дургүйцэж бсан бүүр ийм сайхан амьдрал болох ирээдүйг нь ч балласан байж мэдэх түүх бдаг нь харамсалтай.... одоо бид хэд ярьдаг юм би чи биш чи би биш өөрсдийнхөө л зүрх сэтгэлийг дагаа гэцгээдэг болсон

сүүлийн 3-н дүгнэлт үнэхээр үнэн шүү үнэн
36. бялзуух | 2009-12-18 21:44:26
Өө, энэ муу Батааг дээ,,, истоо чамайг даа,,, хүнээс түрүүлээд ханьдаа сайн хүн болох гээд мэдээлцэн байхийн.. хүн блогтоо оруулах гэжийхад даа... ккк
37. ygyi (зочин) | 2009-12-20 08:47:06
bi yu gej chamaar toglob gej dee
38. ganaa (зочин) | 2009-12-24 20:22:49
uur medee soninoos 1-r hesgiig ni olj unshaad. saihan tuuh bn
39. name (зочин) | 2010-01-08 00:59:40
Яагаад ч юм нэг л тийм сонин гунигтай мэдрэмж төрчлөө. Баатар жаахан өөдгүй залуу байна даа. Үрийг тэврээд араас нь ирж байгаа бүсгүй гэрийх нь гадаа сууж байхад гараад ирдэггүй. Тийм ч хайртай байгаагүй юм уу даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.