Сэтгэл зүрхний гүн гүнзгий чинадаас баяр баясгалан цацруулан, ялгаруулан, гялалзуулан, гялтгануулан инээмээр хачин сайхан аз жаргал хөвсөлзөн, хөөрсөн үлэмжийн сайхан өглөө байх чинь вээ хөө.
Өвлийн бороо өдөртөө газар товшилон хөнгөн буух нь сэтгэлд гуниг биш ер бусын эрч хүч өгөх болсныг анзаарсаар даруй хэд хонолоо. Хорин хэдэн насны сүүл үетэй золгож яваа бүсгүй гэхэд өвлийн бороо шиг хөнгөн шингэн байх нь эгээ л арван хэдэн насны сүүл үеэс хорин насны эхлэл уруу дэгдэж яваа жаал охин гэлтэй боломж бололцоо, бодит обект таарвал эрхлэн дүрсгүйтэж энэ сэтгэлийн чилээг гаргаж дэггүйтмээр дүрсгүй зан минь хөдлөөд ойрын хэдэн өдөр нэг л ер бус.
Алсын газар амьдрах цоглог нэгэн бүсгүйтэй мэссэнжирийн жижиг цонхонд дэлхийг багтаан уулзаж, энд тэндэхийн бус эгэл биеэ тойрсон сонин сайхан бүхнээ эвтэй найртайгаар солин хуучилсан нь сэтгэлд нэгийг бодогдуулж хоёрыг сануулав. Сайх бүсгүйн хань болох гэж хэдэн жилийг хамтдаа өнгөрүүлсэн залуу эх нутаг Монгол орондоо буцсанаас хойш нижигээд сарыг үдсэний хойно өөрөөс дүү бүсгүйгээр өөрийгөө гэх үү, машин аа гэх үү гоёод хотын гудамжаар салхи татуулан давхиад ( за салхи татуулан давхих юу байхав , бөглөрөөд мөлхүүлж л яваа байх, тэрийг ч би нэг юм мэдээд байна аа гэсэн. ккк ) яваа сураг бүсгүйн сонорт хүрсээр бас л нижигээд өдрийг өнгөрүүлж байгаа гэх. Хүний нутаг гүний хошуунд амьдрах бүсгүй амьтанд юуны олиг, юуны сайхан байгааж дээ тэрхүү бүүдгэр мэдээ, гэвч бүсгүй угийн хөгжилтэй цоглог аалиар өмнө өө тулгарах үнэн худлыг хумхын тоос ч гэж бодохгүй эрс шулуун бодол тээх нь үнэлүүштэй, бахархууштай үнэт ааль гэлтэй.
Ер бодож суухнээ хайр сэтгэл гээч нь бие холдохын цагт нэг бол гүн гүнзгийгээр дурлаж, үнэний туйлд итгэлээр бэхлэгдэж цэнд хүрдэг эс бөгөөс худлын хавцалнаа унаж, харанхуйд дүрсгүй уусах хий хоосон мэт барих барьц, олдох оосоргүйгээр жолоо алдардаг санажээ. Сэтгэлээс итгэлийг алдсан хайр гээч жолоо цулбуураар бэхлэгдэн уягдаад ч яанамбэ, төвөг цаашаа. ( эмээгийн үг ч сайхан шүү )
Бурхан бүсгүйд хайртай болохоор оноогүй хайраас салгаж, түүнээс хувь илүү хайрыг шинэ жилийн бэлэг болгон илгээх гээд сайх залуу машин хоёрыг тэрхүү хөөрхөн охиноор гоёсон байж болох талтай тул асуудлыг энэ өнцгөөс хараад алдаа биш оноо боллоо гээд дэвхцэн баярлаж тэр дээр моддын мөчир дээр тансагхан буусан цасан ширхгийг бужигнуулан буулга сайхан бүсгүй минь. Амьдралд гарсан аливаа асуудал нь алдсан, оносон хоёр талтай байдаг тул алдааг бус оноог түрүүлж сэтгэлдээ цогцлоож чадваас хандах зүгийг сэтгэл аяндаа GPS шиг л алдалгүй тодорхойлж чадна аа гэж Сүх агаа хэрэв энэ цагт амьдарч байсан бол хэлэх л байсан байх даа.
Бүтэлгүй хайртай учирчихаад бүүдгэр тэнгэр шиг гуниж суугаа охид бүсгүйчүүд минь нулимсаа арч, чиний нулимсаар би зөндөө уйлчихсаан гээд цоглог Ариунаа аниа дуулаад байна шүү, цаана чинь. Тэгээд ч гунигт нулимсаар дүүрсэн нүдэнд чинь сайхан залуус зэрэглээ шиг л бүдгэрч нэг, тодорч нэг харагдаад дэмий байгаа биз дээ. Угаасан цонхны цаанаас амьдрал хичнээн сайхан цэмцгэр харагддаг билээ дээ, яг л түүн шиг нулимсгүй нүдний харцанд залуус хичнээн сайхан харагддаг болохыг мэдэр.




Сэтгэгдэлүүд:
сар нь дүнхийнээ...
намайг мартана даа
чамайг санана даа
нулимс урсана даа...
өдөр хоног урссааааааааааааааррррр.......
ухаарч амжаагүй хайр..
уучилж чадаагүй хайр..
харуусах хайр..
харамсах хайр..
хайрын төрөл жанар төвөгтэй шүү дээ, өөрсдөө биеэрээ амс! үз! амтал! тань!
өөр юу хэлэхэв хэхэ..
хэрэв хайрт чинь чамайг орхихыг завдвал зүгээр л явуулчих, хэрэв тэр чинийх бол эргээд ирнэ, хүнийх бол тэр чигтээ явна гэж үг байдаг даа
уруулаа будаад даашинзаа өмс гэж зүгээр ч нэг хэлээгүйм шүү
үг нь Х.Болор-Эрдэнэ гэхийн манай Молорын зохиол байх тээ
гоё дуу байна
энэ дууг анх удаа сонсжийна гоё дуу байшд
onoodor ch yumuu mongo ch yumuu camertonii neg tiimerhuu duunuud bas dajgui shuu june2004t n ch biluu baidiim.
Сэтгэгдэл үлдээх: